Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:33

[1] Египетийн тухай зөн. Үзэгтүн, ЭЗЭН хурдан үүл хөлөглөн, Египет уруу ирж явна. Египетийн шүтээнүүд Түүний өмнө чичирч, египетчүүдийн зүрх нь дотроо хайлав.

[2] "Би египетчүүдийг египетчүүдийн эсрэг турхирна. Тэд ах дүүгийнхээ эсрэг, хөршийнхөө эсрэг, хот нь хотын эсрэг, хаанчлал нь хаанчлалын эсрэг байлдах болно.

[3] Египетчүүдийн сүнс нь дотроо доройтно. Би тэдний төлөвлөгөөг юу ч үгүй болгоход тэд шүтээн, үхэгсдийн сүнс, сүнс дуудагчид болон шидтэнүүдтэй зөвлөлдөнө.

[4] Би египетчүүдийг харгис эзний гарт өгнө. Догшин хаан тэднийг захирна" гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна.

[5] Далайн ус ширгэж, голын ус хатаж, хуурай болно.

[6] Гол мөрнүүд өмхийрөн, Египетийн сувгууд нарийсан ширгэнэ. Зэгс, хулс нь хувхайрна.

[7] Нилийн эргээрх, Нилийн аман дахь өвс ургамал, хагалсан талбай бүгд хатаж, хийсэн алга болно.

[8] Загасчид гашуудан, Нил мөрөнд дэгээ хаягсад бүгд уй гашуу болж, усанд тор тавигсад гутрана.

[9] Маалинга боловсруулдаг хүмүүс болон нарийн зотон нэхэгчид ичих болно.

[10] Түүний баганууд бяцлагдан, хөлсний бүх ажилчид санаа сэтгэлээр унана.

[11] Үнэхээр Зоаны ноёд мунхаг хүмүүс болов. Фараоны хамгийн мэргэн зөвлөгчдийн зөвлөгөө ч тэнэг болов. "Би мэргэний хүү, эртний хаадын хүү" гэж чи Фараонд яаж хэлж чадах юм бэ?

[12] Тэгвэл танай мэргэн хүмүүс хаана байна? Түмэн цэргийн ЭЗЭН Египетийн эсрэг юу төлөвлөснийг тэд ойлгож мэдээд та нарт хэлэг.

[13] Зоаны ноёд мунхаглан үйлдэж, Мемфисийн ноёд хууртагдлаа. Овгуудынх нь булангийн чулуу бологсод Египетийг төөрүүлэв.

[14] ЭЗЭН түүний дотор самуурлын сүнсийг хутгалаа. Тэд Египетийн бүх үйлсийг нь согтуу хүн бөөлжсөндөө хутгалдан гуйвдаг шиг төөрөгдөлд оруулав.

[15] Толгой болон сүүл, далдуу модны мөчир болон зэгс зэрэг ямар ч ажлыг, юуг ч Египет хийж чадахгүй болно.

[16] Тэр өдөр египетчүүд эм хүн шиг болно. Тэд өөрсдийнх нь дээгүүр даллах түмэн цэргийн ЭЗЭНий мутрын хөдөлгөөнөөс айж, чичирнэ.

[17] Иудагийнгазар Египетийн хувьд аймшиг болно. Тэдний эсрэг төлөвлөж буй түмэн цэргийн ЭЗЭНий зорилгоос болж түүнийг дурссан хүн бүр айдаст автана.

[18] Тэр өдөр Египетийн нутгийн таван хот Канааны хэлээр ярьж, түмэн цэргийн ЭЗЭНд тангараг өргөнө. Энэ хотуудын нэг нь Сүйрлийн Хот гэдэг нэртэй.

[19] Тэр өдөр Египетийн нутгийн төвд ЭЗЭНд тахилын ширээ засагдах бөгөөд хил хязгаарынх нь дэргэд ЭЗЭНд багана босгогдоно.

[20] Энэнь Египетийн нутагт түмэн цэргийн ЭЗЭНий тэмдэг, гэрч болно. Учир нь тэд дарангуйлагчдаас болж ЭЗЭНд хашхирна. Тэр тэдэнд Аврагч, Хүчит Нэгэнийг илгээнэ. Тэр тэднийг чөлөөлнө.

[21] ТэгээдЭЗЭН Өөрийгөө Египетэд мэдүүлж, тэр өдөр египетчүүд ЭЗЭНийг мэдэх болно. Тэр ч байтугай тэд тахил, өргөл өргөн мөргөж, ЭЗЭНд андгайлан, түүнийгээ биелүүлнэ.

[22] ЭЗЭНЕгипетийг цохино. Цохих боловч эдгээнэ. Иймээс тэд ЭЗЭН уруу эргэвэл, Тэр тэдэнд хариулан, тэднийг эдгээнэ.

[23] Тэр өдөр Египетээс Ассири хүрэх их зам бий болж, ассиричууд Египет уруу, египетчүүд Ассири уруу явж, египетчүүд ассиричуудтай хамт мөргөх болно.

[24] Тэр өдөр Израиль нь Египет, Ассирийн хамт гуравдахь болж, дэлхийн төв дэх ерөөл болно.

[25] Түмэнцэргийн ЭЗЭН тэднийг ерөөж, "Миний ард түмэн болох Египет, Миний мутрын бүтээл болох Ассири, Миний өв залгамжлал болох Израиль ерөөлтэй" гэж айлдав.

Исаиа — Chapters