[1] Хезекиа хаан үүнийг сонсмогц, хувцсаа урж, таар нөмрөн, ЭЗЭНий өргөөнд оров.
[2] Тэрээрордны даамал Елиаким, гүүш Шебнаг тахилч нарын настангуудын хамт, таар нөмөргөн, Амозын хүү эш үзүүлэгч Исаиа уруу илгээв.
[3] ТэдИсаиад —Хезекиа ингэж хэлэв. "Энэ өдөр бол зовлон, зэмлэл, гутамшгийн өдөр юм. Учир нь төрж буй хүүхэд умайн амсарт ирсэн боловч төрүүлэх чадвар алга.
[4] АмьдБурханыг доромжлохоор, өөрийн эзэн Ассирийн хаанаас илгээгдсэн Рабшакегийн үгийг таны Бурхан ЭЗЭН сонсох биз. Таны Бурхан ЭЗЭН сонссон үгийнхээ төлөө түүнийг зэмлэнэ биз ээ. Тиймээс үлдсэн амьд хүмүүсийн төлөө залбирлаа өргөөч" гэжээ.
[5] ИнгээдХезекиа хааны зарц нар Исаиа уруу ирэв.
[6] Исаиатэдэнд —Та нар эзэндээ ингэж хэлэгтүн. ЭЗЭН ийн айлдаж байна. "Намайг доромжилсон Ассирийн хааны боолуудын үгс буюу чамд сонсогдсон тэдгээр үгсээс бүү айгтун.
[7] Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад, тэр нэг мэдээ сонсоод өөрийн нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана" гэв.
[8] Дараа нь Рабшаке буцаж ирээд, Ассирийн хаан Лахишийг орхисныг сонсоод, түүнийг Либнагийн эсрэг дайтаж байхад нь олов.
[9] МөнКушийн хаан Тирхакагийн тухай "Тэр өөртэй чинь дайтахаар хөдөлсөн" гэхийг сонсоод тэр Хезекиад элч нарыг илгээж, —
[10] Та нар Иудагийн хаан Хезекиад ингэж хэл. "Чиний итгэдэг Бурхан «Иерусалим Ассирийн хааны гарт өгөгдөхгүй» хэмээн чамайг бүү мэхлэг.
[11] Үзэгтүн, Ассирийн хаад бүх газруудыг бүрэн устгаж, юу хийснийг нь чи сонссон билээ. Тэгэхээр чи аврагдана гэж үү?
[12] Гозан, Харан, Резеф болон Телассарт байсан Едений хөвгүүдийг миний эцэг өвгөд устгахад тэр үндэстнүүдийн бурхад тэднийг аварсан уу?
[13] Хаматынхаан, Арпадын хаан, Сефарваимын хотын хаан болон Хена, Иввагийн хаад хаана байна?" гэв.
[14] Тэгэхэд Хезекиа элч нарын гараас захидлыг авч уншаад, ЭЗЭНий өргөө уруу явж, уг захидлыг ЭЗЭНий өмнө дэлгэв.
[15] ХезекиаЭЗЭНд залбиран,
[16] "Херубуудын дээр залрагч Израилийн Бурхан болох түмэн цэргийн ЭЗЭН, Та бол дэлхий дээрх бүх хаанчлалуудын ганцхан Бурхан мөн. Та тэнгэр, газрыг бүтээсэн.
[17] ЭЗЭН, чих тавин сонордооч. ЭЗЭН, мэлмий талбин үзээч. Амьд Бурханыг доромжлохоор илгээсэн Сеннахерибын бүх үгсийг сонсооч.
[18] Өө, ЭЗЭН, Ассирийн хаад үнэхээр бүх улс орон, мөн газар нутгийг нь сүйтгээд,
[19] тэднийбурхдыг нь галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод чулуу байв. Тиймээс тэд устсан билээ.
[20] БиднийБурхан ЭЗЭН, дэлхийн бүх хаанчлалуудад ЭЗЭН болох Та бол цорын ганц Бурхан гэдгийг мэдүүлэхийн тулд одоо биднийг түүний гараас авраач" гэв.
