[1] Адам эхнэр Еватайгаа унтаж, Ева нь жирэмслэн, Каиныг төрүүлж, —ЭЗЭНий ерөөлөөр би хүүтэй боллоо гэж хэлэв.
[2] Дахиадтэрээр Каины дүү Абелыг төрүүлжээ. Тэгээд Абел нь хоньчин, Каин нь тариачин болжээ.
[3] Хожимнь Каин газраас авсан үр жимснээсээ ЭЗЭНд өргөл болгон барьжээ.
[4] Абелбас хонин сүргийнхээ анхны төл болон түүнийхээ өөх тосноос өргөжээ. ЭЗЭН Абелыг болон түүний өргөлийг ойшоон хүлээн авсан боловч,
[5] Каиныгболон түүний өргөлийг ойшоосонгүй. Каин ихэд уурлан, уруу царайлав.
[6] ЭЗЭНКаинд хандаж —Чи юунд уурлана вэ? Юуны учир уруу царайлаад байгаа юм бэ?
[7] Хэрэвчи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү? Хэрэв чи сайныг хийхгүй бол гэм нүгэл үүдэн дээр чинь гэтэн, нүгэл хилэнц чамайг хүсэвч, чи түүнийг дийлэх ёстой.
[8] Каиндүү Абелтайгаа ярьжээ. Дараа нь хээр талд байхдаа дүү Абел уруугаа дайрч, түүнийг алав.
[9] ЭЗЭН —Чиний дүү Абел хаана байна? гэж Каинаас асуухад Каин —Би мэдэхгүй. Би дүүгийнхээ харгалзагч юм уу? гэж хариулав.
[10] ЭЗЭН —Чи юу хийчихэв ээ? Чиний дүүгийн цус газраас Над уруу хашхирч байна.
[11] Газарамаа ангайж, чиний гараас дүүгийн чинь цусыг авсан тул чамд газраас хараал хүрч,
[12] чамайггазар хагалахад газар чамд дахин үр жимсээ хайрлахгүй. Чи газар дэлхий дээр хэрэн тэнүүчлэгч болно гэв.
[13] КаинЭЗЭНд хандаж, —Миний ял шийтгэл хэт хүнд учир би дааж давж чадахгүй.
[14] Таөнөөдөр намайг газрын хөрснөөс зайлуулж байгаа учир би Таны хараанаас далд орж, газраар хэрэн тэнүүчлэгч болно. Надтай уулзсан хэн боловч намайг ална гэжээ.
[15] ЭЗЭНтүүнд хандаж —Тийм учраас чамайг алсан хэн боловч долоо дахин илүү хүнд шийтгэл хүлээх болно гэж хэлээд, Каинд тэмдэг тавьж, түүнтэй уулзсан хэн ч түүнийг алахгүй болгов.
[16] Каин ЭЗЭНий оршихуйгаас явж, Едений зүүн талд орших Нод гэдэг газарт нутаглан суух болов.
[17] Каинэхнэртэйгээ унтаж, эхнэр нь жирэмсэлж, Енохыг төрүүлэв. Каин хот байгуулж, түүнийгээ хүүгийнхээ нэрээр Енох гэж нэрлэв.
[18] ЕнохИрадыг төрүүлж, Ирадаас Мехуиаел, Мехуиаел Метушаелыг төрүүлж, Метушаел Ламехыг төрүүлжээ.
[19] Ламеххоёр эхнэр авчээ. Нэгийнх нь нэр Ада, нөгөөгийнх нь нэр Зилла болой.
[20] АдагаасИабал төржээ. Тэрээр гэрт сууж, малчдын дээд өвөг болов.
[21] Түүнийдүүгийн нэрийг Иубал гэдэг байжээ. Тэрээр босоо ятгачид ба лимбэчдийн дээд өвөг болов.
[22] Зиллабас Тубал-каиныг төрүүлжээ. Тэрээр хүрэл ба төмрөөр янз бүрийн эдлэл хийдэг дархан болжээ. Тубал-каины охин дүүг нь Наама гэдэг юм.
[23] Ламехэхнэрүүддээ хандан —Ада, Зилла, миний дуу хоолойг сонсоцгоо! Ламехын эхнэрүүдээ, миний үгийг сонсоцгоо! Намайг шархдуулсны төлөө би нэгэн хүнийг алчихлаа, Намайг гэмтээсний төлөө нэгэн залууг алчихлаа.
[24] Каины төлөө ногдох ял шийтгэл долоо дахин илүү их бол, Ламехын төлөө ногдох ял шийтгэл далан долоо дахин илүү их байх болно гэв.
[25] Адам эхнэртэйгээ дахин унтаад, эхнэр нь хүү төрүүлж түүнийг Сет гэж нэрлэв. —Бурхан надад Каины алсан Абелын оронд өөр нэг үр хайрлалаа гэв.
[26] Сетбас нэг хүүтэй болж, түүнийг Енош гэж нэрлэв. Тэр цагаас эхлэн хүмүүс ЭЗЭНий нэрийг дуудах болжээ.