[1] Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болов. Амозын хүү эш үзүүлэгч Исаиа түүн уруу ирээд, —ЭЗЭН ингэж айлдаж байна. "Гэрээ засагтун. Учир нь чи амьдрахгүй, үхнэ" гэсэн.
[2] ТэгэхэдХезекиа нүүрээ хана уруу эргүүлэн, ЭЗЭНд залбиран,
[3] "Өө, ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайн үйлийг үйлдэж байсныг одоо санаач" гэж хэлээд, цурхиран уйлав.
[4] ТэгэхэдЭЗЭНий үг Исаиад ирж, —
[5] Явж, Хезекиад "Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чиний өдрүүд дээр арван таван жилийг нэмнэ.
[6] Бичамайг болон энэ хотыг Ассирийн хааны гараас аварна. Би энэ хотыг хамгаална»" гэж хэл.
[7] Дараахзүйл нь ЭЗЭН Өөрийн амласан ёсоор хийхийг ЭЗЭНээс ирэх тэмдэг болно.
[8] Үзэгтүн, Би Ахазын шатан дээгүүр өнгөрсөн нарны сүүдрийг арван алхмаар ухраана гэв. Тэгэхэд шатан дээгүүр өнгөрсөн нар арван алхмаар буцав.
[9] Иудагийн хаан Хезекиа илааршсаныхаа дараа ийнхүү бичив.
[10] "Би амьдралынхаа дунд үед Үхэгсдийн орны дааман хаалгаар орж, өөрийнхөө он жилүүдийн үлдэгдлийг алдах ёстой боллоо" гэж би хэлсэн.
[11] "Би амьдын газарт ЭЗЭНийг, ЭЗЭНийг харахгүй. Би ертөнцийн оршин суугчдын дотор хүмүүнийг дахин харахгүй" гэж би хэлсэн.
[12] "Хоньчны майхан мэт миний гэр орныг буулган авч надаас зайлуулав. Нэхмэлчин шиг би амьдралаа хуйлав. Тэр намайг нэхмэлийн сууринаас тастав. Өдрөөс шөнө болтол Та миний төгсгөлийг хийдэг.
[13] Өглөө болтол би тэвчивч, Тэр миний бүх ясыг арслан мэт хэмхчинэ. Өдрөөс шөнө болтол Та миний төгсгөлийг хийдэг.
[14] Би хараацай мэт, тогоруу мэт дуугаран, тагтаа мэт гашуудаж байна. Өөдөө ширтсээр миний нүд чилжээ. Эзэн, би шаналж байна. Миний хамгаалалт байгаач.
[15] Би юу хэлэх вэ? Учир нь Тэр надад айлдсанаа Өөрөө хийж байна. Сэтгэлийнхээ гашуудлаас болж би бүх он жилүүддээ төлөв даруу явна.
[16] Эзэн минь. Хүмүүс эдгээрээр амьдраг. Энэ бүхэнд миний сүнс бий. Намайг эдгээж, амьдруулаач.
[17] Би өөрийн жаргалын төлөө их зовлон амссан. Та миний сүнсийг сүйрлийн нүхнээс хамгаалав. Учир нь миний бүх нүглийг Та нурууныхаа араар хаясан.
[18] Учир нь Үхэгсдийн орон Танд талархаж чадахгүй, үхэл Таныг магтаж чадахгүй. Нүхэнд орогчид нь Таны итгэмжит байдалд найдаж чадахгүй юм.
[19] Өнөөдөр миний үйлдэж байгаачлан амьд буй нь Танд талархал өргөнө. Эцэг нь хөвгүүддээ Таны итгэмжит байдлын тухай сургамжилна.
[20] ЭЗЭН намайг заавал аварна. Тэгээд ЭЗЭНий өргөөнд бүх амьдралынхаа өдрүүдийн турш бид чавхдаст хөгжмөөр миний дууг тоглоно".
[21] Одоо Исаиа —Инжрийн хатаамлыг авч, хатиг дээр наагтун. Тийнхүү тэр эдгэнэ гэж хэлэв.
[22] ТэгэхэдХезекиа —Би ЭЗЭНий өргөө уруу очино гэсэн ямар тэмдэг байх вэ? гэв.