Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:27

[1] Моабын тухай зөн. Моабын Ар шөнөөр устгагдан сүйрсэн байна. Моабын Кир шөнөөр устгагдан сүйрсэн байна.

[2] Тэд гашуудан уйлахаар сүм, Дибон уруу, мөргөлийн өндөрлөгүүд уруу гарав. Моаб нь Небо болон Медебагийн төлөө уйлав. Хүн бүрийн толгой нь халзан бөгөөд сахлаа хусжээ.

[3] Тэд гудамжинд таар өмсөж, дээвэр дээр болон талбай дээр хүн бүр цурхиран уйлалдаж, нулимс унагана.

[4] Хешбон, Елеале мөн уйлж, тэдний дуу Иахаз хүртэлх бүх л замын турш сонсогдоно. Тийм учраас Моабын зэвсэглэсэн эрс чангаар уйлалдан, сэтгэл нь дотроо түгшинэ.

[5] Моабын төлөө Миний зүрх хашхирна. Түүний оргодлууд нь Зоар, Еглат-шелишиа хүртэл зугтана. Тэд Лухитийн бэлээр уйлалдан өгсөж, сүйрэл мөхөлдөө гашуудан, Хоронаим уруу одох зам дээр тэдний шаналах уйлаан ихэснэ.

[6] Нимримийн ус ширгэн, өвс нь гандаж, нялх ногоо үхэж, ногоон юм юу ч үгүй алга боллоо.

[7] Ийм учраас тэд олж, нөөцөлсөн баялгаа Арабимын горхи уруу зөөнө.

[8] Тэдний шаналалт дуу Моабын нутгийн эргэн тойронд цуурайтаж, тэдний уйлаан нь Еглаимт, бүр Беер-елимд ч хүрсэн.

[9] Учир нь Димоны ус цусаар дүүрэв. Би Димонд уй гашууг нь нэмж, Моабын оргодлууд ба тэр газарт үлдэгсэд дээр арслан авчирна.

Исаиа — Chapters