[1] Абрахам дахин нэг эхнэр авсан бөгөөд нэр нь Кетура.
[2] Тэрээртүүнд Зимран, Иокшан, Медан, Мидиан, Ишбак, Шуа нарыг төрүүлж өгчээ.
[3] Иокшаннь Шеба, Дедан хоёрыг төрүүлжээ. Деданы хөвгүүд нь ашурчууд, летушчууд, леумчууд нар болно.
[4] Мидианыхөвгүүд нь Ефа, Ефер, Ханох, Абида, Елдаа нар болно. Тэд цөм Кетурагийн үр удам болой.
[5] Абрахамөөрийн хамаг өмчийг Исаакт өгчээ.
[6] Абрахамтатвар эмсийнхээ хүүхдүүдэд өглөг өгч, өөрийн амьд ахуйд тэднийг хүү Исаакаасаа холдуулан, дорно зүг уруу явууллаа.
[7] Абрахамнэг зуун далан тав насалжээ.
[8] Абрахамөндөр насыг наслаад, амьсгалаа хурааж, өөрийн өвөг дээдэс уруу оджээ.
[9] Түүнийхүү Исаак, Ишмаел хоёр түүнийг Мамрегийн өмнө тал дахь хит хүн Зохарын хүү Ефроны талбай дахь Махпела агуйд оршуулжээ.
[10] Тэргазрыг Абрахам хитчүүдээс худалдан авсан байв. Абрахам, түүний эхнэр Сара хоёрыг тэнд оршуулжээ.
[11] Абрахамыгнас барсны хойно түүний хүү Исаакийг Бурхан ерөөж, Исаак Беер-лахаи-роин хавьцаа нутаглан суух болов.
[12] Сарагийн шивэгчин египет бүсгүй Хагараас Абрахамд төрүүлж өгсөн хүү Ишмаелын үр удам нь энэ болой.
[13] Хөвгүүдийннэрс тэдний төрсөн дарааллаар дараах болой: ууган хүү Небаиот, удаах нь Кедар, Адбеел, Мибсам,
[14] Мишма, Дума, Масса,
[15] Хадад, Тема, Иетур, Нафиш, Кедема нар болно.
[16] Эдгээрнь Ишмаелын хөвгүүд байсан бөгөөд тосгон суурин, овгийнхоо дагуу арван хоёр овгийн удирдагчдын нэрс ажээ.
[17] Ишмаелнэг зуун гучин долоон насыг наслаад, амьсгалаа хурааж, өөрийн өвөг дээдэс уруу оджээ.
[18] ТэдАссири хүрэх зам дагуу Египетийн зүүн зүгт орших Хавилагаас аваад Шур хүртэл ах дүүс нартайгаа дайсагналцан нутаглан суудаг болжээ.
[19] Абрахамын хүү Исаакийн үр удам нь ийм болой. Абрахам Исаакийг төрүүлж,
[20] Исаакдөчин настайдаа Паддан-арамын арам хүн Бетуелийн охин, арам хүн Лабаны охин дүү Ребекаг эхнэр болгон авчээ.
[21] Исаакэхнэрээ жирэмслэхгүй болохоор нь түүний төлөө ЭЗЭНд залбирсанд ЭЗЭН гуйлтыг нь сонсож, эхнэр Ребека нь жирэмсэлжээ.
[22] Хүүхдүүднь эхийнхээ хэвлий дотор тэмцэлдсэнд —Надад юунд ийм зүйл тохиолдоно вэ? гэж хэлээд, Ребека ЭЗЭНээс асуухаар одов.
[23] ЭЗЭНтүүнд —Чиний хэвлий дотор хоёр үндэстэн байна. Чиний биенээс хоёр үндэстэн салах бөгөөд Нэг үндэстэн нь нөгөөгөөс хүчтэй ба Том нь багадаа зарцлагдах болно гэлээ.
[24] Түүний төрөх болоход хэвлийд нь ихэр хүүхэд байжээ.
[25] Түрүүлжгарсан хүүхэд нь улаан, бүх бие нь үстэй арьс шиг байсан учир түүнд "Есав" гэдэг нэр өгчээ.
[26] Дараагарсан дүү нь Есавын өсгийнөөс гараараа зуурч гарсан учир түүнд "Иаков" гэдэг нэр өгчээ. Ребека тэднийг төрүүлэхэд Исаак жаран настай байлаа.
[27] Хөвгүүд нь өсөж, Есав гарамгай анчин болж, хээр талын хүн болсон атал, Иаков нь номхон дөлгөөн хүн болж, майхандаа суудаг байлаа.
[28] ИсаакЕсавын агнасан ангийн маханд дуртай учир Есавдаа хайртай, харин Ребека нь Иаковдаа хайртай байв.
[29] Иаковыгшөл буцалгаж байтал, Есав хээрээс өлсөж ядран эргэж иржээ.
[30] ЕсавИаковд хандаж —Би өлсөж ядарсан учир чи улаан шөлнөөсөө надад идүүлнэ үү? гэжээ. Иймээс Есавыг Едом гэж дуудах болжээ.
[31] Иаков —Ууган хүү байх эрхээ өнөөдөр надад худалдаач гэсэнд
[32] Есав —Би үхэх гэж байна. Ууган хүү байх эрх надад ямар ашигтай юм бэ? гэжээ.
[33] Иаков —Өнөөдөр надад тангарагла! гэсэнд Есав түүнд тангараглаж, ууган хүү байх эрхээ Иаковд худалджээ.
[34] Иаковтүүнд эрс буурцагтай шөл талхтай өгсөнд тэрээр идэж уугаад, босож явав. Есав ууган хүү байх эрхээ ингэж үл тоомсорлов.