Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:10

[1] Абрамыг ерэн есөн настай байхад ЭЗЭН Абрамд үзэгдэж —Би бол Төгс Хүчит Бурхан. Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун.

[2] Би чи, бид хоёрын хооронд гэрээ байгуулж, Чамайг маш их өнөр өтгөн болгоно гэв.

[3] Абрам нүүрээрээ газарт унасанд Бурхан түүнд —

[4] Миний хувьд гэвэл, Би чамтай гэрээ байгуулна. Чи тоо томшгүй олон үндэстний өвөг болно.

[5] Би чамайг олон үндэстний өвөг болгосон учир Үүнээс хойш чамайг Абрам гэхгүй, харин Абрахам гэх болно.

[6] Би чамайг маш их өнөр өтгөн болгон, чамаас үндэстнүүдийг бий болгож, чамаас хаад гарах болно.

[7] Бичамд болон чамаас хойших үр удмуудад чинь Бурхан болохын тулд Өөрийнхөө гэрээг чи бид хоёр болон чамаас хойших үр удмуудын чинь хооронд тэдний бүх үеүдийн туршид мөнхийн гэрээ болгон байгуулна.

[8] Биодоо чиний харийн хүн мэт амьдран сууж байгаа энэ нутаг буюу Канааны бүх газар нутгийг чамд болон чиний үр удмынханд үүрдийн өмч болгон өгөөд Би тэдний Бурхан нь болно хэмээв.

[9] Тэгээд Бурхан Абрахамд өгүүлрүүн, —Чи Миний гэрээг сахь, чиний үр удам ч бас үеийн үед сахигтун!

[10] Танарын доторх эр хүйстэн болгон хөвч хөндөх ёслолыг үйлдэх ёстой. Энэ бол чи болон чамаас хойших чиний үр удмынхан сахих ёстой Миний гэрээ.

[11] Танар хөвчөө хөндүүлэгтүн! Энэ нь Миний болон чиний хооронд байгуулсан гэрээний тэмдэг болно.

[12] Танарын дундах найман хоногтой эр хүйстэн бүр, гэрт төрсөн болоод та нарын үр удам биш, аливаа харийн хүнээс мөнгөөр худалдаж авсан хүн үеүдийн чинь туршид хөвч хөндүүлэх ёстой.

[13] Таныгэрт төрсөн нь ч, мөнгөөрөө худалдаж авсан нь ч хөвчөө хөндүүлэх ёслол хийлгэх ёстой. Миний гэрээ та нарын махан биед мөнхийн гэрээ болох болно.

[14] Хөвчхөндүүлээгүй эр хүйстэн буюу хөвчөө үл хөндүүлэгч нь ард түмнээсээ таслагдана. Энэ нь тэрээр Миний гэрээг зөрчсөнийх юм гэв.

[15] Бурхан Абрахамд —Чи эхнэрээ Сараи гэж дуудахгүй, түүний нэрийг Сара гэнэ.

[16] Битүүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгөх болно. Би түүнийг ерөөж, үндэстнүүдийн эх болгон, улсын хаад түүнээс гарна гэсэнд

[17] Абрахамнүүрээрээ газар унан, инээж, —Зуун настай хүн хүүтэй болно гэж үү? Ерэн настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? гэж дотроо өгүүлжээ.

[18] АбрахамБурханд хандаж —Ишмаел л Таны өмнө амьдрах ч болоосой гэсэнд

[19] Бурхан —Үгүй ээ, чиний эхнэр Сара чамд үнэхээр хүү төрүүлж өгнө. Чи түүнийг нь Исаак гэж нэрлэнэ. Би түүнтэй гэрээгээ байгуулж, энэ нь түүний үр удамд мөнхийн гэрээ болно.

[20] Ишмаелынтухайд гэвэл, Би чиний үгийг сонслоо. Би түүнийг ерөөж, олон үр хүүхэдтэй, маш өнөр өтгөн болгоно. Тэрээр арван хоёр ноён төрүүлж, Би түүнийг агуу том үндэстэн болгоно.

[21] ХаринБи гэрээгээ Сарагийн чамд ирэх жилийн өдийд төрүүлж өгөх Исаактай байгуулна гэв.

[22] Тэгээд Бурхан Абрахамтай хийсэн яриагаа дуусгаж, түүнээс салан, дээш одов.

[23] АбрахамИшмаел хүүгээ, бас гэртээ төрсөн бүхнээ, мөнгөөрөө худалдаж авсан бүх хүн, гэрийнхний бүх эр хүйстэнг аваад, Бурханы хэлсэн ёсоор яг тэр өдөртөө хөвч хөндөх ёслол үйлджээ.

[24] Абрахамхөвчөө хөндүүлэхдээ ерэн есөн настай,

[25] түүнийхүү Ишмаел хөвчөө хөндүүлэхдээ арван гурван настай байжээ.

[26] Тэрөдөртөө Абрахам хийгээд түүний хүү Ишмаел хөвч хөндөх ёслолыг хийлгэжээ.

[27] Түүнийгэрийнхний эр хүйстэн бүгд, түүний гэрт төрөгсөд хийгээд харийн хүнээс мөнгөөр худалдаж авсан хүмүүс цөм түүнтэй хамт хөвчөө хөндүүлжээ.

Эхлэл — Chapters