[1] Иаков цааш хөдлөн, дорнын хүмүүсийн нутагт хүрчээ.
[2] Тэрээрхарвал, талд нэгэн худаг байх ба дэргэд нь гурван хэсэг хонин сүрэг хэвтэж байв. Учир нь хоньчид тэр худгаас хонио усалдаг ажээ. Худгийнхаа амыг чулуугаар дараад,
[3] бүхсүргийг цуглах үед худгийн амнаас чулууг өнхрүүлэн зайлуулж, хонио услаад, дараа нь уг чулуугаа худгийн амсар дээр буцаан тавьдаг байжээ.
[4] Иаковтэдэнд хандаж —Ах дүү нар минь, та нар хаанаас ирсэн бэ? гэж асуусанд тэд —Бид Харанаас ирсэн гэжээ.
[5] Иаковтэднээс —Та нар Нахорын ач хүү Лабаныг таних уу? гэхэд тэд —Бид түүнийг мэднэ гэв.
[6] Иаковтэднээс —Тэр сайн уу? гэж асуусанд тэд —Сайн. Түүний охин Рахел одоо хонио туугаад ирнэ гэж хариулав.
[7] Иаков —Өдөр яагаа ч үгүй байна. Хонин сүрэг цуглах цаг болоогүй байна. Хонио услаад, бэлчээрт гарга гэв.
[8] Тэд —Бид чадахгүй. Бүх сүргийг цуглахаар хоньчид худгийн амсраас чулууг өнхрүүлэн зайлуулаад, бид хонио усалдаг гэв.
[9] Иаковыгтэдэнтэй ярьж байхад, Рахел эцгийнхээ хонийг тууж ирэв. Тэрээр хоньчин байжээ.
[10] Иаковнагац ах Лабаны охин Рахел болон нагац ах Лабаны хонийг хараад ойртон очиж, худгийн амнаас чулууг өнхрүүлэн зайлуулж, нагац ах Лабаны хонин сүргийг услав.
[11] ТэгээдИаков Рахелыг үнсээд, чанга дуугаар уйлан,
[12] Рахелдөөрийгөө эцгийнх нь дүү Ребекагийн хүү гэдгээ хэлсэнд тэрээр гүйн явж, эцэгтээ хэлэв.
[13] Лабан охин дүүгийнхээ хүү Иаковын тухай сонсоод, түүнтэй уулзахаар гүйн очиж, тэврэн үнсээд, гэртээ дагуулан оров. Иаков өөрийнхөө тухай бүгдийг Лабанд ярьж өгчээ.
[14] Лабантүүнд —Чи бол яах аргагүй миний мах цусны тасархай мөн гэв. Тэгээд Иаков түүнтэй нэг сар хамт суужээ.
[15] ЛабанИаковд —Чи миний дүү боловч, чи надад ажил хийж өгөхдөө хөлсгүй хийх ёстой гэж үү? Юугаар чамд хөлс төлөх вэ? Надад хэлээч! гэв.
[16] Лабанхоёр охинтой бөгөөд томынх нь нэр Леа, багынх нь нэр Рахел болой.
[17] Леахараа муутай, харин Рахел нь үзэсгэлэнтэй, гоолиг ажээ.
[18] ИаковРахелд дурласан тул —Би таны бага охин Рахелын төлөө долоон жил танд зарцлагдъя гэсэнд
[19] Лабан —Түүнийг өөр хүнд өгснөөс чамд өгсөн нь дээр. Надтай хамт бай гэжээ.
[20] ИаковРахелын төлөө долоон жил Лабанд зарагджээ. Иаков түүнд хайртай байсан тул долоон жил нь түүнд хэдхэн хоног мэт санагджээ.
[21] Иаков Лабанд —Миний хугацаа дууссан учир эхнэрийг минь надад өгөөч. Би түүн дээр оръё гэжээ.
[22] Лабантэр нутгийн бүх хүмүүсийг цуглуулан найр хийв.
[23] Үдэшнь Лабан охин Леагаа Иаковд авчирсанд, Иаков түүн дээр оржээ.
[24] Лабанөөрийн зарц бүсгүй Зилпаг охин Леадаа шивэгчин болгон өгчээ.
[25] Иаковөглөө нь харсан чинь тэр нь Леа байв. Тэгээд тэрээр Лабанд —Та надад яагаад ингэсэн бэ? Би Рахелын төлөө танд зарцлагдсан биш үү? Та юунд намайг мэхэлсэн бэ? гэхэд
[26] Лабан —Манай нутагт эгчээс нь түрүүлж дүүг нь урьдаар өгөх ёс байхгүй.
[27] Үүнийтөлөө долоо хоногийг гүйцээ. Тэгээд бид чамд Рахелыг нь ч өгнө. Чи түүний төлөө надад дахин долоон жил зарцлагдах болно гэжээ.
[28] ТэгээдИаков хэлсэн ёсоор нь хийжээ. Иаков тэр долоо хоногийг гүйцээсэнд, Лабан түүнд өөрийн охин Рахелыг ч бас эхнэр болгон өгчээ.
[29] Лабанөөрийн зарц бүсгүй Билхаг охин Рахелдаа шивэгчнээр өгчээ.
[30] Иаковбас Рахел дээр орж, түүнийг Леагаас илүү хайрлан, дахин долоон жил Лабанд зарцлагджээ.
[31] ЭЗЭН Леаг нөхрөөсөө хайр хишиг хүртээгүйг үзээд, Леагийн умайг нээв. Харин Рахел нь үргүй байжээ.
[32] Леажирэмсэлж, хүү төрүүлээд, түүнийгээ Реубен гэж нэрлэжээ. Тэгээд тэрээр —ЭЗЭН миний зовлонг харсан учир одоо миний нөхөр намайг хайрлах болно гэж хэлжээ.
[33] Тэрбас дахин жирэмсэлж, хүү төрүүлээд, —ЭЗЭН миний хайр хишиг хүртээгүйг сонсоод, энэ хүүг бас надад өглөө гээд түүнийгээ Симеон гэж нэрлэжээ.
[34] Тэрбас жирэмсэлж, дахин хүү төрүүлж, —Би түүнд гурван хүү төрүүлж өгсөн учир миний нөхөр одоо надад татагдах болно гээд түүнийгээ Леви гэжээ.
[35] Тэрбас жирэмсэлж, дахин хүү төрүүлээд —Энэ удаа би ЭЗЭНийг магтана гээд түүнийгээ Иуда гэжээ. Тэгээд түүний хүүхэд төрүүлэх нь зогсжээ.