[1] Лабаны хөвгүүд —Бидний эцгийн бүх хөрөнгийг Иаков авчээ. Тэрээр манай аавын бүхий л хөрөнгөөр ийм баян чинээлэг болжээ гэж хэлэлцэхийг Иаков сонсов.
[2] ИаковЛабаны царайг хараад, тэрээр өөрт нь урьдынхтай адилгүй хандаж байгааг ажиглав.
[3] ЭЗЭНИаковд —Чи өвөг дээдсийнхээ нутаг уруу, төрөл садан уруугаа буцаж яв. Би чамтай хамт байна гэлээ.
[4] Иаковхэл явуулж, Рахел Леа хоёрыг сүргийнхээ бэлчээрт дуудуулж ирүүлээд
[5] тэдэндөгүүлрүүн —Би эцгийн чинь хандлагыг харахад, тэр надад урьдынх шиг найрсаг биш байна. Харин миний эцгийн Бурхан надтай хамт байсан.
[6] Намайгэцэгт чинь хамаг хүчээрээ зүтгэснийг та нар мэднэ.
[7] Гэвчэцэг чинь намайг мэхэлж, миний авах хөлсийг арван удаа өөрчилсөн билээ. Гэсэн хэдий ч надад муу юм хийхийг Бурхан түүнд зөвшөөрөөгүй.
[8] Тэрээр"Цоохор зүсмийнх нь чиний хөлс болно" гэсэн тул бүх сүрэг цоохор зүсмийн төл гаргасан. Тэрээр "Эрээн зүсмийнх нь чиний хөлс болно" гэсэн тул бүх сүрэг нь эрээн зүсмийн төл гаргасан.
[9] Ингэжл Бурхан та нарын эцгийн малыг авч надад өгөв.
[10] Ямаансүрэг хээл авах үед би зүүдэндээ нүдээ өргөн харахад, хээлтүүлэгч ухна болгон эрээн, цоохор, алаг зүстэй байв.
[11] Бурханытэнгэр элч зүүдэнд минь —Иаков! хэмээсэнд —Би энд байна гэж би хариулав. —
[12] Чи нүдээ өргөн хар! Хээлтүүлэгч хуц болгон эрээн, цоохор, алаг зүстэй байна. Учир нь Лабаны чамд хийсээр ирсэн бүх зүйлийг би харсан.
[13] БиБетелийн Бурхан байна. Чи тэнд дурсгалын баганад тос асгаж, тэнд Надад тангарагласан билээ. Тиймээс одоо босож, энэ газрыг орхин төрсөн нутаг уруугаа буц! гэжээ.
[14] Рахел, Леа хоёр түүнд —Эцгийн гэрээс бидэнд оногдох ямар нэгэн өмч юмуу хувь бий гэж үү?
[15] Тэрбиднийг гаднын хүмүүс гэж тооцдог биш үү? Учир нь тэрээр биднийг худалдаж, бас бидний бүх мөнгийг үрсэн.
[16] Бурханыэцгээс маань авсан бүх хөрөнгө бол биднийх бөгөөд бидний үр хүүхдүүдийнх учир Бурханы танд хэлсэн бүхнийг хийтүгэй! гэв.
[17] Иаков босож, хүүхдүүд, эхнэрүүдээ тэмээ унуулж,
[18] өөрийнолсон бүх мал адгуус болон хөрөнгөө буюу Паддан-арамаас олсон бүх мал сүргээ туугаад, Канаан нутаг уруугаа, эцэг Исаак уруугаа очихоор хөдлөв.
[19] Тэрүед Лабаныг хонио хяргахаар явсан хойгуур нь Рахел аавынхаа гэрийн шүтээнүүдийг хулгайлан авчээ.
[20] Иаковсири хүн Лабанд оргон явахаа хэлэлгүй, түүнийг мэхэлжээ.
[21] Тэрээрхамаг хөрөнгөө аваад Евфрат мөрнийг гатлан зугтааж, Гилеадын уулархаг нутгийг зорив.
[22] Түүнээс хойш гурав хоногийн дараа Иаковын зугтасныг Лабан дуулаад,
[23] ахдүү нараа дагуулан, түүний хойноос долоо хоног мөшгөн хөөж, Гилеадын уулархаг нутагт түүнийг гүйцэн иржээ.
[24] Шөнөнь сири хүн Лабаны зүүдэнд Бурхан хүрч ирээд —Чи болгоомжил, Иаковд сайн муу юу ч битгий хэл! гэжээ.
[25] ЛабанИаковыг гүйцэн очиход Иаков ууланд майхнаа босгосон байв. Лабан ах дүү нарынхаа хамт Гилеад ууланд майхнаа босгов.
[26] ЛабанИаковд хандаж —Чи надад мэдэгдэлгүйгээр охидыг минь илдээр барьж авсан олзлогдогсод шиг авч яван юу хийчих нь энэ вэ?
[27] Чияагаад хэлэлгүй сэмхэн зугтаж, намайг мэхэлсэн юм бэ? Би чамайг баяр хөөр, ая дуу, бөмбөр ятгын эгшгээр үдэх байсан байх.
[28] Чиач, зээ охидыг минь надад үнсүүлсэнгүй. Чи мунхаг зүйл хийлээ.
[29] Чамайгдөнгөх чадал надад бий. Харин өнгөрсөн шөнө эцгийн чинь Бурхан надад "Болгоомжил, Иаковд сайн муу юу ч битгий хэл" гэсэн.
[30] Чиэцгийнхээ гэрийг ихэд хүсэн санагалзсан учир, одоо чи явах нь зөв. Харин чи юунд миний бурхдыг хулгайлсан юм бэ? гэв.
