[1] Бурхан Иаковд хандаж —Чи босоод Бетел уруу яв, тэнд суурьш. Тэгээд Есав ахаасаа нүүр буруулан зугтаж байсан тэр үед чамд үзэгдсэн Бурханд зориулан тэндээ тахилын ширээг босго гэв.
[2] Иаковгэрийнхэн болон хамт байгаа бүх хүмүүстээ хандаж —Та нар өөрсдөдөө байгаа харийн бурхдаа хаяж, биесээ ариусган, хувцсаа сольцгоо!
[3] Бүгдээрээбосож, Бетел уруу явцгаая. Миний зовлонт өдөр надад хариу өгч, хаана ч явсан, надтай хамт байсан Бурханд зориулж, тахилын ширээг тэнд би босгоно гэж хэлэв.
[4] Тэдгартаа байсан хамаг харийн бурхад, чихэндээ байсан ээмгүүдээ Иаковд өгчээ. Иаков тэдгээрийг нь Шехемийн ойролцоох царс модны доор булав.
[5] Тэд хөдөлсөн бөгөөд тэдний эргэн тойронд байсан бүх хотыг Бурхан айлган сүрдүүлж байсан тул Иаковын хөвгүүдийн хойноос хэн ч мөрдөн хөөсөнгүй.
[6] Иаковболон түүнтэй хамт байсан бүх хүн Канаан нутаг дахь Луз буюу Бетелд хүрч ирэв.
[7] Тэрээртэндээ тахилын ширээ босгож, уг газрыг Ел-бетел хэмээн нэрлэжээ. Учир нь Иаковыг ахаасаа зугтаж байсан тэр үед тэнд Бурхан Өөрийгөө түүнд илчилжээ.
[8] Ребекагийнасрагч эх Дебора үхэж, түүнийг Бетелээс доохнотоо царс модны дор оршуулав. Тэгээд тэр модыг Аллон-бакут гэж нэрлэв.
[9] Иаковыг Паддан-арамаас ирж явахад нь Бурхан түүнд дахин үзэгдэж, түүнийг ерөөв.
[10] Бурхантүүнд —Чамайг Иаков гэдэг, Үүнээс хойш чамайг Иаков гэж дуудахгүй, Харин чиний нэр Израиль болно гээд, түүнийг Израиль хэмээн нэрлэжээ.
[11] Бурхантүүнд —Би Төгс Хүчит Бурхан байна. Чи өнөр өтгөн болж, үрж! Үндэстэн, олон үндэстэн чамаас гарч, Мөн хаад бас чамаас төрж гарах болно.
[12] Миний Абрахамд болон Исаакт өгсөн газрыг Би чамд өгнө. Би бас чамаас хойш ч чиний үр хүүхдүүдэд тэр газрыг өгнө гэв.
[13] Бурхан түүнтэй ярьж байсан газартаа түүнийг орхин, дээшээ одов.
[14] ИаковБурханы өөртэй нь ярьж байсан тэр газарт нэгэн багана буюу чулуун багана босгоод, дээр нь тахилын ундаа болон тос асгажээ.
[15] ИаковБурханы өөртэй нь ярьж байсан тэр газрыг Бетел хэмээн нэрлэв.
[16] Тэднийг Бетелээс хөдлөөд, Ефратад хүрэхээс арай өмнөхөн Рахел төрөх болж, хүчтэй өвджээ.
[17] Түүнийгхүндрэлтэйгээр төрөх үед эх баригч нь —Битгий ай. Та одоо бас нэг хүүтэй боллоо гэж хэлэв.
[18] Тэрээрнас эцэслэж, сүнс нь зайлан одох үедээ хүүгээ Бен-они гэж нэрлэжээ. Харин эцэг нь түүнийг Бениамин хэмээн нэрлэв.
[19] Рахелнас барж, түүнийг Ефрат (Бетлехем) орох зам дээр оршуулав.
[20] Иаковтүүний булшин дээр хөшөө босгосон бөгөөд тэр нь одоо хүртэл Рахелын булшны хөшөө хэмээн нэрлэгдсээр байна.
[21] Израильдахин цааш хөдөлж, Едерийн цамхгийг өнгөрөөд, майхнаа босгов.
[22] Израилийгтэр газар сууж байх үед Реубен очоод, эцгийнхээ татвар эм Билхатай унтав. Израиль түүнийг нь сонсжээ. Иаков арван хоёр хүүтэй байв.
[23] Леагийнхөвгүүд гэвэл, Иаковын ууган хүү Реубен, дараа нь Симеон, Леви, Иуда, Иссахар, Зебулун болой.
[24] Рахелынхөвгүүд нь Иосеф, Бениамин хоёр болой.
[25] Рахелыншивэгчин Билхагийн хөвгүүд нь Дан, Нафтали хоёр болой.
[26] Леагийншивэгчин Зилпагийн хөвгүүд нь Гад, Ашер хоёр болой. Тэд бол Паддан-арамд төрсөн Иаковын хөвгүүд болно.
[27] ТэгээдИаков Кириат-арбагийн Мамре уруу явж, эцэг Исаактаа очив. Кириат-арба гэдэг нь Абрахам, Исаак хоёрын сууж байсан Хеброн билээ.
[28] Тэгэхэд Исаак зуун наян настай байжээ.
[29] Исаакөндөр насалж, хүч тэнхээ нь барагдан, нас барж, өвөг дээдэс уруугаа буцав. Хүү Есав, Иаков хоёр нь түүнийг оршуулжээ.