Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:02

[1] Ассирийн хаан Саргоны илгээсэн жанжин Ашдодод ирж, Ашдодыг довтлон эзэлсэн жилд,

[2] ЭЗЭНАмозын хүү Исаиагаар дамжуулан ярих үед —Явж биеээсээ таараа, хөлөөсөө шаахайгаа тайл гэж айлдсанд, Исаиа тийн үйлдэж шалдан, хөл нүцгэн явав.

[3] ЭЗЭН —Миний зарц Исаиа гурван жилийн турш шалдан, хөл нүцгэн явсан нь Египет болон Кушийн эсрэг тэмдэг, билэгдэл болж,

[4] үүнтэйадил Ассирийн хаан Египетийг ичээхийн тулд Египетийн олзлогдогсод, Кушийн цөлөгдөгсөд болох залуу хөгшин хүмүүсийг өгзгийг нь ил гарган шалдан, хөл нүцгэн дагуулан явна.

[5] Тэдөөрсдийнх нь найдвар болох Куш ба өөрсдийнх нь сайрхал болох Египетээс болж айж, ичих болно.

[6] Тэгээдтэр өдөр энэ эргийн орны оршин суугчид "Харагтун, бидний найдвар ийм юм. Бид Ассирийн хаанаас чөлөөлөгдөхийн тулд тусламж хүсэн тийш зугтсан. Бид тэгэхээр яаж амь мултрах вэ?" гэж хэлнэ гэв.

Исаиа — Chapters