Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:29

[1] Зэлүүд газар, цөл баярлан, Араба ч баясан, замар цэцэг мэт дэлгэрнэ.

[2] Энэ нь машид улам дэлгэрч, цэнгэн баясаж, баяр хөөртэйгээр хашхирна. Ливаны алдар, Кармел ба Шароны сүр хүч түүнд өгөгдөнө. Тэд ЭЗЭНий алдар, бидний Бурханы цог жавхланг харна.

[3] Тэнхэлгүй гарыг хүчтэй болгон, суларсан өвдгийг бататгагтун.

[4] Хулчгар зүрхтнүүдэд "Зоригтой бай. Бүү ай. Үзэгтүн, та нарын Бурхан өшөө авахаар ирнэ. Бурхан хариуг нь өгөхийн тулд ирэхдээ та нарыг аварна" гэж хэлэгтүн.

[5] Тэгээд сохрын нүд нээгдэж, дүлийгийн чих нь онгойно.

[6] Тэгээд доголон хүн буга мэт дүүлж, хэлгүй нь баяртайгаар хашхирна. Учир нь цөлөөс ус гарч, Арабад урсана.

[7] Хатсан газар цөөрөм болж, цангасан газарт ус ундран, цөөвөр чонын үүр хоноглох газруудад өвс ургамал хулс, зэгснүүд ургана.

[8] Тэнд нэгэн их зам харгуй буй болж, Ариун Их Зам гэж нэрлэгдэнэ. Түүгээр бузар нь явахгүй, харин тэнэг хүмүүс түүгээр алхсан ч тэд замаасаа үл төөрнө.

[9] Тэнд нэг ч арслан алга, ямар ч махчин араатан гарч ирэхгүй. Тэнд тэд олдохгүй. Харин золигдогсод л түүгээр алхана.

[10] ЭЗЭНий золин авсан хүмүүс буцаж, баяр хөөртэй хашхиралдан Сион уруу ирнэ. Тэдний толгой дээр үүрдийн баясгалан байна. Уй гашуу, санаа алдалт зугтан одож, тэд баяр баясгалан, аз жаргалыг олно.

Исаиа — Chapters