Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 9:03

[1] Абрахам нас өндөр болж, өтөлсөн бөгөөд ЭЗЭН бүхий л талаар түүнийг ерөөв.

[2] Абрахамгэрийнх нь бүх хэргийг хариуцдаг настай зарцдаа хандаж —Миний өгзгөн доор гараа тавь.

[3] Бичамайг тэнгэрийн Бурхан ба газрын Бурхан болох ЭЗЭНий нэрээр чамайг тангараглуулъя. Энэ нь чамайг миний амьдран сууж байгаа канаанчуудын охидоос хүүд минь эхнэр сонголгүй,

[4] харинминий нутагт, төрөл төрөгсдөд минь очиж, хүү Исаакт минь эхнэр авч өгөхийн тулд юм гэв.

[5] Зарцнь —Хэрэв тэр бүсгүй намайг дагаж энэ нутагт ирэхийг хүсэхгүй бол яах вэ? Тэгвэл таны гарч явсан нутагт хүүг чинь буцааж аваачих уу? гэж асуужээ.

[6] Абрахамтүүнд —Чи миний хүүг тэнд буцааж аваачуузай.

[7] Намайгэцгийн минь гэрээс, төрсөн нутгаас минь салгаж ирүүлэн, "Би энэ газар нутгийг чиний үр хүүхдүүдэд өгнө" гэж надад тангараглан хэлсэн Тэнгэрийн Бурхан ЭЗЭН Өөрийнхөө тэнгэр элчийг чиний өмнө илгээнэ. Тэгээд чи тэндээс миний хүүд эхнэр сонгох бо

[8] Хэрэвтэр бүсгүй чамайг дагаж ирэхийг хүсэхгүй бол, чи миний энэ тангаргаас чөлөөлөгдөх болно. Зөвхөн хүүг минь битгий тийш нь аваачаарай гэв.

[9] Тэгээдзарц өөрийн эзэн Абрахамын өгзгөн дор гараа тавьж, энэ тухай түүнд тангараглав.

[10] Тэгээд эзнийхээ тэмээнээс арвыг, эзнийхээ янз бүрийн үнэт эдлэлийг аваад, Месопотами тийш хөдөлж, Нахор хотод иржээ.

[11] Үдшийнүеэр буюу эмэгтэйчүүдийн ус авахаар гардаг үеэр тэрээр хотын гаднах худгийн дэргэд тэмээгээ хэвтүүлэв.

[12] Тэрзалбирч —Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Та өнөөдөр намайг тэр бүсгүйтэй уулзуулж, миний эзэн Абрахамд хайр энэрэл үзүүлнэ үү?

[13] Хотынхныохидыг ус авахаар гарч ирэхэд би худгийн дэргэд зогсож байгаад,

[14] нэгэнохинд "Чи ваараа тонгойлгож, уснаасаа надад уулгана уу?" гэхэд тэр бүсгүй "Уу, уу! Би бас таны тэмээг ч усалж өгье" гэж хэлбэл тэр нь Таны зарц Исаакт Танаас заяасан хүн мөн болно. Түүгээр Та миний эзэнд хайр энэрэл үзүүлснийг би мэднэ гэв.

[15] Зарцыгүгээ хэлж дуусаагүй байтал Ребека мөрөн дээрээ ваараа тавьсаар гарч ирэв. Тэр Абрахамын дүү Нахорын эхнэр Милкагийн хүү Бетуелийн охин байжээ.

[16] Тэрбол харваас маш гоо үзэсгэлэнтэй, өдий хүртэл эр хүнтэй ойртоогүй, онгон охин ажгуу. Тэр бүсгүй худаг уруу очиж, ваараа усаар дүүргээд дээш гарч ирэв.

[17] Зарцтүүнтэй уулзахаар гүйж очоод —Чи надад ваартай уснаасаа жаахан уулгана уу? гэсэнд

[18] тэрбүсгүй —Эзэн минь, уу! гээд ваараа яаран гар дээрээ буулгаж уулгав.

[19] Тэрбүсгүй түүнд ус уулгаж дуусаад, —Би бас ус утгаж, таны тэмээнүүдийг ч ханатал нь усалъя гэж хэлэв.

[20] Тэрээрваартай усаа онгоцонд яаран юүлээд, дахин ус авахаар худаг уруу гүйж, бүх тэмээнд өгөхөөр ус утган авав.

[21] Нөгөөхүн түүнийг дуугүй ширтэн, ЭЗЭН түүний аянг ивээсэн эсэхийг мэдэх гэж байлаа.

