Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:29

[1] Исаак Иаковыг дуудаад, түүнийг ерөөн, захиж хэлсэн нь —Чи канаанчуудын охидоос эхнэр бүү ав.

[2] ЧиПаддан-арам уруу хөдөлж, эхийнхээ эцэг Бетуелийн гэрт очиж, тэнд нагац ах Лабаныхаа охидоос эхнэр ав.

[3] Төгсхүчит Бурхан чамайг ерөөж, чамайг олон үр хүүхэдтэй өнөр өтгөн болгон, чамаар олон үндэстнүүдийг бий болгож,

[4] Тэрээрмөн Абрахамд өгсөн ерөөлөө чамд өгч, чамд болон чамтай хамт чиний үр удамд өгч, Абрахамд өгсөн газар буюу чиний түр сууж байгаа газрыг чамд өвлүүлэх болтугай! гэв.

[5] ИсаакИаковыг илгээсэнд тэрээр Паддан-арам уруу явж, арам хүн Бетуелийн хүү буюу Иаков, Есав хоёрын эх Ребекагийн ах Лабаныд очжээ.

[6] Есавынхарж байхад Исаак Иаковыг ерөөн адислаж, түүнийг Паддан-арамаас эхнэр авахуулахаар тийш явуулсан бөгөөд Исаак түүнийг ерөөн адислаж, "Канааны охидоос эхнэр бүү ав" хэмээн тушаажээ.

[7] Иаковэх эцэг хоёрынхоо үгийг дуулгавартай дагаж, Паддан-арам уруу явахыг Есав харж байлаа.

[8] БасЕсав Канааны охид нь өөрийн эцэг Исаакт таалагдахгүй байгааг ажиглажээ.

[9] ТэгээдЕсав Ишмаел уруу явж, өөрийн эхнэрүүдээс гадна Абрахамын хүү Ишмаелын охин буюу Небаиотын охин дүү Махалатыг эхнэр болгон авав.

[10] Иаков Беершебагаас гараад, Харан уруу явав.

[11] Тэгэхэднар шингэсэн байсан учраас тэрээр нэгэн газар ирж, тэндээ хонохоор тэндхийн нэг чулууг авч, толгой дороо тавиад унтжээ.

[12] Зүүдэндээүзвэл, газар дээр нэгэн шат босож, түүний орой нь тэнгэрт тулан, бас дахин харвал, түүгээр Бурханы тэнгэр элч нар өгсөн уруудан байлаа.

[13] Үзтэл, ЭЗЭН түүний дээр зогсоод, —Би бол ЭЗЭН, чиний эцэг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан байна. Чиний хэвтэж байгаа газрыг Би чамд болон чиний үр удамд өгнө.

[14] Чинийүр удам газрын шороо шиг олон болж, баруун, зүүн, хойд, урд зүгт тархан, дэлхийн бүх үндэстэн чамаас болон чиний үр хүүхдээс ерөөл хүртэх болно.

[15] Бичамтай хамт байж, хаана ч явсан чамайг хамгаалан, чамайг дагуулж, энэ нутаг уруу буцааж авчирна. Би чамд амласан зүйлээ биелүүлэх хүртэл чамайг орхихгүй гэж айлджээ.

[16] Иаковзүүднээсээ сэрээд —ЭЗЭН үнэхээр энд байна, харин би мэдсэнгүй гэв.

[17] Тэрээрайгаад, —Энэ яасан сүрдмээр газар вэ? Энэ бол гарцаагүй Бурханы өргөө, энэ бол тэнгэрийн хаалга байна гэж өгүүлэв.

[18] Тэгээд Иаков өглөө эрт босож, дэрлэсэн чулуугаа авч багана болгон босгоод, дээр нь тос асган,

[19] тэргазраа Бетел хэмээн нэрлэжээ. Тэр хот уг нь Луз гэдэг нэртэй байжээ.

[20] Иаковтангараглаж —Хэрэв Бурхан надтай хамт байж, миний явж буй энэ замд намайг хамгаалж, бас надад идэх хоол, өмсөх хувцас өгч,

[21] намайгэцгийн минь гэрт амар тайван буцаавал ЭЗЭН миний Бурхан болж,

[22] баганаболгон босгосон энэ чулуу минь Бурханы өргөө болно. Таны надад өгсөн бүх зүйлийн аравны нэгийг би заавал Танд өргөнө гэлээ.

Эхлэл — Chapters