Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:50

[1] Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл, Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн.

[2] Ширэнгэ бутыг шатаадаг гал мэт, ус буцалгадаг гал адил Өөрийнхөө оршихуйд үндэстнүүдийг чичрүүлэхийн тулд Өөрийн нэрийг дайснууддаа мэдүүлэхээр бууж ирээч.

[3] Учир нь бидний хүсээгүй аймшигт үйлсийг Та хийх үед, Таныг доош буухад уулс Таны оршихуйд чичрэв.

[4] Өөрийг нь итгэн хүлээгч нэгний төлөө үйлддэг Танаас өөр Бурханыг эртнээс хойш тэд сонсоогүй, чихээрээ сонсоогүй бөгөөд нэг ч нүд хараагүй.

[5] Үнэн зөвийг баяртайгаар үйлдэгч, Таны замуудад Таныг санадаг хүнтэй Та уулздаг. Үзэгтүн, бид нүгэл үйлдэж, үүнийгээ удаан хугацаагаар үргэлжлүүлсээр байсан учир Та уурласан. Бид аврагдах болов уу?

[6] Бид бүгдээрээ бузар нэгэн мэт болсон бөгөөд бидний бүх зөв үйлс нь бохир хувцас мэт байдаг. Бид бүгдээрээ навч мэт хатаж, бидний нүгэл нь биднийг салхи мэт хийсгэнэ.

[7] Таны нэрийг дуудан Танаас зуурахаар өндийх хүн нэг ч алга. Учир нь Та биднээс нүүрээ нууж, биднийг өөрсдийн минь нүглийн хүчинд тушаасан.

[8] Гэвч эдүгээ ЭЗЭН, Та бол бидний Эцэг билээ. Бид шавар, Та бол бидний ваарчин. Бид бүгдээрээ Таны мутрын бүтээл.

[9] ЭЗЭН минь. Хэмжээ хязгааргүй бүү хилэгнээч. Нүглийг үүрд бүү дурсаач. Үзэгтүн, одоо хар, бид бүгд Таны ард түмэн.

[10] Таны ариун хотууд, Сион ч хүртэл зэлүүд газар боллоо. Иерусалим эзгүйрлээ.

[11] Эцэг өвгөдийн маань Таныг магтаж байсан газар болох бидний ариун үзэсгэлэнт өргөө галд шатжээ. Бидний бүх үнэт юмс нуранги боллоо.

[12] ЭЗЭН минь. Эдгээрийг Та тэвчсээр байх уу? Та дуугуй байсаар, хэмжээ хязгааргүйгээр биднийг зовоох уу?

Исаиа — Chapters