Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:40

[1] Иаков эцгийнхээ сууж байсан газар Канааны нутагт амьдран суужээ.

[2] Иаковынүр удмынхан энэ болой. Арван долоон настай байхдаа залуу хүү Иосеф ах нартайгаа, эцгийнхээ татвар эхнэр Билха, Зилпа хоёрын хөвгүүдийн нь хамт хонь хариулж байлаа. Иосеф эцэгтээ тэдний талаар сайнгүй мэдээ авчирчээ.

[3] Израилийгөндөр настай болсон хойно Иосеф төрсөн тул тэрээр түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрлаж, түүнд урт, тансаг дээл хийж өгчээ.

[4] Эцэгнь түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрладгийг ах нар нь хараад, Иосефыг үзэн ядаж, түүнтэй эв найртай ярилцаж чаддаггүй байжээ.

[5] Иосеф нэгэн зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа ярьсанд тэд түүнийг улам үзэн ядах болжээ.

[6] Иосефтэдэнд ярьсан нь —Миний зүүдэлсэн зүүдийг сонсоцгооно уу гээд тэдэнд ярьсан нь —

[7] Биднийг тариалангийн талбайд сүрэл боож байтал миний боосон сүрэл босоод зогсчихов. Гэтэл та нарын боосон сүрэл миний сүрлийг тойрон цуглараад, түүнд мөргөцгөөв гэжээ.

[8] Ахнар нь түүнд хандаж —Чи үнэхээр бидний хаан болно гэж үү? Чи үнэхээр биднийг захирах болно гэж үү? гэцгээжээ. Ах нар нь түүний зүүд, түүний ярианаас болоод улам илүү үзэн ядах болжээ.

[9] Иосефбас өөр нэг зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа —Сонсоцгоо! Би бас өөр нэг зүүд зүүдэллээ. Энэ удаа нар, сар бас арван нэгэн од надад мөргөцгөөж байлаа гэж ярив.

[10] Тэрээрэнэ зүүдээ эцэгтээ, бас ах нартаа ярьсанд эцэг нь түүнийг зэмлэж, —Чи юун зүүд зүүдлээд байна вэ? Би, бас ээж чинь, ах нар чинь үнэхээр чам дээр очиж, чиний өмнө газарт сөгдөн, мөргөх гэж үү? гэв.

[11] Ахнар нь түүнд атаархаж, харин эцэг нь түүний үгийг сэтгэлдээ хадгалав.

[12] Ах нар нь Шехемд очиж, эцгийнхээ хонийг хариулахаар явахад

[13] ИзраильИосефт хандаж —Ах нар чинь Шехемд хонио хариулж байгаа биш үү? Нааш ир! Би чамайг тэдэн уруу явуулъя гэсэнд Иосеф эцэгтээ —Тэгье гэжээ.

[14] Израильтүүнд —Одоо чи яваад, ах нараа, бас хонин сүргээ мэнд сайн байгаа эсэхийг үзээд, надад эргэж хэл гээд, түүнийг Хеброны хөндийгөөс илгээжээ. Тэрээр Шехемд ирэв.

[15] Түүнийгхээр талд тэнэж явахад нь нэг хүн түүнтэй уулзаад, түүнээс —Чи юу эрж яваа юм бэ? хэмээн асуусанд

[16] тэрээр —Би ах нараа эрж байна. Тэдний хаана хонио хариулж байгааг нь надад хэлж өгнө үү? гэсэнд

[17] тэрхүн —Тэд эндээс явцгаасан. "Дотан уруу явцгаая" гэж тэдний хэлэлцэхийг нь би сонссон гэсэнд Иосеф ах нарынхаа хойноос явж, тэднийг Дотанаас олжээ.

[18] Тэд Иосефыг тэдэнд ойртож ирэхээс нь өмнө холоос хараад, түүнийг алахаар хуйвалджээ.

[19] Тэд —Нөгөө зүүдлэгч ирж байна хэмээн бие биедээ хэлэв. —

[20] За, одоо цөмөөрөө нааш ир! Түүнийг алж, энэ нүхнүүдийн нэгэнд хаяад, "Зэрлэг араатан түүнийг идсэн" гэж хэлцгээе. Тэгээд түүний зүүд юу болохыг харцгаая л даа гэжээ.

[21] Реубенүүнийг сонсоод, Иосефыг тэдний гараас аврахаар —Бид түүний амь насыг хорлохоо больцгооё гэв.

[22] Реубенбас тэдэнд —Цус бүү урсга. Түүнийг цөлийн энэ нүхэнд хая. Харин түүнд гар бүү хүр! гэв. Энэ нь түүнийг аварч, эцэг уруу нь буцаах гэснийх ажээ.

[23] Иосефыгах нар дээрээ хүрч ирмэгц тэд, Иосефын дээл буюу өмссөн тансаг дээлийг нь тайлж,

[24] түүнийгбарьж аваад, нүхэнд шидэв. Тэр нүх нь дотроо усгүй хоосон байлаа.

[25] Тэд сууцгаан, хоолоо идэж байгаад, хараагаа өргөн хартал ишмаелчуудын жингийн цуваа Гилеадаас ирж явав. Тэд тэмээнүүддээ анхилуун үнэрт бараа, үнэрт тос, гүгэл ачаад Египет уруу аваачихаар явж байжээ.

[26] Иудаах дүү нартаа хандаж —Бид дүүгээ алж, түүний цусыг нууснаар юу хожих юм бэ?

[27] Түүнийгишмаелчуудад худалдацгаая! Түүнд гар бүү хүрцгээ! Тэр бол бидний дүү, бидний мах цусны тасархай гэсэнд ах дүү нар нь үгэнд нь оров.

[28] Мидианыхныхудалдаачид ирж өнгөрөхөд, тэд Иосефыг нүхнээс нь татаж гаргаад, ишмаелчуудад хорин шекел мөнгөөр түүнийг худалдав. Жинчид Иосефыг авч Египет уруу оджээ.

[29] Реубен буцаж, тэр нүх уруу очин харахад, Иосеф нүхэндээ байсангүй. Тэрээр хувцас хунараа тасар татан,

[30] дүүнартаа эргэж ирээд, —Тэр хүү алга болжээ. Би одоо хаачих вэ? гэв.

[31] ТэдИосефын урт дээлийг аваад, нэг эр ямааг алаад, цусанд нь түүний урт дээлийг дүрэв.

[32] Тэгээдтэд тэр тансаг дээлийг илгээж, эцэгтээ хүргээд, —Бид үүнийг оллоо. Хүүгийн чинь урт тансаг дээл энэ мөн, эсэхийг хараарай! гэсэнд

[33] тэрээрдээлийг таниад, —Миний хүүгийн дээл мөн байна. Зэрлэг араатан түүнийг барьж иджээ. Иосеф тастчуулсан нь гарцаагүй гээд

[34] Иаковхувцас хунараа урж тастаад, бүдүүн таараар ууц нуруугаа ороож, хүүгийнхээ төлөө олон хоног гашуудан гашуудсаар байлаа.

[35] Хөвгүүдохид нь бүгдээрээ түүнийг тайвшруулахаар очиход тэрээр тайвшрахаас татгалзаж, —Би хүүгийнхээ төлөө гашуудсаар, өөр ертөнцөд одсон хүүгийнхээ араас хүрч очъё гэв. Тэгээд эцэг нь түүний төлөө гашуудан уйлжээ.

[36] МидианчуудИосефыг Египетэд Фараоны түшмэл, ордны харуулын ахлагч Потифарт худалджээ.

Эхлэл — Chapters