Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 6:03

[1] Есавын (тэр нь Едом) удмын түүх энэ болой.

[2] Есав Канаан охидоос хит хүн Елоны охин Ада, хиви хүн Зибеоны ач охин, Анагийн охин Охолибамаг өөрийн эхнэр болгон авч,

[3] басИшмаелын охин Небаиотын дүү Басематыг авчээ.

[4] Адань Есавд Елифазыг төрүүлж, Басемат нь Реуелийг төрүүлж,

[5] Охолибамань Иеуш, Иалам, Кора гурвыг төрүүлжээ. Эд нар бол Канаан нутагт төрсөн Есавын хөвгүүд болой.

[6] Есавэхнэр хүүхдүүд, гэрийн бүх хүмүүсээ, өөрийн тэжээмэл хийгээд бусад бүх амьтад, Канаанаас олж хөлжсөн хамаг эд хөрөнгөө аваад, дүү Иаковаас салж, өөр нэгэн газар уруу оджээ.

[7] Тэрхоёрын эд хөрөнгө үлэмж их болсон тул хамтдаа амьдран сууж чадахгүйд хүрэв. Тэдний сууж байсан нутаг нь өөрсдийнх нь мал сүргээс болж тэдэнд хүрэлцэхгүй болжээ.

[8] Есавбуюу Едом нь Сеирийн уулархаг нутагт амьдрах болов.

[9] Сеирийнуулархаг нутагт суурьшсан едомчуудын өвөг Есавын удмын түүх ийм болой.

[10] Есавын үр удмынхны нэр нь гэвэл Есавын эхнэр Адагийн хүү Елифаз, Есавын эхнэр Басематын хүү Реуел нар болой.

[11] Елифазынхөвгүүд нь Теман, Омар, Зефо, Гатам, Кеназ нар болой.

[12] Есавынхүү Елифазын татвар эм Тимна нь Амалекийг Елифазд төрүүлж өгчээ. Эдгээр нь Есавын эхнэр Адагийн хөвгүүд болой.

[13] Реуелийнхөвгүүд нь Нахат, Зера, Шамма, Мизза нар болой. Эдгээр нь Есавын эхнэр Басематын хөвгүүд болой.

[14] Есавынэхнэр Охолибама нь Зибеоны ач охин буюу Анагийн охин бөгөөд түүний хөвгүүд нь Иеуш, Иалам, Кора нар болой.

[15] Есавын үр удмын дунд ахлагчид нь гэвэл, Есавын ууган хүү Елифазын үр удам болох ахлагч Теман, ахлагч Омар, ахлагч Зефо, ахлагч Кеназ,

[16] ахлагчКора, ахлагч Гатам, ахлагч Амалек нар болой. Эдгээр нь Едомын нутагт Елифазаас гарсан ахлагчид бөгөөд эдгээр нь Адагийн үр удам болой.

[17] Есавынхүү Реуелийн үр удам нь ахлагч Нахат, ахлагч Зера, ахлагч Шамма, ахлагч Мизза нар болой. Эдгээр нь Едомын нутагт Реуелээс гарсан ахлагчид бөгөөд эдгээр нь Есавын эхнэр Басематын үр удам болой.

[18] Есавынэхнэр Охолибамагийн хөвгүүд нь ахлагч Иеуш, ахлагч Иалам, ахлагч Кора нар болой. Эдгээр нь Анагийн охин, Есавын эхнэр Охолибамагаас гарсан ахлагчид болой.

[19] Эдгээрнь Есав буюу Едомын хөвгүүд бөгөөд тэдний ахлагч нар болой.

[20] Тэр газрын уугуул иргэд хоричууд буюу Сеирийн үр удам нь Лотан, Шобал, Зибеон, Ана,

[21] Дишон, Езер, Дишан нар болой. Эдгээр нь Едомын нутагт байгаа Сеирийн үр удмын дундах хоричуудаас гарсан ахлагчид юм.

[22] Лотаныхөвгүүд нь Хори, Хемам хоёр болой. Тимна Лотаны эгч ажээ.

[23] Шобалынхөвгүүд нь Алван, Манахат, Ебал, Шефо, Онам юм.

[24] Зибеоныхөвгүүд нь Аиа, Ана хоёр болой. Өөрийн эцэг Зибеоны илжгийг хариулж явахдаа элсэн цөлд халуун рашаан олсон нь Ана ажээ.

[25] Анагийнхөвгүүд нь Дишон, Охолибама хоёр болой. Охолибама бол Анагийн охин юм.

[26] Дишоныхөвгүүд нь Хемдан, Ешбан, Итран, Херан нар болой.

[27] Езерийнхөвгүүд нь Билхан, Зааван, Акан нар болой.

[28] Дишаныхөвгүүд нь Уз, Аран хоёр болой.

[29] Хоричуудынахлагчид нь ахлагч Лотан, ахлагч Шобал, ахлагч Зибеон, ахлагч Ана,

[30] ахлагчДишон, ахлагч Езер, ахлагч Дишан нар болой. Эдгээр нь өөрсдийн хуваарийн дагуу Сеирийн газарт байгаа хоричуудын ахлагчид байжээ.

[31] Израилийн хөвгүүдийг захирах хаан гарч ирэхээс өмнө Едомын газар нутгийг захирсан хаад нь эдгээр болно.

[32] Беорынхүү Бела нь Едомын хаан болсон бөгөөд түүний хотыг Динхаба гэдэг байжээ.

[33] Белаүхэж, Бозрагийн хүн Зерагийн хүү Иобаб түүний оронд хаан болжээ.

[34] Иобабүхэж, теманчуудын нутгаас гаралтай Хушам түүний оронд хаан болов.

[35] Хушамүхэж, Моабын талд мидианчуудыг бут цохисон Бедадын хүү Хадад түүний оронд хаан болсон бөгөөд түүний хотыг Авит гэдэг байжээ.

[36] Хададүхэж, Масрекагийн Самла түүний оронд хаан болжээ.

[37] Самлаүхэж, Евфрат мөрний эрэг хавийн Рехоботын Шаул түүний оронд хаан болжээ.

[38] Шаулүхэж, Ахборын хүү Баал-ханан оронд нь хаан болов.

[39] Ахборынхүү Баал-Ханан үхэж, Хадар түүний оронд хаан болсон бөгөөд түүний хотыг Пау гэдэг байжээ. Түүний эхнэрийг Мехетабел гэдэг байсан ба тэр нь Матредын охин, Мезахабын ач охин юм.

[40] Есаваас уламжилсан ахлагчдын нэрс нь тэдний ургууд, нутаг байршил, нэрийн дагуу эд нар болно: Ахлагч Тимна, ахлагч Алва, ахлагч Иетет,

[41] ахлагчОхолибама, ахлагч Ела, ахлагч Пинон,

[42] ахлагчКеназ, ахлагч Теман, ахлагч Мибзар,

[43] ахлагчМагдиел, ахлагч Ирам нар болой. Эд нар нь суудаг орон гэр, өөрийн эзэмшсэн газар нутгийн дагуу Едомын ахлагчид юм. Едомчуудын өвөг нь Есав билээ.

Эхлэл — Chapters