[22] Тэмээнүүдээус ууж дууссаны дараа, тэр хүн хагас шекелийн жинтэй алтан ээмэг, арван шекелийн жинтэй хос алтан бугуйвчийг түүнд өгөөд, —

[23] Чи хэний охин бэ? Надад хэлээч! Эцгийн чинь гэрт бидэнд хоноглох өрөө бий юу? гэж хэлсэнд

[24] тэрээр —Би бол Милкагийн Нахорт төрүүлж өгсөн хүү Бетуелийн охин гээд —

[25] Манайд сүрэл, өвс тэжээл арвин бий, мөн хоноглох өрөө ч бий гэв.

[26] Тэгээдтэр хүн бөхийн, ЭЗЭНд мөргөж, —

[27] Абрахам эзнийхээ Бурхан ЭЗЭНийг магтъя. Миний эзний төлөө Та хайр энэрэл, үнэн зөвөө орхисонгүй. Замд ЭЗЭН намайг удирдаж, миний эзний дүүгийн гэрт ирүүлсэн байна гэв.

[28] Тэр охин ээжийнхээ гэрт гүйж хүрээд, энэ тухай хэлжээ.

[29] РебекадЛабан гэдэг ах байжээ. Тэр ах нь худаг дээр байсан нөгөө хүн уруу яаран гүйж очив.

[30] Тэрээрохин дүүгийнхээ гарт байгаа бугуйвч, чихэнд байгаа ээмгийг хараад, бас —Тэр хүн надад ингэж хэллээ гэсэн үгийг Ребекагаас сонсоод, нөгөө хүн уруу очтол тэр худгийн дэргэд тэмээнийхээ хажууд зогсож байжээ.

[31] Лабан —Бурханы ерөөлийг хүртсэн хүн та манайд ороорой. Бид өрөө бас тэмээнд чинь байр бэлтгэчихсэн байхад та яагаад гадаа зогсоод байна вэ? гэсэнд

[32] нөгөөхүн байшинд орж, Лабан тэмээнүүдийнх нь ачааг буулгаж, сүрэл, өвс тэжээл авчирч өгөөд, түүнд бас түүнтэй хамт ирсэн эрчүүдэд хөл угаах ус авчирч өгчээ.

[33] Тэгээдтүүний өмнө хоол унд авчирч тавьсанд тэр хүн —Би ажил хэргийнхээ тухай ярихаас нааш хоол идэхгүй гэсэнд Лабан өгүүлрүүн —Хэл, хэл! гэв.

[34] Тэрээрөгүүлрүүн —Би бол Абрахамын зарц.

[35] ЭЗЭНминий эзнийг ихэд ерөөж, түүнийг агуу их болгожээ. Мөн түүнд үхэр, хонин сүрэг, алт мөнгө, зарц шивэгчин, тэмээ, илжиг өгсөн юм.

[36] Минийэзний гэргий Сара настай болсон үедээ миний эзэнд хүү төрүүлж өгсөнд эзэн хүүдээ бүх өмчөө өгсөн юм.

[37] Минийэзэн надаар тангараг тавиулж, өгүүлсэн нь "Миний амьдран суудаг канаанчуудын охидоос хүүд минь эхнэр бүү сонгож ав.

[38] Харинчи миний эцгийн гэр, манай төрөл төрөгсдөд очиж, тэндээс миний хүүд эхнэр сонгож ав!" гэсэн билээ.

[39] Тэгэхэднь би эзэндээ "Хэрэв тэр эмэгтэй намайг дагаж явахгүй бол яах вэ?" гэж хэлэхэд,

[40] тэрээрнадад "Миний даган бишрэгч ЭЗЭН Өөрийнхөө тэнгэр элчийг чамтай хамт явуулж, чиний аян замыг өлзийтэй болгоно. Тэгээд чи миний эцгийн гэр, манай төрөл төрөгсдөөс хүүд минь эхнэр сонгож авах болно.

[41] Чиманай төрөл төрөгсдөд хүрч очсон үедээ энэ тангарагт хамаарахгүй болно. Хэрэв тэд чамд охиноо өгөхгүй байсан ч гэсэн чи энэ тангарагт хамааралгүй болно" гэв.

[42] Биөнөөдөр худаг дээр ирээд "Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Хэрэв Та соёрхвол аян замыг минь өлзийтэй болгож өгнө үү!

[43] Бихудгийн дэргэд зогсоод, залуу бүсгүйг ус авахаар ирвэл би түүнд «Чи ваартай уснаасаа надад жаахан уулгана уу?» гэж хэлэх ба

[44] тэрээрнадад «Уу, уу! Би бас тэмээнүүдэд чинь ус авчиръя» гэж хэлбэл тэр бүсгүй нь ЭЗЭНээс миний эзний хүүд заяасан хүн болно" гэж

[45] дотроозалбирч, арай дуусаагүй байтал Ребека мөрөн дээрээ ваараа тавин, худаг уруу бууж ирээд, ус татав. "Надад ус уулгана уу?" гэж би түүнд хэлэхэд

[46] тэрээрваараа мөрнөөсөө яаран буулгаад, "Уу, уу! Би бас тэмээнүүдийг чинь усалъя" гэж хэлэв. Тэгээд би уусан бөгөөд тэр миний тэмээнүүдийг ч бас усаллаа.

