[1] Абрамын эхнэр Сараи түүнд ямар ч хүүхэд төрүүлээгүй ажээ. Тэрээр Хагар нэртэй нэгэн Египет зарц бүсгүйтэй байв.
[2] СараиАбрамд —ЭЗЭН намайг төрөхийг зөвшөөрсөнгүй. Тийм учраас та миний зарц бүсгүйтэй унтана уу? Би түүгээр дамжуулан хүүхэдтэй болж магадгүй гэсэнд Абрам Сараигийн үгэнд оржээ.
[3] АбрамыгКанаанд арван жил суусны дараа Абрамын эхнэр Сараи Хагар гэдэг Египет зарц бүсгүйгээ авчирч , өөрийн нөхөр Абрамд татвар эм болгон өгчээ.
[4] ТэгээдАбрам Хагартай унтсанд, Хагар жирэмслэв. Хагар өөрийн жирэмсэн болсноо мэдээд, өөрийн эзэгтэйг доромжлох болов.
[5] СараиАбрамд —Миний хийсэн алдаа тан дээр буух болтугай! Би зарц бүсгүйгээ таны гарт өгсөн. Одоо тэрээр жирэмсэн болсноо мэдээд, намайг доромжилж байна. Та бид хоёрын хоорондохыг ЭЗЭН шүүг гэв.
[6] АбрамСараид —Чиний зарц бүсгүй чиний л гарт байна. Чи түүнийг яамаар байна, түүнийгээ л хий гэв. Тэгээд Сараи Хагартай ширүүн харьцсанд Хагар түүнээс зугтаажээ.
[7] ЭЗЭНий тэнгэр элч цөлийн нэгэн булгийн дэргэдээс, Шур хүрэх зам дахь булгийн дэргэдээс Хагарыг олж, —
[8] Сараигийн зарц бүсгүй Хагар аа! Чи хаанаас ирээд, хаашаа явж байна вэ? гэсэнд тэрээр —Би өөрийн эзэгтэй Сараигаас зугтаж явна гэж хариулжээ.
[9] ЭЗЭНийтэнгэр элч түүнд —Чи эзэгтэйдээ буцаж очоод, гарын дор нь дуулгавартай бай гээд,
[10] ЭЗЭНийтэнгэр элч түүнд бас —Би чиний үр хүүхдүүдийг ихэд өнөр өтгөн, тоолж баршгүй болгоё гэв.
[11] ЭЗЭНийтэнгэр элч түүнд бас —Чи одоо жирэмсэн байна. Чи хүү төрүүлнэ. Түүнийг Ишмаел гэж нэрлэ. Энэ нь ЭЗЭН чиний зовлонг сонссоных болой.
[12] Тэрээр хүмүүсийн дунд зэрлэг илжиг мэт болно. Түүний гар хүн бүхнийг цохиж, Хүн бүхний гар түүнийг цохих бөгөөд Бас тэрээр хамаг ах дүүсийнхээ эсрэг талд амьдрах болно гэв.
[13] Хагарөөртэйгөө ярьсан ЭЗЭНийг "Та бол хардаг Бурхан" гэж нэрлэжээ. Учир нь Хагар "Түүнийг харсны дараа би энд амьд үлдлээ гэж үү?” хэмээв.
[14] Тиймучраас тэр булгийг Беер-лахаи-рои хэмээн нэрлэсэн бөгөөд тэр нь Кадеш, Беред хоёрын хооронд байжээ.
[15] Тэгээд Хагар Абрамд хүү төрүүлсэн ба Хагарын төрүүлсэн тэр хүүд Абрам Ишмаел гэдэг нэр өгөв.
[16] ХагарИшмаелыг Абрамд төрүүлж өгөхөд Абрам наян зургаан настай байжээ.