[1] Бүтэн хоёр жилийн дараа Фараон нэгэн зүүд зүүдэллээ. Фараон голын эрэг дээр зогсож байх юм.
[2] Тэгтэлтарган, сайхан, долоон үхэр голоос гарч ирээд, зэгснээс идэж байжээ.
[3] Түүнийхойноос бас өөр туранхай, муухай, долоон үхэр голоос гарч ирээд, голын эрэг дэх нөгөө үхрүүдийн дэргэд зогсжээ.
[4] Нөгөөтуранхай муухай үхрүүд нь мөнөөх тарган сайхан долоон үхрийг идчихэв. Тэгээд Фараон сэржээ.
[5] Тэрээрэргэж унтаад, бас зүүдэлжээ. Нэгэн ишнээс өтгөн сайхан долоон тариан түрүү гарч иржээ.
[6] Бастүүний дараа дорнын салхинд хатаж хорчийсон, долоон нарийхан түрүү гарч иржээ.
[7] Тэгээдтэр нарийхан долоон түрүү нь өтгөн сайхан долоон түрүүгээ залгичихав. Фараоныг сэртэл тэр нь зүүд байлаа.
[8] Өглөөнь түүний сэтгэл тавгүйтэж, тэрээр зарлага явуулан, Египетийн мэргэч төлөгчид, ухаантан мэргэдийг бүгдийг нь дууджээ. Фараон тэдэнд зүүдээ ярьсанд түүнийг Фараонд тайлж чадах хүн нэг ч байсангүй.
[9] Ахлах сөнч Фараонд хандаж —Өнөөдөр би гэмээ саналаа.
[10] Фараонта зарц нартаа уурлаж, намайг ахлах талхчны хамт ордны харуулын ахлагчийн байшинд хорьж байхад
[11] тэрбид хоёр нэгэн шөнө зүүд зүүдэлсэн. Бид хоёрын зүүд өөр өөр тайлалтай байсан.
[12] Тэндордны харуулын ахлагчийн зарц болох еврей залуу бидэнтэй хамт байсан бөгөөд бид түүнд зүүдээ ярьсанд тэрээр бидний зүүдийг тайлж өгсөн юм. Тэрээр тус тусад маань зүүдэлсний дагуу тайлсанд
[13] түүнийтайлсан ёсоор болж, би хуучин ажилдаа эргэж ороод, нөгөө маань дүүжлүүлсэн билээ гэж хэлэв.
[14] Тэгээд Фараон зарлага явуулж, Иосефыг дуудуулав. Тэд шоронгоос түүнийг даруй гаргажээ. Иосеф сахлаа хусаж, хувцсаа солиод, Фараон дээр орж ирэв.
[15] ФараонИосефт хандаж —Би нэг зүүд зүүдэллээ. Гэтэл түүнийг тайлж чадах хүн нэг ч байсангүй. Чамайг зүүд сонсоод тайлж чаддаг гэж би сонслоо гэв.
[16] ИосефФараонд хандаж —Энэ бол би биш, харин Бурхан Фараонд сэтгэлийг амраах хариу өгнө гэв.
[17] ФараонИосефт хандаж —Би зүүдэндээ Нил мөрний эрэг дээр зогсож байх юм.
[18] Тэгтэлтарган, сайхан долоон үхэр Нил мөрнөөс гарч ирээд, зэгснээс идэж байлаа.
[19] Тэднийхойноос туранхай, муухай долоон үхэр гарч ирлээ. Би тэдэн шиг муухай үхрүүдийг Египетийн нутагт хэзээ ч үзээгүй билээ.
[20] Тэртуранхай, муухай үхрүүд нь түрүүчийн долоон тарган үхрүүдийг идчихлээ.
[21] Тэдтүүнийг идсэн боловч юу ч идээгүй юм шиг урьдын адил муухай хэвээрээ л байлаа. Тэгээд би сэрлээ.
[22] Бибас зүүдэндээ харсан; нэг ишнээс долоон өтгөн сайхан тариан түрүү гарч,
[23] түүнийдараа дорнын салхинд хатаж хорчийсон долоон нарийхан түрүү гарч ирэв.
[24] Тэгээдтэр нарийхан түрүүнүүд нь долоон сайхан түрүүгээ залгичихав. Би зүүдээ мэргэч, төлөгчдөд хэлсэн боловч түүнийг надад тайлж чадсан хүн нэг ч байсангүй гэж хэлэв.
[25] Иосеф Фараонд хандаж —Фараон таны зүүд чинь нэг л байна. Бурхан Өөрийн хийх гэж байгаа зүйлээ Фараон танд үзүүлжээ.
[26] Долоонсайхан үхэр бол долоон жил, долоон сайхан түрүү нь бас долоон жил юм. Эдгээр зүүд бол нэг бөгөөд адилхан юм.
[27] Тэднийхойноос гарч ирсэн долоон туранхай муухай үхэр нь долоон жил юм. Мөн дорнын салхинд хатаж хорчийсон долоон хоосон түрүү нь ган зудтай долоон жил юм.
[28] БурханӨөрийн хийх гэж байгаа зүйлээ Фараонд үзүүлнэ гэж миний Фараонд хэлсэн үг бол энэ юм.
[29] Египетийнбүх нутаг даяар маш өнтэй сайхан долоон жил болж,
[30] дараань ган зудтай долоон жил залгаж, Египетийн нутагт өнтэй сайхан байсан бүхэн мартагдаж, тэр нутаг өлсгөлөнд сүйрэх болно.
