[1] Тэгээд Израиль хамаг хөрөнгө хогшлоо авч хөдлөөд, Беершебад ирж, эцэг Исаакийнхаа Бурханд тахил өргөв.
[2] Шөнөнь Бурхан Израильд үзэгдэж, —Иаков аа! Иаков аа! гэж дуудахад Иаков —Би энд байна гэж хариулав.
[3] Бурхан —Би Бурхан байна. Чиний эцгийн Бурхан байна. Чи Египет уруу явахаасаа битгий ай. Би тэнд чамайг аугаа үндэстэн болгож өгнө.
[4] Бичамтай хамт Египетэд очоод, заавал чамайг буцааж авчирна. Иосеф чиний нүдийг аниулах болно гэв.
[5] ИаковБеершебагаас хөдөлжээ. Израилийн хөвгүүд Фараоны суулгахаар илгээсэн тэр тэргэнд эцэг Иаков болон эхнэр хүүхдүүдээ суулгажээ.
[6] Тэдбас мал сүргээ, Канаан нутагт хуримтлуулсан эд хөрөнгөө авав. Иаков болон түүний үр удам бүгдээрээ Египетэд очлоо.
[7] ИйнхүүИаков хөвгүүд, ач нар, охид, зээ нар, бүх үр хүүхдээ дагуулж, Египетэд очжээ.
[8] Египетэд очсон Израилийн гэр бүлийнхний нэр ийм байна. Иаков болон Иаковын ууган хүү Реубен.
[9] Реубений хөвгүүд Ханох, Паллу, Хезрон, Карми.
[10] Симеоныхөвгүүд Иемуел, Иамин, Охад, Иахин, Зохар, Канаан эмэгтэйгээс төрсөн Шаул.
[11] Левийнхөвгүүд Гершом, Кохат, Мерари.
[12] Иудагийнхөвгүүд Ер, Онан, Шела, Перез, Зера нар бөгөөд (харин Ер, Онан хоёр Канааны нутагт үхжээ.) Перезийн хөвгүүд Хезрон ба Хамул.
[13] Иссахарынхөвгүүд Тола, Пувва, Иов болон Шимрон.
[14] Зебулуныхөвгүүд Серед, Елон, Иахлеел болой.
[15] Эдгээрнь Паддан-арамд Леагийн Иаковд төрүүлж өгсөн хөвгүүд бөгөөд түүний охин Дина, түүний охид, хөвгүүд бүгд нийлээд гучин гурав болой.
[16] Гадынхөвгүүд нь Зифион, Хагги, Шуни, Езбон, Ери, Ароди, Арели болой.
[17] Ашерынхөвгүүд нь Имна, Ишва, Ишви, Бериа болой. Тэдний охин дүү нь Сера, Бериагийн хөвгүүд нь Хебер, Малхиел хоёр.
[18] Эдгээрнь Лабан өөрийн охин Леад авч өгсөн Зилпагийн Иаковд төрүүлж өгсөн арван зургаан хүүхдүүд болой.
[19] Иаковынэхнэр Рахелын хүүхдүүд нь Иосеф, Бениамин хоёр юм.
[20] Онытахилч Потиферагийн охин Асенатаас Египет нутагт Иосефт төрүүлж өгсөн Манассе, Ефраим хоёр.
[21] Бениаминыхөвгүүд нь Бела, Бехер, Ашбел, Гера, Нааман, Ехи, Рош, Муппим, Хуппим, Ард болой.
[22] Тэдгээрнь Иаковд Рахелын төрүүлж өгсөн хөвгүүд болой. Тэд бүгд нийлээд арван дөрвүүлээ юм.
[23] Даныхүү нь Хушим.
[24] Нафталийнхөвгүүд нь Иахзеел, Гуни, Иезер, Шиллем.
[25] Эдгээрнь Лабан өөрийн охин Рахелд авч өгсөн Билхагаас Иаковд төрүүлж өгсөн хөвгүүд бөгөөд бүгд долоо юм.
[26] ЕгипетэдИаковтай хамт ирсэн хүмүүс нь түүний бэрүүдээс гадна жаран зургаан хүн байв. Эдгээр нь бүгд Иаковаас гарсан хүмүүс юм.
[27] Египетэдтөрсөн Иосефын хөвгүүд гэвэл хоёр бөгөөд Египетэд ирсэн Иаковынхан бүгд дал болой.
[28] Иаков Гошен уруу замчлуулахаар Иудаг урьдаар Иосефт илгээж, улмаар тэд Гошен нутагт хүрэлцэн иржээ.
[29] Иосефхөсөг тэргээ бэлтгэж, эцэг Израильтайгаа уулзахаар Гошенд хүрч очоод, түүнд өөрийгөө үзүүлэн, хүзүүгээр нь тэврээд удтал уйлав.
[30] ИзраильИосефт хандаж —Чиний амьд байгааг харж, царай зүсийг чинь нүдээрээ үзсэнээс хойш би одоо үхье гэв.
[31] Иосефөөрийн ах дүү нар болон эцгийнхэндээ хандаж —Би очиж Фараонд хэлье. Би түүнд "Канаанд байсан ах дүү нар болон эцгийнхэн маань над уруу хүрч ирлээ.
[32] Тэдбол хоньчид, угаасаа мал малласаар ирсэн улс. Тэд мал сүргээ, хамаг эд хөрөнгөө авч иржээ" гэе.
[33] Фараонта нарыг дуудаад "Та нар юу хийдэг улс вэ?" гэж асуухлаар нь
[34] танар "Таны зарц бид болон бидний өвөг дээдэс хар багаасаа өдий хүртэл мал малласаар ирлээ" гэж хэлээрэй. Египетчүүд хоньчдод маш дургүй учир та нарыг Гошен нутагт суулгах болно гэв.