Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:56

[1] Бурхан, Ноаг болон түүний хөвгүүдийг ерөөн, тэдэнд —Та нар олон үр хүүхэдтэй, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэгтүн.

[2] Газардэлхий дээрх араатан амьтан бүхэн, огторгуйн жигүүртэн шувуу бүхэн, газраар мөлхөгч бүхэн, далайн загас жараахай бүхэн та нараас айж эмээнэ. Тэд та нарын гарт орох болно.

[3] Аливааамьд амьтан та нарын хоол хүнс болно. Би та нарт ургамал ногоог өгсөн шигээ одоо би энэ бүхнийг та нарт өгч байна.

[4] Танар зөвхөн махыг амь нь болох цустай нь идэж болохгүй.

[5] ТэгвэлБи та нарын цус, амин цусыг заавал нэхнэ. Амьтан бүрээс ч би түүнийг нэхнэ. Хүн хийгээд хүний ах дүү бүрээс ч нэхнэ.

[6] Хэн хүний цусыг урсгана, Түүний цусыг хүн урсгана. Учир нь Бурхан Өөрийн дүрээр хүнийг бүтээжээ.

[7] Та нар олон үр хүүхэдтэй өнөр өтгөн болж, Газар дэлхийгээр дүүрч, үржин өсөгтүн гэжээ.

[8] Бурхан Ноа болон түүнтэй хамт байсан хөвгүүдэд нь өгүүлрүүн —

[9] Би Өөрийнхөө гэрээг та нартай болон та нарын үр хүүхэдтэй,

[10] баста нартай хамт байсан бүх амьтан, жигүүртэн шувууд, мал адгуус, газрын бүх амьтан, хөвөгч авдраас гарсан бүхэнтэй буюу дэлхий дээрх бүх араатан амьтантай байгуулна.

[11] Бита нартай гэрээ байгуулна. Хамаг амьтныг дахин хэзээ ч үерийн усанд устгахгүй. Газар дэлхийг сүйрүүлэх үер дахин хэзээ ч болохгүй.

[12] Бурхан —Энэ бол та нартай болон та нартай хамт байгаа бүх амьтантай үеийн үед байгуулах Миний гэрээний тэмдэг болой.

[13] Биүүлэнд солонгоо татуулж, тэр нь Миний дэлхийтэй байгуулсан гэрээний тэмдэг болно.

[14] Намайггазар дээр үүл хуралдуулахад, тэр үүлэн дээр солонго харагдахад,

[15] БиМиний болон та нарын, мах цустай бүх амьтны хооронд байгуулсан өөрийн гэрээг санан дурсах болно. Ус дахин хэзээ ч мах цустай бүхнийг устгах үер болохгүй.

[16] Үүлэндээр солонго татахыг Би хараад, Бурхан Миний болон дэлхий дээрх мах цустай хамаг амьтны хооронд байгуулсан мөнхийн гэрээгээ санан дурсах болно гэв.

[17] БурханНоад —Энэ бол Би болон дэлхий дээрх хамаг амьтны хооронд Миний байгуулсан гэрээний тэмдэг болно гэв.

[18] Хөвөгч авдраас гарч ирсэн Ноагийн хөвгүүд нь Шем, Хам, Иафет нар бөгөөд Хам нь Канааны эцэг болой.

[19] Тэдбол Ноагийн гурван хөвгүүн бөгөөд хүмүүс тэднээс гарч дэлхий дээгүүр тархсан ажээ.

[20] Ноа тариалангийн ажил эрхэлж, усан үзмийн мод тариалжээ.

[21] Үүнийдараа тэрээр усан үзмийнхээ дарснаас ууж согтоод, майхан дотроо нүцгэн байв.

[22] Канааныэцэг Хам эцгийнхээ нүцгэн байгааг хараад, гадаа гарч, хоёр ахдаа хэлжээ.

[23] Шем, Иафет хоёр нэг дээл авч, мөрөн дээрээ нөмрөөд, ар тийшээ ухарсаар эцгийнхээ нүцгэн биед нөмөргөөд, нүцгэн байдлыг нь харахгүйн тулд нүдээ буруулав.

[24] Ноагийнсогтуу нь гарч, өөрийнх нь төлөө бага хүүгийнхээ юу хийснийг мэдээд —

[25] Канааныг хараал идэж, Тэр ах нарынхаа боолын боол болох болтугай гэжээ.

[26] Бастэрээр —Шемийн Бурхан ЭЗЭНийг би магтъя. Канаан Шемийн боол болох болтугай.

[27] Бурхан Иафетыг агуу их болгож, Иафетыг Шемийн асарт амьдруулж, Канаан түүний боол болох болтугай! гэжээ.

[28] Ноа үер болсноос хойш гурван зуун тавин жил наслаад,

[29] есөнзуун тавин насандаа үхэв.

Эхлэл — Chapters