[1] Хоёр тэнгэр элч Содомд үдшээр иржээ. Лот Содомын дааман хаалган дээр сууж байгаад, тэднийг харж, босон угтаад, толгой гудайлган газарт бөхийн сөгдөв. —
[2] Эзэнтнүүд минь ээ! Зарцынхаа гэрээр орж, хөлөө угааж, хоноод, маргааш өглөө эрт босож, аян замдаа гарна уу? гэсэнд тэд —Үгүй, бид гадаа талбайд хононо гэв.
[3] ТэгээдЛот тэднээс хүчлэн гуйсанд тэд гэрт нь оржээ. Лот тэдэнд хоол унд бэлтгэн, исгээгүй талх барьж өгсөнд тэд идэцгээв.
[4] Тэднийгхэвтэхийн өмнө тэр хотынхон буюу Содомынхон хөгшин залуугүй бүгдээрээ дөрвөн зүгээсээ цугларч, гэрийг нь бүсэлж,
[5] Лотыгдуудан —Энэ шөнө танайд ирсэн хүмүүс хаана байна вэ? Тэднийг гаргаж ир, бид тэдэнтэй хурьцацгаая! гэв.
[6] Лоттэдэнтэй уулзахаар гарч ирээд, хаалгаа араасаа хааж, —
[7] Ах дүү нар минь ээ! Ийм муухай зүйл битгий хийгээрэй!
[8] Нададэр хүнтэй хавьтаагүй хоёр охин бий. Би тэднийг та нарт авчиръя. Та нар хүссэнээрээ тэднийг эдэл! Харин энэ хүмүүс миний гэрт ирсэн учир тэдэнтэй юу ч битгий хийгээрэй гэв.
[9] Тэд —Зам тавьж өг! гээд, —Манай энд ирсэн энэ цагаач бидний шүүгч болох гэж үү? Одоо бид тэднээс илүү чамайг хорлоно гээд Лотыг хүчээр түлхэж, хаалгыг нь эвдэхээр дөхөж очив.
[10] Нөгөөхүмүүс нь гараа сунган, Лотыг гэрт татан оруулаад, хаалгыг нь хааж,
[11] гэрийнгадаа байсан хүмүүсийг хөгшин залуугүй бүгдийг юу ч харахгүй болгосонд, тэд гэрийн хаалгыг олох гэсээр ядрав.
[12] Нөгөө хүмүүс Лотод хандаж —Танайхнаас өөр хэн хэн байна вэ? Чи хүргэнүүдээ, хүүхдүүдээ, хотод байгаа харьяатуудаа бүгдийг хотоос гадагш гарга.
[13] Тэднийхашхираан ЭЗЭНий өмнө үлэмж их болсноос энэ газрыг устгуулахаар ЭЗЭН биднийг илгээсэн тул бид энэ газрыг устгах гэж байна гэв.
[14] ТэгээдЛот гадагш гарч, охидтой нь сүй тавьсан хүргэддээ —ЭЗЭН энэ хотыг устгах гэж байна. Босоцгоо! Эндээс гарцгаа! гэв. Гэвч хүргэд нь түүнийг тоглоом хийж байна гэж боджээ.
[15] Үүрцайх үеэр элч нар Лотыг ятган, —Түргэл! Энд байгаа эхнэр болон хоёр охиноо авчир. Эс тэгвэл та нар энэ хотын гэм нүглийн дунд хамтдаа устгагдах болно гэжээ.
[16] ХаринЛотыг тээнэгэлзэхэд тэр хүмүүс түүний гараас болон эхнэрийнх нь, мөн хоёр охиных нь гараас зууран авав. Учир нь ЭЗЭН түүнд өршөөнгүй ханджээ. Тэгээд тэд түүнийг гадагш гарган, хотын гадна аваачив.
[17] Нөгөөхүмүүс тэднийг хотоос гадагшаа гаргаад, —Зугтаа, амиа хамгаалагтун! Бүү эргэж хар! Энэ хээр талд бүү үлд! Уул уруу зугт! Эс тэгвэл та нар устгагдах болно гэсэнд
[18] Лоттэдэнд —Үгүй, эзэд минь!
