Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:01

[1] Харагтун, Түмэн цэргийн БУРХАН Эзэн хангамж, туслалцааг Иерусалим болон Иудагаас зайлуулах гэж байна. Талхны бүх хангамж, усны бүх хангамж,

[2] хүчит эрс болон дайчид, шүүгчид ба эш үзүүлэгч, төлөгч ба ахлагч,

[3] тавьтын ахлагч ба хүндэт хүн, зөвлөгч ба уран зураач болон чадварлаг илбэчдийг ч зайлуулна.

[4] Би нялх хөвгүүдийг тэдний ноёд болгож, эрх хүүхдүүд тэднийг захирна.

[5] Ард олон дарлагдаж, хүн бүр нэг нь нөгөөгөө, хөршөө дарлаж, залуус нь өвгөд уруугаа, захирагдагсад нь хүндэт хүмүүс уруу дайрна.

[6] Нэг хүн эцгийнхээ гэрт ахыгаа барьж авч "Чамд нөмрөг бий. Чи бидний захирагч бол. Энэ балгаснууд чиний гар доор орно" гэж хэлэхэд,

[7] тэр өдөр өнөөх хүн дуугаа өндөрсгөн "Би эмч болохгүй. Манай гэрт талх ч байхгүй, нөмрөг ч байхгүй. Тийм учраас намайг ард түмний захирагчаар томилох ёсгүй" гэх болно.

[8] Юу гэвэл, Иерусалим бүдэрч, Иуда уналаа. Учир нь тэдний хэл болон үйлс нь ЭЗЭНий эсрэг байж, Түүний сүр жавхлант оршихуйн эсрэг босжээ.

[9] Тэдний царайны хувирал өөрсдийнх нь эсрэг гэрчилдэг. Тэд Содом шиг өөрсдийн нүглээ далдлалгүй дэлгэн үзүүлдэг. Өөрсдийнхөө дээр бузар мууг авчирсан тэд золгүй еэ!

[10] Сайн сайхан яваарай гэж зөв хүмүүст хэлэгтүн. Учир нь тэд өөрсдийнхөө үйлдлийн үр жимсийг идэх болно.

[11] Хар санаатан золгүй еэ! Муу муухай нь түүнтэй хамт байг! Яагаад гэвэл тэр гарынхаа хувийг хүртэх болно.

[12] Ард түмэн минь! Хүүхдүүд тэднийг дарлаж, эмэгтэйчүүд тэднийг захирдаг. Ард түмэн минь, та нарыг дагуулагчид та нарыг төөрүүлж, замыг чинь будлиулж байна.

[13] ЭЗЭН зарга мэдүүлэхээр босож, хүмүүсийг шүүхээр зогслоо.

[14] ЭЗЭН Өөрийн ард түмний ахлагчид болон ноёдтой хамт шүүхэд орж байна. "Усан үзмийн талбайг та нар цөлмөсөн. Ядуусаас дээрэмдсэн олз чинь та нарын гэрт бий.

[15] Миний ард түмнийг бяцалж, ядуусын нүүрийг нунтаглана гэдэг чинь юу гэсэн үг вэ?" гэж түмэн цэргийн БУРХАН Эзэн айлдаж байна.

[16] ЭЗЭН ийнхүү айлдав. "Сионы охид бардам учраас толгойгоо өргөн, өдсөн харцаар ширтэн алхаж, хөлийн бугуйвчаа хүртэл жингэнүүлэн ихэмсгээр алхаж байна.

[17] Ийм учраас Эзэн Сионы охидын хуйхыг нь яршуулан зовооно. ЭЗЭН тэдний магнайг нь нүцгэлнэ".

[18] Тэр өдөр Эзэн тэдний хөлийн бугуйвч, толгойн зүүлт, саран хэлбэртэй чимэглэл,

[19] ээмэг, бугуйвч, гивлүүр,

[20] малгай, хөлийн гинж, бүс, сүрчигний хайрцаг, сахиус,

[21] хурууныбөгж, хамрын гархи,

[22] ёслолынхувцас, гадуур цамц, нөмрөг, мөнгөний түрийвч,

[23] толь, дотуур хувцас, алчуур, гивлүүр зэргийг бүгдийг нь авч хаяна.

[24] Анхилуун сүрчигний оронд өмхий ус, бүсний оронд олс, гоёмсог зассан үсний оронд үс нь халцарсан хуйх, сайхан хувцасны оронд тааран өмсгөл, гоо сайхны оронд им тамга болно.

[25] Танай эрчүүд илдэнд, танай хүчтэнүүд дайнд унана.

[26] Түүний дааман хаалганууд гашуудан уйлж, хаягдсан тэрээр газар дээр сууна.

Исаиа — Chapters