Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:19

[1] ЭЗЭН Абрамд айлдсан нь —Чи төрсөн нутгаа, Төрөл садангаа, Эцгийнхээ гэрийг орхиж, Миний чамд зааж өгөх газар уруу яв.

[2] Би чамайг агуу их үндэстэн болгож, Чамайг ерөөн, Алдар нэрийг чинь аугаа их болгоно. Тэгээд чи ерөөлийн үндэс болно.

[3] Чамайг ерөөгчдийг Би ерөөж, Чамайг хараагч нэгнийг Би хараана. Газар дэлхий дээрх бүх үндэстэн чамаар дамжуулан ерөөгдөнө гэв.

[4] Тэгээд Абрам ЭЗЭНий хэлсэн ёсоор явжээ. Лот ч бас хамт явав. Абрам Харанаас гарч явахдаа далан таван настай байжээ.

[5] Абрамөөрийн эхнэр Сараи, ач дүү Лот болон Хараанд байхдаа цуглуулсан бүх эд юмс, олж авсан хүмүүсээ аваад явжээ. Тэгээд тэд Канаан нутгийг зорин гараад, тэр газартаа орж ирэв.

[6] Абрамтэр газрыг туулан, Шехем нутагт байгаа Морегийн царс модонд хүрэв. Тэр үед канаанчууд тэр газарт нутаглан сууж байжээ.

[7] ЭЗЭНАбрамд үзэгдэн —Би чиний үр хүүхдүүдэд энэ нутгийг өгье гэж айлдав. Тэгээд Абрам өөрт нь үзэгдсэн ЭЗЭНд зориулан тэнд тахилын ширээ босгожээ.

[8] ТэндээсээБетелийн зүүн талын уул уруу хөдөлж, Бетелээс зүүн тийш, Аигийн баруун талд майхнаа босгожээ. Тэрээр тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээг босгож, ЭЗЭНий нэрийг дуудав.

[9] ТэгээдАбрам цааш хөдөлж, улмаар Негев уруу оджээ.

[10] Тэр газарт ган болсон учир Абрам Египетэд түр суухаар тийшээ очив. Тэр нутаг маш их гантай байжээ.

[11] ТэрээрЕгипетэд ойртож ирэх үедээ эхнэр Сараидаа өгүүлрүүн —Чи бол үзэсгэлэнтэй сайхан бүсгүй гэдгийг би мэднэ.

[12] Египетчүүдчамайг хараад, "Энэ бол түүний эхнэр байна" гэж хэлээд намайг алж, чамайг амьд үлдээнэ.

[13] Чиөөрийгөө миний дүү охин гэж хэлнэ үү. Тэгвэл чамаас болж надад аюул учрахгүй. Миний амь чиний ачаар аврагдана гэжээ.

[14] АбрамыгЕгипетэд очиход нь египетчүүд тэр бүсгүйн маш их үзэсгэлэнтэй сайхныг харжээ.

[15] Фараонытүшмэд ч түүнийг хараад, Фараонд магтсанд тэр бүсгүйг Фараоны ордонд хүргэжээ.

[16] ФараонАбрамыг тэр бүсгүйн төлөөнөө сайхан байлгаж, Абрамд хонь, үхэр, эр эм илжиг, эрэгтэй, эмэгтэй боол, шивэгчин, тэмээ өгчээ.

[17] ЭЗЭНАбрамын эхнэр Сараигаас болж Фараон хийгээд түүний гэр бүлийнхэнд хүнд гай зовлон учруулав.

[18] ТэгээдФараон Абрамыг дуудаж —Чи яагаад надад ингэж хандав аа? Чи яагаад түүнийг эхнэрээ гэж надад хэлсэнгүй вэ?

[19] Чияагаад түүнийг миний дүү охин гэж хэлсэн юм бэ? Тиймээс түүнийг би эхнэрээ болгож авсан юм. Эхнэр чинь энэ байна, одоо аваад яв гэв.

[20] Фараонэнэ тухай хүмүүстээ тушаасанд тэд Абрамыг болон эхнэрийг нь хамаг эд юмсынх нь хамт явуулав.

Эхлэл — Chapters