[31] ИаковЛабанд —"Таныг охидоо надаас булаан авч магадгүй" гэж бодсон учир би айсан юм.
[32] Таныбурхад хэнээс олдоно, тэр хүн амьд байх ёсгүй. Ах дүүсийн маань өмнө миний зүйлсээс өөрийнхөө юмыг олж танивал, та түүнийгээ аваарай гэжээ. Учир нь тэднийг Рахел хулгайлсныг Иаков мэдээгүй байжээ.
[33] Лабан Иаковын майхан, Леагийн майхан, бас хоёр шивэгчний майханд орсон боловч бурхдаа олсонгүй. Тэрээр Леагийн майхнаас гараад, Рахелын майханд оржээ.
[34] Рахелтэрхүү гэрийн бурхдыг тэмээний тохшин доор хийгээд, түүн дээрээ суужээ. Лабан бүх майхныг нэгжсэн боловч олсонгүй.
[35] Рахелэцэгтээ хандаж —Эзэн минь, миний сарын тэмдэг ирсэн тул таныг босон угтаж чадаагүйд минь бүү уурлаарай гэжээ. Лабан гэрийн бурхдаа эрсэн боловч олсонгүй.
[36] Иаков уурлаж, Лабаныг зэмлэжээ. Иаков Лабанд хандан —Би ямар буруу юм хийсэн юм бэ? Намайг ямар нүгэлтэй гэж та халуун мөрөөр минь мөшгөөд байгаа юм бэ?
[37] Тахамаг юмыг минь нэгжээд, гэрийнхээ ямар юмыг олов? Түүнийгээ энд миний ах дүү нар болон өөрийнхөө ах дүү нарын өмнө гаргаж тавь. Тэгээд бид хоёрын хэргийг шийдэг.
[38] Бихорин жил тантай хамт байлаа. Танай эм хонь, эм ямаа хээл хаяагүй. Бас танай сүргийн эр хониноос би идээгүй.
[39] Биараатанд уруулсныг нь танд авчраагүй. Би өөрөө түүнийг нөхсөн. Өдөр ч хулгайлагдсан бай, шөнө ч хулгайлагдсан бай түүнийг төлөхийг надаас та нэхэж байсан.
[40] Биөдрийн халуунд халж, шөнийн хүйтэнд хөрч, нүдээ цавчилгүй тийнхүү өнгөрөөсөөр байсан билээ.
[41] Битанайд хорин жил суулаа. Би таны хоёр охины төлөө арван дөрвөн жил, таны мал сүргийн төлөө зургаан жил танд зарагдлаа. Энэ завсар та миний хөлсийг арван удаа өөрчилсөн.
[42] Хэрэвминий эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Эмээгч нь надтай хамт байгаагүйсэн бол өдийд та намайг гар хоосон буцаах байж дээ. Харин Бурхан гарын минь зүтгэл зовлон зүдгүүрийг минь үзээд, өчигдөр шөнө таныг зэмлэжээ хэмээв.
[43] Лабан Иаковд хандаж —Энэ охид бол миний охид, энэ хүүхдүүд бол миний хүүхдүүд, энэ хонин сүрэг бол миний хонин сүрэг. Чиний харж байгаа юм бүхэн минийх. Өнөөдөр би охидоо, тэдний төрүүлсэн үр хүүхдүүдийг яах юм бэ?
[44] Одоонааш ир! Чи бид хоёулаа хоорондоо гэрээ байгуулъя. Тэр бол чи бид хоёрын хоорондын гэрч болог гэв.
[45] Иаковнэг чулуу аваад, багана болгон босгожээ.
[46] Тэрээрах дүү нартаа хандаж —Чулуу цуглуул гэсэнд тэд чулуу цуглуулж, овоо босгоод, овооныхоо дэргэд хооллоцгоожээ.
[47] Лабантэр овоогоо Иегар-сахадута гэж нэрлэжээ, Иаков ч бас түүнийгээ Галеед гэж нэрлэжээ.
[48] Лабан —Энэ овоо бол өнөөдөр чи бид хоёрын хоорондын гэрч болно гэв. Тийм учраас түүнийг Галеед хэмээн нэрлэдэг байжээ.
[49] БасМизпа ч хэмээн нэрлэдэг байжээ. Учир нь тэрээр "Бид хоёрын хэн хэн нь байхгүй байхад ЭЗЭН чи бид хоёрын хоорондохыг харах болтугай" гэсэн ажээ. —
[50] Хэрэв чи миний охидтой зүй бусаар харьцах, эсвэл миний охидоос өөр эхнэр авбал бидэнтэй хамт өөр хүн байхгүй ч гэсэн, харагтун! Бурхан чи бид хоёрын хооронд гэрч болно гэв.
[51] Лабандахин Иаковд хандаж, —Чи бид хоёрын хооронд миний босгосон энэ овоог хар. Бас энэ баганыг хар.
[52] Энэовоо ч гэрч, энэ багана ч гэрч болно. Би чамд муу юм хийх гэж энэ овоог давахгүй. Чи надад муу юм хийх гэж энэ овоо болон баганыг давахгүй.
[53] АбрахамынБурхан, Нахорын Бурхан, тэдний өвөг дээдсийн Бурхан, бидний хоорондохыг шийдэг гэсэнд Иаков эцэг Исаакийнхаа Эмээгчээр тангараглав.
[54] Иаковбас уулан дээр тахил өргөөд, ах дүү нараа дуудаж хооллов. Тэд хоолоо идэж, уулан дээр хоноцгоожээ.
[55] Лабанөглөө эртлэн босоод, ач зээ нараа, охидоо үнсэж ерөөгөөд, нутаг уруугаа эргэн оджээ.