[31] Залгажирсэн ган зуд нь маш хүнд хэцүү учир тэр нутагт өнтэй сайхан байсан жилүүдийг огт санаж чадахгүй болно.
[32] Фараонта тэр зүүдийг хоёр дахин зүүдэлсэн нь Бурхан хийх гэж байгаа зүйлээ хатуу шийдсэний учир тэр бөгөөд Бурхан үүнийгээ даруй хийх болно.
[33] Фараонта цэцэн мэргэн ухаантай хүн олж, Египетийн нутгийг захируул.
[34] Фараонта тийнхүү газар нутагтаа түшмэдийг томилж, өнтэй сайхан долоон жилийн дотор Египетийн газар нутгийн ургацын тавны нэгийг нь хурааж,
[35] тэднээрирэх өнтэй сайхан он жилүүдийн бүх ургацыг хураалгаж, үр тариагаа Фараоны гарт мэдүүлж, хүнсэнд зориулан, хотуудад хадгалуул.
[36] Энэургацыг Египет нутагт болох гэж байгаа долоон жилийн ган зудад зориулан, нутагтаа нөөцөл. Тэгвэл тэр газар нутаг ган зудад сүйрэхгүй болно гэв.
[37] Энэ нь Фараон болон түүний бүх түшмэлд сайхан санагджээ.
[38] Фараонтүшмэддээ хандаж —Бурханы Сүнстэй ийм хүнийг хаанаас олох вэ? гээд,
[39] ФараонИосефт хандаж —Бурхан энэ бүх зүйлийг чамд л үзүүлсэн учир чам шиг цэцэн, мэргэн ухаантай хүн алга.
[40] Чиминий өргөөг захирах болно. Миний ард түмэн бүгдээрээ чиний үгийг дагана. Би зөвхөн хаан ширээнд сууж байгаагаараа чамаас илүү гэв.
[41] Фараон —Би чамд Египетийн бүх газар нутгийг захируулна гэж Иосефт хэлээд,
[42] өөрийнтамгатай бөгжөө гараасаа мултлан, Иосефын гарт зүүж, нарийн даавуун дээлээ өмсгөн, алтан гинжийг хүзүүнд нь зүүж,
[43] өөрийнхоёр дахь сүйх тэргэндээ түүнийг суулгасанд түүний өмнө —Сөгд! хэмээн хүмүүс хашхирчээ. Ийнхүү Фараон Иосефт Египетийн бүх газар нутгийг захируулжээ.
[44] ФараонИосефт хандаж —Би бол Фараон. Чиний зөвшөөрөлгүйгээр гар хөлөө өргөх хүн Египет даяар байхгүй болно гээд,
[45] ФараонИосефт Зафенат-панеа гэдэг нэр хайрлаж, Оны тахилч Потиферагийн охин Асенатыг түүнд эхнэр болгон өгөв. Тэгээд Иосеф гарч Египетийн бүх газар нутгаар аялав.
[46] Иосеф Египетийн хаан Фараоны өмнө ирж зогсохдоо гучин настай байлаа. Иосеф Фараоныхаас гараад, Египетийн бүх газар нутгаар аялав.
[47] Өнтэйдолоон жилийн туршид тэр нутагт маш арвин ургац гарчээ.
[48] ИосефЕгипетийн газар нутагт долоон жилийн турш гарсан бүх ургацыг хураан авч, хотуудад хадгалж, хотын эргэн тойрон дахь талбайн ургацыг хот тус бүрд нь нөөцлөв.
[49] Иосефдалайн эргийн элс мэт арвин их тариа хураасан нь хэмжээлшгүй их байсан учир түүнийгээ тоолохоо больжээ.
[50] Ган зудтай жилүүд эхлэхээс өмнө Иосефт хоёр хүү төрөв. Тэднийг Оны тахилч Потиферагийн охин Асенат Иосефт төрүүлжээ.
[51] Иосефууган хүүдээ Манассе гэдэг нэр өгөөд, "Учир нь Бурхан миний бүх зовлонг хийгээд эцгийн минь бүх гэрийг надад мартуулсан юм" гэжээ.
[52] Удааххүүдээ Ефраим гэдэг нэр өгөөд, "Учир нь Бурхан миний зүтгэж хөдөлмөрлөсөн газраас намайг агуу их үр бүтээлтэй болгосноос тэр болой" гэжээ.
[53] Египетийн газар нутагт өнтэй долоон жил дуусаж,
[54] Иосефынхэлсэн ёсоор, ган зудтай долоон жил эхэлжээ. Бүх газар нутаг ган зудад нэрвэгдсэн боловч харин Египетийн бүх нутаг хоол хүнстэй байжээ.
[55] Египетийнбүх нутагт өлсгөлөн болж, хүн ард нь Фараонд хандан хашхиран хоол хүнс нэхсэнд Фараон Египетийн бүх ард түмэнд хандаж —Иосеф уруу очиж, түүний та нарт хэлсэн ёсоор хий гэв.
[56] Бүхнутаг даяар ган зуд болж, Иосеф бүх агуулахуудыг нээж, египетчүүдэд худалджээ. Египетийн газар нутгийг хатуу ширүүн ган зуд нэрвэжээ.
[57] Улсорон бүхэн хоол хүнс худалдаж авахын тулд Египет уруу орж, Иосеф дээр хүрч ирэв. Учир нь бүх дэлхийг хатуу ширүүн ган зуд нэрвэжээ.