Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:57

[1] Ноагийн хөвгүүд болох Шем, Хам, Иафет нарын үр удам нь ийм ажээ. Үер болсноос хойш тэд хөвгүүд төрүүлэв.

[2] Иафетын хөвгүүд нь Гомер, Магог, Мадаи, Иаван, Тубал, Мешех, Тирас нар болой.

[3] Гомерынхөвгүүд нь Ашкеназ, Рифат, Тогарма болой.

[4] Иаваныхөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Доданим болой.

[5] Тэднээсөөр өөрсдийн хэл яриа, өөрсдийн ургуудын дагуу улс үндэстнээрээ тус тус далайн эрэг орчмын газар нутгаар оршин сууж байжээ.

[6] Хамын хөвгүүд нь Куш, Мизраим, Пут, Канаан нар болой.

[7] Кушийнхөвгүүд нь Себа, Хавила, Сабта, Раама, Сабтека нар болой. Раамагийн хөвгүүд нь Шеба, Дедан нар болой.

[8] Кушнь Нимродыг төрүүлсэн бөгөөд тэр нь газар дэлхий дээрх хүчирхэг нэгэн болжээ.

[9] ТэрээрЭЗЭНий өмнө хүч чадалтай анчин байв. Тиймээс "ЭЗЭНий өмнө чадалтай анчин Нимрод шиг" гэсэн яриа бий болжээ.

[10] Түүнийхаанчлал нь Шинарын газар нутаг дахь Бабел, Ерех, Аккад, Калнегаас эхэлжээ.

[11] Тэрээртэр нутгаасаа Ассирид хүрч очоод, Ниневе, Рехобот-Ир болон Калаг байгуулж,

[12] Ниневеболон Кала хоёрын хоорондох Ресен хэмээх их хотыг байгуулжээ.

[13] Мизраимнь лудчууд, анамчууд, лехабчууд, нафтухчууд,

[14] патрусчууд, каслучууд (тэднээс филистчүүд нь гарчээ), кафторчуудын эцэг болов.

[15] Канаан нь ууган хүү Сидон болон Хетийг төрүүлж,

[16] мөниебусчууд, аморичууд, гиргашчууд,

[17] хивичүүд, аркичууд, синчүүд,

[18] арвадчууд, земарчууд, хаматчуудын өвөг дээдсийг төрүүлжээ. Түүний дараа Канааны ургууд өргөнөөр тархав.

[19] Канааныхил хязгаар Сидоноос эхлээд, Герарыг дайран Газ хүртэл, бас Содом, Гоморра, Адма, Зебойимыг өнгөрч, Лаша хүртэл үргэлжилж байжээ.

[20] Тэдгээрнь ургууд, хэл аялгуугаараа, газар нутгаараа, үндэс угсаагаараа Хамын үр удмынхан болой.

[21] Шем нь Еберийн бүх үр удмын өвөг болон Иафетын ах бөгөөд түүнд ч мөн хүүхдүүд төржээ.

[22] Шемийнхөвгүүд нь Елам, Ашур, Арпахшад, Луд, Арам нар болой.

[23] Арамынхөвгүүд нь Уз, Хул, Гетер, Маш нар болой.

[24] Арпахшаднь Шелаг төрүүлж, Шела нь Еберийг төрүүлжээ.

[25] Ебертхоёр хөвгүүн төрсөн бөгөөд нэг нь дэлхий хуваагдах тэр үед төрсөн учир түүнд Пелег гэдэг нэр өгчээ. Пелегийн дүүгийн нэр нь Иоктан болой.

[26] Иоктаннь Алмодад, Шелеф, Хазармавет, Иера,

[27] Хадорам, Узал, Дикла,

[28] Обал, Абимаел, Шеба,

[29] Офир, Хавила, Иобаб нарыг төрүүлсэн бөгөөд тэд цөм Иоктаны хөвгүүд болой.

[30] Тэднийоршин суух газар нь Мешагаас эхлээд Сефар хүрэх замын зүүн талын уулс болно.

[31] Тэдгээрнь ургуудаараа, хэл аялгуугаараа, газар нутгаараа, үндэстнээрээ Шемийн үр удмынхан болой.

[32] Тэдний угийн бичгүүдийнх нь дагуу улс үндэстнээрээ Ноагийн ургууд юм. Эднээс үер болсноос хойш газар дэлхий дээр үндэстнүүд тархжээ.

Эхлэл — Chapters