[1] Тэр өдөр долоон эмэгтэй нэг хүнээс зууран "Бид өөрсдийнхөө талхыг идэж, өөрсдийнхөө хувцсыг өмсөнө. Зөвхөн биднийг өөрийнхөө нэрээр дуудуулж, бидний зэмлэлийг зайлуулаач" гэж хэлнэ.
[2] Тэр өдөр ЭЗЭНий Мөчир үзэсгэлэнтэй, сүр жавхлантай болж, газрын үр жимс Израилийн амьд үлдэгсдийн бахархал, чимэг нь болно.
[3] Энэүед Сионд үлдэж, Иерусалимд хоцорсон хүмүүсийг ариун хэмээн дуудна. Тэд бол Иерусалимд амьд хэмээн тэмдэглэгдсэн хүмүүс юм.
[4] Эзэншүүлтийн сүнс ба шатаагч сүнсээр Сионы охидын бузрыг угааж, Иерусалимын цус урсгалтыг түүний дотроос ариусгасны
[5] дарааЭЗЭН Сион Уулын бүх дэвсгэр болон түүний чуулгануудын дээгүүр өдөр нь үүл, утаа ба шөнө нь дүрэлзсэн галын гэрлийг бүтээх болно. Учир нь бүх сүр жавхлангийн дээгүүр бүрхүүл байх болно.
[6] Өдрийнаагим халуунаас сүүдэрлэх бүхээг, шуурга, борооноос хамгаалах хоргодох газар тэнд байх болно.