[47] Тэгээдби түүнээс "Чи хэний охин бэ?" гэж асуухад тэр "Би бол Милкагийн Нахорт төрүүлж өгсөн Бетуелийн охин" гэж хариулсан. Би түүний хамарт гархи, гарт бугуйвч хийж өгөв.

[48] Тэгээдминий эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН намайг зөв замд хөтөлж, миний эзний дүүгийн охиныг хүүд нь сонгуулсанд би ЭЗЭНд толгой мэхийн хүндэтгэн мөргөөд, Түүнийг магтан дуулав.

[49] Хэрэводоо та нар миний эзэнд энэрэл хайраа, үнэнч шударгаа үзүүлье гэвэл надад хэлээрэй. Тэгэхгүй ч гэсэн бас надад хэлээд, баруун тийшээ эргэх үү? эсвэл зүүн тийшээ эргэх үү? гэдгийг мэдүүл гэж хэлэв.

[50] Лабан, Бетуел хоёр —Энэ нь ЭЗЭНээс заяагддаг учраас бид чамд сайн муу аль нь болохыг хэлж чадахгүй.

[51] Ребекатаны өмнө байна. Түүнийг аваад яваарай. ЭЗЭНий айлдсан ёсоор тэрээр таны эзний хүүгийн гэргий болог.

[52] Абрахамынзарц тэдний үгийг сонсоод, газарт бөхийн, ЭЗЭНд мөргөөд,

[53] алтмөнгөн эрдэнэс, хувцас хунар гаргаж, Ребекад өгөв. Тэр түүний ах болон ээжид нь бас үнэт зүйлс барьжээ.

[54] Тэрболон түүнийг дагалдагсад идэж уугаад, хоногложээ. Өглөө босож, тэрээр —Намайг эзэнд минь буцааж явуулна уу? гэхэд

[55] Ребекагийнах, ээж хоёр —Охин минь арваад хоног бидэнтэй хамт байг, тэгээд дараа нь тэр явж болно гэв.

[56] Тэрхүн тэдэнд хариу өгүүлрүүн —Намайг битгий удаа. ЭЗЭН замыг минь өлзийтэй болгосон учир намайг явуулж, эзэнд минь буцааж өгөөч гэв.

[57] Тэд —Бид охиноо дуудаж, түүнээс асууя гээд

[58] Ребекагдуудаж, —Чи энэ хүнтэй хамт явах уу? гэж асуусанд тэрээр —Би явна хэмээн хариулжээ.

[59] Тэгээдтэд өөрсдийн охин дүү Ребекаг болон түүний асрагч эхийг Абрахамын зарц хийгээд дагалдагчидтай хамт явуулжээ.

[60] ТэдРебекаг ерөөн, —Охин дүү минь, Чи мянга түмэн хүний эх болох болтугай! Чиний үр хүүхэд дайсныхаа хотын хаалгыг эзлэх болтугай! хэмээжээ.

[61] Ребека болон түүний шивэгчид босоцгоож, тэмээндээ мордон, тэр хүнийг даган хөдөлж, зарц нь Ребекаг аваад явлаа.

[62] Энэүед Исаак Беер-лахаи-роигоос хүрч ирсэн байлаа. Тэрээр Негевд сууж байсан ажээ.

[63] Үдэшболж байхад Исаак бясалгал хийхээр хээр гарчээ. Тэгээд хараагаа өргөн харвал тэмээн жин айсуй харагдав.

[64] Ребекахараагаа өргөн, Исаакийг хараад, тэмээнээсээ бууж,

[65] зарцад —Хээр талаар хэрэн алхаж, биднийг угтан ирж яваа тэр хүн хэн бэ? гэсэнд зарц —Тэр бол миний эзэн гэжээ. Үүнийг сонсоод Ребека нөмөргөө авч нөмрөв.

[66] Зарцнь Исаакт өөрийн хийсэн бүх зүйлийг ярьжээ.

[67] ИсаакРебекаг эх Сарагийнхаа майханд дагуулан ороод, түүнийг эхнэрээ болгон авч, хайрлан дурлажээ. Эхийгээ нас барснаас хойших Исаакийн уй гашуу нь ингэж тайлагдав.

Эхлэл — Chapters