Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:24

[1] Үзэгтүн, хаан нь үнэн зөвөөр хаанчлан, ноёд нь шударгаар захирна.

[2] Хүн бүр салхинаас хоргодох газар мэт, шуурганаас халхлах халхавч мэт, хуурай газрын усны суваг мэт, ангасан газар дахь өндөр хадны сүүдэр мэт байх болно.

[3] Тэгээд хараатай хүмүүсийн нүд нь сохрохгүй, сонсох чихтэй нь сонсох болно.

[4] Адгуу хүний зүрх мэдлэгийг ялган таньж, хэлгий хүний хэл нь тод ярих гэж яарна.

[5] Цаашид тэнэгийг сурвалжит хүн гэж дуудахгүй, зальт этгээдийг өглөгч гэхгүй.

[6] Учир нь тэнэг хүн утгагүй юм ярьдаг ба түүний зүрх нь балмад хэргийг үйлддэг. Тэр өлсгөлөн хүний сэтгэлийг хоосруулж, ундаасагчийг ундаар дутагдуулахын тулд ЭЗЭНий эсрэг буруу ярьж, бурхангүй явдлыг үйлддэг.

[7] Зальт этгээдүүдийн хувьд тэдний зэвсэг нь бузар муу билээ. Хэдийгээр ядуу нэгэн шударгыг яривч, худал хуурмаг үгсээр үгээгүйчүүдийг хөнөөхийн тулд тэрээр хорт муу арга зохиодог.

[8] Харин сурвалжит хүн зөв шударгаар сэтгэж, түүгээрээ тогтдог.

[9] Амарлингуй эмс ээ. Босож, миний дуу хоолойг сонсогтун. Ихэрхүү охид оо, миний үгэнд чих тавигтун.

[10] Жил гаруйхны дотор ихэрхүү та нар зовох болно. Учир нь усан үзмийн ургац хураалт төгсөж, жимс хураалт болохгүй.

[11] Амарлингуй эмс ээ, чичрэгтүн. Бардам охид оо, зовогтун. Хувцсаа тайлан нүцгэлж, бэлхүүсээрээ таар ороогтун.

[12] Үржилтэй талбай, шүүслэг усан үзмийн төлөө цээжээ дэлдэгтүн.

[13] Миний ард түмний нутаг, үүргэнэ ба өргөст халгай ургасан нутаг, баясгалант хот ба бүх жаргалтай гэрүүдийн төлөө гашуудагтун.

[14] Учир нь орд харш хаягдан, их шуугиант хот мартагдан, хэрэм цамхгууд нь үүрд малын бэлчээр, хулангуудын хороо болно.

[15] Өндрөөс, бидний дээрээс Сүнс цутгах хүртэл, зэлүүд газар нь үржил шимтэй талбай болж, үржил шимтэй талбай нь ой мод хэмээн тооцогдох хүртэл тийм байх болно.

[16] Тэгээд шударга ёс нь цөлд оршиж, үнэн зөв нь үржилтэй талбайд байна.

[17] Үнэн зөвийн үйлс нь амар тайван байж, үнэн зөвийн үйлчлэл нь үүрдийн амар амгалан, аюулгүй байдал болох юм.

[18] Миний ард түмэн энх амгалан орчинд, аюулгүй гэрүүдэд, анир чимээгүй газарт амьдарна.

[19] Ойд мөндөр орж, хот доош оруулагдсан боловч,

[20] бүх усны дэргэд тариа тарьж, шар илжгээ чөлөөтэй идээшлүүлэгчид та нар ямар ивээлтэй байх вэ!

Исаиа — Chapters