Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:24

[1] Иаков хүүхдүүдээ дуудан —Та нар цугларцгаа. Би та нарт ирээдүйд юу болох тухай хэлж өгье.

[2] Иаковын хөвгүүд ээ! Та нар цугларцгааж, сонсоцгоо! Эцэг Израилийнхаа үгийг сонсоцгоо!

[3] Реубен, чи бол миний ууган хүү, Миний хүч чадал, Сүр хүчний минь охь, Цог жавхлангийн оргил, Эрч чадлын дээд боловч

[4] Ус шиг бургилж байсан учир Чи эрч чадлын дээд болж чадахгүй. Чи эцгийнхээ орон дээр гарч, бузарласан. Тэр миний орон дээр гарсан юм.

[5] Симеон, Леви хоёр ах дүүс. Тэдний илд бол харгислалын зэвсэг юм.

[6] Сүнс минь, тэдний хуйвалдаанд бүү оролцог. Оюун санаа минь, тэдний уулзалтад бүү нэгдэг. Тэд уур хилэнгээрээ хүн алж, Өөрсдийн дур зоргоороо үхрийн хөлийн шөрмөсийг тасалжээ.

[7] Тэдний уур догшин ширүүн, Хилэн нь харгис хэрцгий учир хараал идэг! Би тэднийг Иаковын дунд хувааж, Израилийн дунд тараана.

[8] Иуда! Чамайг ах дүү нар чинь магтан өргөмжлөх болно. Гар чинь дайсныхаа хоолойг багалзуурдах болно. Эцгийн чинь хөвгүүд чиний өмнө сөгдөн бөхийх болно.

[9] Иуда, чи бол арслангийн гүег юм. Хүү минь! Чи барьсан олзоо орхин босов. Тэр мяраан арслан шиг хэвтэнэ. Арслан болохынх нь хувьд, хэн түүнийг босгохоор зүрхлэх вэ?

[10] Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй. Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй. Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно.

[11] Илжгээ усан үзмийн модноос уяж, Дудрангаа хамгийн сайхан усан үзмийн модноос уяж, Хувцсаа дарсанд, нөмрөгөө усан үзмийн шүүсэнд угаана.

[12] Дарснаас болж нүд нь улайж, Сүүнээс болж шүд нь цайх болно.

[13] Зебулун далайн эрэгт амьдран сууж, Усан онгоцны зогсоолтой болж, Бас нутгийнх нь хил хязгаар Сидон хүртэл өргөжинө.

[14] Иссахар нь хонины хашааны хооронд хэвтдэг хүч сайтай илжиг юм.

[15] Тэрээр амрах газраа хараад, сайн гэж тооцоод, Мөрөө доошлуулж, Ачаагаа үүрээд, Хүнд хүчир дарамтан дор зарагдана.

[16] Дан нь Израилийн нэгэн овгийн хувьд, Ард олноо шүүх болно.

[17] Дан замын хажуугийн могой, Морины өсгийг хатгаж, Унаж яваа эзнийг нь арагш унагадаг замын хажуугийн хорт могой болно.

[18] ЭЗЭН минь, би Таны авралыг хүлээдэг.

[19] Гад нь цэрэгт довтлуулах боловч Тэдний араас хөөж довтолно.

[20] Ашерын хоол хүнс тос дааж, Тэрээр хааны амтат хоолыг зэхэж өгнө.

[21] Нафтали нь уянгат хоолойгоор дуулдаг эрх дураараа согоо юм.

[22] Иосеф нь үр жимс ихтэй саглагар мөчир. Булгийн дэргэдэх саглагар мөчир, Тэр мөчир нь ханыг даван ургана.

[23] Мэргэн харваачид түүнийг харгислан харваад, нэхэн хөөсөн боловч

[24] Иосефын нум бат бэх, гар нь хүчтэй байх бөгөөд Энэ нь Иаковын Төгс Хүчит Нэгэний гараас, Израилийн Хад болох Хоньчин гарах болно.

[25] Чиний эцгийн Бурханаар дамжин Түүнээс чамд туслах болно. Төгс Хүчит Нэгэнээр дамжуулан, Тэрээр чамайг ерөөх болно. Энэ нь дээд тэнгэрийн ерөөл, доор гүний ерөөл, Хөх ба умайн ерөөл болно.

[26] Чиний эцгийн ерөөл бол Миний өвөг дээдсийн ерөөлөөс ч илүү байж, Мөнх уулсын хязгааргүй шиг Тэр ерөөл нь Иосефын тэргүүн дээр, Ах дүүсийнхээ дундаас тодрон гарагчийн зулай дээр эргэж ирнэ.

[27] Бениамин нь олзоо урж тастагч чоно. Өглөөгүүр тэр барьснаа идэж, үдшээр олзоо хуваана гэв.

[28] Эдгээр нь Израилийн арван хоёр овог байжээ. Энэ бол тэднийг ерөөхдөө эцгийнх нь хэлсэн үг юм. Тэрээр хүн тус бүрд тохирох ерөөлийг хайрлажээ.

[29] Тэрээртэдэнд захиран хэлсэн нь —Би өвөг дээдэс уруугаа буцна. Намайг хитчүүдийн Ефроны тал дахь агуйд байгаа өвөг дээдэстэй маань хамт оршуулаарай.

[30] Тэрагуй бол Канаан нутагт, Мамрегийн өмнө, Махпелагийн талбайд бий. Абрахам тэр агуйг талбайтай нь хамт оршуулгын газар болгохоор хитчүүдийн Ефроноос худалдаж авсан юм.

[31] Абрахамболон эхнэр Сара нь тэнд оршуулагдсан бөгөөд Исаак болон түүний эхнэр Ребека мөн тэнд оршуулагдсан билээ. Би бас Леагаа тэнд оршуулсан юм.

[32] Тэрталбай ба тэндхийн агуйг хитчүүдийн хөвгүүдээс худалдаж авсан гэв.

[33] Иаковхөвгүүддээ захиасаа хэлж дуусаад, хөлөө хумин орондоо хийж, эцсийнхээ амьсгааг аваад, өвөг дээдэс уруугаа оджээ.

Эхлэл — Chapters