Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:45

[1] Бүх дэлхий нэг хэлтэй, нэг аялгуутай байлаа.

[2] Тэддорно зүг уруу нүүж, Шинарын хөндий тал газрыг олж, тэндээ нутагшин суурьшжээ.

[3] Тэдбие биедээ —Тоосго цохиж, түүнийгээ бүрэн гүйцэд болтол нь шатаацгаая гэж хэлээд, чулууны оронд тоосго, шаврын оронд давирхай хэрэглэжээ.

[4] Тэгээдтэд —За, бид хот болон тэнгэрт тулам оройтой өндөр цамхаг барьж байгуулан, нэрээ алдаршуулцгаая. Эс тэгвээс бид бүх дэлхий дээр тарж бутрах болно гэж хэлэлцжээ.

[5] ЭЗЭНхүний хөвгүүдийн барьж байгуулсан хот ба цамхгийг үзэхээр бууж иржээ.

[6] ЭЗЭНайлдсан нь —Эдгээр хүмүүс нэг үндэстэн, бас нэг хэлтэн учир тэд үүнийг хийж эхэлсэн бөгөөд хойшид тэдний хийхээр төлөвлөсөн ямар ч зүйл тэдний хувьд боломжтой болно.

[7] Бидбууцгааж, тэдний хэлийг тэнд нь хутгалдуулан самууруулъя. Ингэснээр тэд бие биенийхээ яриаг ойлгохгүй болно гэжээ.

[8] ТэгээдЭЗЭН тэднийг тэндээс бүх дэлхийгээр тараасанд тэд хот байгуулахаа зогсоожээ.

[9] ЭЗЭНтэнд бүх газар дэлхийн хэлийг хутгалдуулан самууруулсан учир түүнийг Бабел гэж нэрлэв. ЭЗЭН тэндээс тэднийг бүх дэлхий даяар тараалаа.

[10] Шемийн үр удам ийм болой. Шем зуун настайдаа буюу үер болсноос хойш хоёр жилийн дараа Арпахшадыг төрүүлжээ.

[11] ТэрээрАрпахшадыг төрүүлснээс хойш таван зуу насалж, үр хүүхдүүдтэй болов.

[12] Арпахшад гучин таван настайдаа Шелаг төрүүлжээ.

[13] ТэрээрШелаг төрүүлснээсээ хойш дөрвөн зуун гурав насалж, үр хүүхдүүдтэй болжээ.

[14] Шела гучин настайдаа Еберийг төрүүлэв.

[15] ТэрээрЕберийг төрүүлснээс хойш дөрвөн зуун гурав насалж, мөн л үр хүүхдүүдтэй болжээ.

[16] Ебер гучин дөрвөн настайдаа Пелегийг төрүүлэв.

[17] ТэрээрПелегийг төрүүлснээс хойш дөрвөн зуун гуч насалж, үр хүүхдүүдтэй болжээ.

[18] Пелег гучин настайдаа Реуг төрүүлжээ.

[19] Реугтөрүүлснээс хойш тэрээр, хоёр зуун ес насалж, үр хүүхдүүдтэй болжээ.

[20] Реу гучин хоёр настайдаа Серугийг төрүүлэв.

[21] Серугийгтөрүүлснээс хойш тэрээр хоёр зуун долоо насалж, үр хүүхдүүдтэй болжээ.

[22] Серуг гучин настайдаа Нахорыг төрүүлжээ.

[23] ТэрээрНахорыг төрүүлснээс хойш хоёр зуу насалж, үр хүүхдүүдтэй болжээ.

[24] Нахор хорин есөн настайдаа Тераг төрүүлэв.

[25] ТэрээрТераг төрүүлснээс хойш зуун арван ес насалж, үр хүүхдүүдтэй болжээ.

[26] Тера далан настайдаа Абрам, Нахор, Харан гурвыг төрүүлжээ.

[27] Терагийн үр удам ийм болой. Тера нь Абрам, Нахор, Харан гурвыг төрүүлж, Харан нь Лотыг төрүүлжээ.

[28] Хараннь эцэг Терагаас өмнө өөрийн төрсөн газар Халдеин Урт үхэв.

[29] ТэгээдАбрам, Нахор хоёр эхнэр авцгаажээ. Абрамын эхнэр нь Сараи, Нахорын эхнэр нь Хараны охин Милка байв. Харан нь Милкагийн эцэг болон Искагийн эцэг болой.

[30] Сараихүүсэр эм байсан учир хүүхэдгүй байлаа.

[31] Тера хүү Абрам, өөрийн ач хүү болох Хараны хүү Лот болон өөрийн бэр, Абрамын эхнэр, Сараи нарыг авч, хамтдаа Халдеин Ураас Канаан нутгийг зорин хөдлөөд, Харанд ирж, тэндээ суужээ.

[32] Терахоёр зуун тав наслаад, Харанд үхэв.

Эхлэл — Chapters