Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:03

[1] Түүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж, —Абрам аа, бүү ай! Би бол чиний бамбай, Чиний шагнал агуу их болно. гэжээ.

[2] Абрам —Эзэн БУРХАН! Та надад юу хайрлахсан бол? Би үр хүүхэдгүй учир миний өв залгамжлагч нь энэ Дамаскийн Елиезер юм гэв.

[3] Абрамцааш өгүүлрүүн —Та надад ганц ч үр заяагаагүй. Тиймээс гэрт минь өссөн хүн л миний өв залгамжлагч болно гэсэнд

[4] ЭЗЭНийүг түүнд ирж —Тэр хүн чиний өв залгамжлагч болохгүй, харин өөрийн чинь биеэс төрөх хүн л чиний өв залгамжлагч болно гээд,

[5] түүнийггадагш дагуулан гараад —Чи тэнгэр өөд хар, хэрэв оддыг тоолж чадваас тоол гэв. Тэр бас дахин түүнд —Чиний үр удам ийм олон болно гэв.

[6] ТэгээдАбрам ЭЗЭНд итгэсэнд ЭЗЭН түүнийг зөвт байдалд тооцуулав.

[7] Тэрээртүүнд —Би бол чамд энэ газар нутгийг өгч, өвлүүлэхээр чамайг Халдеин Ураас авчирсан ЭЗЭН байна гэхэд,

[8] Абрам —Эзэн БУРХАН минь! Би энэ газрыг өвлөн авахаа хэрхэн мэдэх вэ? гэсэнд

[9] ЭЗЭНтүүнд —Надад зориулж гунжин үнээ, хязаалан эм ямаа, шүдлэн эр хонь, хүүрэлзгэнэ, тагтааны ангаахай ав гэв.

[10] Абрамтэр бүхнийг авч, тэднийг хоёр таллан хувааж, тал бүрийг өөд өөдөөс нь харуулан тавьжээ. Харин шувууг хуваасангүй.

[11] Махчиншувууд тэдгээр сэгэн дээр бууж ирэхэд, Абрам тэднийг хөөв.

[12] Нар шингэх үеэр Абрамыг гүн нойрондоо унтаж байтал түнэр харанхуй болон аймшигт айдас түүнийг нөмрөв.

[13] ЭЗЭНАбрамд —Чиний үр удмынхан өөрсдийнх нь бус нутагт харь хүмүүс болж, дөрвөн зуун жилийн турш зарцлагдаж, дарлагдах болно гэдгийг баттай мэдэж ав.

[14] Битэднийг зарцлах үндэстэнг нь шүүнэ. Түүний дараа чиний үр удам их эд юмстай гарч ирнэ.

[15] Харинчи урт наслаад, өвөг дээдэс уруугаа амар тайвнаар очиж, ясаа тавих болно.

[16] Дөрөвдэх үедээ чиний үр удам энэ нутаг уруугаа эргэж ирнэ. Учир нь аморичуудын гэм нүгэл нь арай дүүрээгүйгээс тэр болой.

[17] Наршингэж харанхуй болох үед утаат зуух болон нөгөө хуваагдсан махнуудыг дайран гарсан галт бамбар үзэгджээ.

[18] Тэрөдөр ЭЗЭН Абрамтай гэрээ байгуулж —Би энэ газрыг Египет мөрнөөс их мөрөн Евфрат хүртэл Чиний үр удмынханд өгсөн билээ.

[19] Тэр бол кенчүүд, кенизчүүд, кадмончууд,

[20] хитчүүд, перизчүүд, рефаимчууд,

[21] аморичууд, канаанчууд, гиргашчууд, иебусчуудын газар нутаг юм гэв.

Эхлэл — Chapters