[21] ТэгээдАмозын хүү Исаиа Хезекиад үг илгээн, "Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Ассирийн хаан Сеннахерибын талаар чи Надад залбирсан учраас
[22] түүнийэсрэг ЭЗЭНий айлдсан үг нь энэ юм. "Чамайг Сионы онгон охин басамжлан элэглэв. Чиний араас Иерусалимын охин толгойгоо сэгсрэв.
[23] Чи хэнийг басамжлан доромжилсон бэ? Чи хэний эсрэг дуугаа өндөрлөн, ихэмсгээр нүдээ өргөв? Израилийн Ариун Нэгэний эсрэг!
[24] Чи боолуудаараа дамжуулан Эзэнийг доромжилж, «Би өөрийн олон тэргээр уулсын өндөрлөгүүдэд, Ливаны хамгийн алслагдсан хэсгүүдэд хүрлээ. Би тэндхийн өндөр хуш, шилмэл нарс моддыг тас цавчлаа. Би түүний хамгийн өндөр оргил, хамгийн өтгөн ойд хүрч очно.
[25] Би малтаж, ус ууж, хөлийнхөө улаар Египетийн бүх голыг хатаасан билээ» гэсэн.
[26] Чи сонсоогүй юм уу? Би үүнийг өнө эртнээс төлөвлөж, дээр үед хийсэн юм. Одоо Би үүнийг биелүүлэхээр авчирлаа. Ингэснээр чи бэхлэгдсэн хотуудыг нуранги балгас болгон эргүүлэх юм.
[27] Ийм учраас тэдний оршин суугчид чадал дутаж, айн түгшиж, ичгүүрт орсон. Тэд хээр талын өвс, ногоо шиг байшингийн орой дээр ургаж нахиалахаасаа өмнө хатдаг өвс мэт болов.
[28] Гэвч Би чиний суух, гарах, орохыг болон Миний эсрэг уурлахыг чинь ч мэднэ.
[29] Чи Миний эсрэг уурлаж, чиний дээрэлхүү зан Миний чихэнд хүрсэн учраас Би Өөрийн дөрийг чиний хамарт зүүж, амыг чинь хазаарлаж, ирсэн замаар чинь чамайг буцаана.
[30] Тэгээд энэ нь чамд тэмдэг болно. Энэ жил чи юу ургасныг нь идэж, хоёр дахь жилд мөн түүнээс юу гарсныг нь идэж, гурав дахь жил нь тарьж хураан, усан үзэм тариалж, түүнийхээ үр жимсийг идэх болой.
[31] Иудагийнгэрийн амьд үлдэгсэд дахин доогуураа үндэслэн, дээгүүрээ үр жимс гаргах болно.
[32] Учирнь Иерусалимаас үлдэгсэд, Сион уулаас аврагдагсад гарч ирнэ. Түмэн цэргийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлнэ"» гэв.
[33] Тиймучраас Ассирийн хааны талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. «Тэр энэ хот уруу ирэхгүй, нум сумаар ч харвахгүй. Хотын өмнө тэрээр бамбайтай ирэхгүй, бүслэлт овоо ч босгохгүй.
[34] Тэрирсэн замаараа буцах болно. Тэр энэ хот уруу ирэхгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
[35] «Учир нь Би Өөрийнхөө төлөө болон Миний зарц Давидын төлөө энэ хотыг аврахын тулд түүнийг хамгаалах болно»" гэж хэлэв.
[36] Тэгтэл ЭЗЭНий тэнгэр элч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод хартал, тэд бүгд үхдэл болсон байжээ.
[37] ТэгээдАссирийн хаан Сеннахериб хөдлөн, буцаж, Ниневед амьдрав.
[38] Түүнийгөөрийн Нисрох бурхны сүмдээ мөргөл үйлдэж байхад нь хөвгүүд нь болох Адраммелех, Шарезер нар түүнийг илдээр алаад, өөрсдөө Арарат нутаг уруу зугтав. Түүний оронд хүү Есархаддон нь хаан болжээ.