[19] Танызарц нүдэн дээр тань нигүүлсэл хүртэж, та энэрэл хайраа надад үзүүлж, амийг минь аварлаа. Гэвч би уул өөд зугтаж чадахгүй. Гай гамшиг намайг нөмөрч, би үхнэ.
[20] Тахараач, тэр хот уруу зугтаж очвол ойрхон, бас жижиг ч хот юм. Намайг тийшээ зугтаалгаач. Тэр жижиг хот биш үү? Тэгвэл би аврагдаж магад гэв.
[21] Тэрээртүүнд өгүүлрүүн —За, Би чиний хүсэлтийг хүлээн авч, чиний хэлж байгаа тэр хотыг устгахгүй.
[22] Бичамайг тэнд очтол юу ч хийж болохгүй тул тийшээ түргэн зугт гэв. Тийм учраас тэр хотыг Зоар (жижиг) гэж нэрлэжээ.
[23] Лотыг Зоарт орж ирэхэд нар мандсан байжээ.
[24] ЭЗЭНСодом, Гоморра дээр хүхэр болон галыг тэнгэрээс буюу ЭЗЭНээс бороо мэт буулгажээ.
[25] ТэгээдТэрээр тэдгээр хот, тал хөндийг бүхлээр нь бас хотод амьдарч байсан хамаг амьтан, газрын ургамал бүгдийг хөмрөн сүйрүүлжээ.
[26] Лотынэхнэр эргэж харснаас болж давсан багана болжээ.
[27] Абрахам өглөө эрт босоод, ЭЗЭНий өмнө зогсож байсан тэр газар уруугаа очив.
[28] ТэрээрСодом, Гоморра болон бүх хөндий тал уруу өнгийн хараад, зуухнаас гарч байгаа утаа шиг утаа бургилж байхыг үзэв.
[29] Бурханталын хотыг устгахдаа Абрахамыг дурсан санаж, Лотын сууж байсан хотыг устган сүйрүүлэхдээ Лотыг сүйрлийн дундаас зайлуулжээ.
[30] Лот Зоарт амьдрахаас айсан учир хоёр охиныхоо хамт Зоараас гарч, ууланд сууж, хоёр охинтойгоо агуйд амьдрах болов.
[31] Нэгэнөдөр том охин нь дүү охиндоо өгүүлрүүн —Аав маань өвгөрлөө. Энэ газарт ертөнцийн жам ёсоор бидэнтэй унтах хүн байхгүй байна.
[32] Бидаавдаа архи уулгаад, түүнтэй унтаж, эцгээрээ дамжуулан үр удмаа залгамжлуулан үлдээцгээе гэв.
[33] Тэгээдтэд тэр шөнөдөө эцэгтээ архи уулгаж, том охин нь аавтайгаа унтжээ. Харин аав нь охиныхоо хэзээ хэвтэж, хэзээ боссоныг нь мэдсэнгүй.
[34] Түүниймаргааш нь том охин нь охин дүүдээ өгүүлрүүн —Өнгөрсөн шөнө би эцэгтэйгээ унтсан, өнөө шөнө бид түүнд архи уулгаж, чи түүнтэй унтаж, бид эцгээрээ дамжуулан үр удмаа залгамжлуулан үлдээцгээе гэв.
[35] Тэгээдтэд тэр шөнө эцэгтээ бас архи уулгаж, бага охин нь босож очоод, эцэгтэйгээ унтжээ. Эцэг нь охиноо хэзээ хэвтэж, хэзээ боссоныг нь мэдсэнгүй.
[36] ИнгэжЛотын хоёр охин нь эцгээсээ хүүхэдтэй болов.
[37] Томохин нь хүү төрүүлж, хүүгээ Моаб гэж нэрлэжээ. Тэр нь өдгөөгийн моабчуудын өвөг болой.
[38] Багаохин нь бас хүү төрүүлж, хүүгээ Бен-амми гэж нэрлэсэн нь одоогийн аммончуудын өвөг болой.