Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:11

[1] Бурхан Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байсан бүх араатан амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ.

[2] Газрынгүний булаг хийгээд тэнгэрийн усны хаалт хаагдаж, тэнгэрээс орж байсан бороо зогслоо.

[3] Уснь газар дэлхийгээс татран татарсаар зуун тавин хоног болоод багасжээ.

[4] Долдугаарсарын арван долооны өдөр онгоц Арарат ууланд тогтов.

[5] Усаравдугаар сар хүртэл татран татарсаар аравдугаар сарын нэгний өдөр уулсын оргил харагдах боллоо.

[6] Дөч хоногийн дараа Ноа хөвөгч авдарт хийсэн гэгээвчээ нээн,

[7] нэгэнхэрээг гадагш гаргаж тавихад тэр хэрээ газар дэлхийг хуурай болтол нааш цааш ниссээр байжээ.

[8] Тэрээргазрын хөрснөөс ус татарсан эсэхийг мэдэхийн тулд бас нэгэн тагтааг гаргаж нисгэжээ.

[9] Гэтэлгазрын гадарга бүхлээрээ устай байсан тул тэр тагтаа хөл тавих газар ололгүй түүн уруу хөвөгч авдартаа буцаж ирэв. Ноа гараа сунган, түүнийг тосож аваад, хөвөгч авдартаа оруулжээ.

[10] Тэрээрбас нэг долоо хоног хүлээгээд, нөгөөх тагтаагаа хөвөгч авдраас дахин гаргалаа.

[11] Тагтаань үдэш түүн дээр буцаж ирэхдээ амандаа чидун модны шинэхэн нахиа зуусан байжээ. Ингээд Ноа газрын ус татарсныг мэджээ.

[12] Тэгээдбас нэг долоо хоног хүлээгээд, мөнөөх тагтааг гаргаж тавьсанд ахин түүн уруу эргэж ирсэнгүй.

[13] Зургаан зуун нэг дэх жилийн нэгдүгээр сарын нэгний өдөр газрын гадарга дээрх ус татарсан байв. Тэгээд Ноаг хөвөгч авдрынхаа дээврийг аваад харахад газрын гадарга хэдийнэ хуурай болсон байлаа.

[14] Хоёрдугаарсарын хорин долооны өдөр газар хатсан байв.

[15] БурханНоад —

[16] Чи эхнэр, хөвгүүд, бэрүүдээ аваад хөвөгч авдраасаа гар.

[17] Чиөөртэйгөө хамт байгаа бүх мах, цустай амьтан; жигүүртэн шувууд, мал адгуус, газраар мөлхөгчид бүгдийг гаргаж ирэгтүн. Ингэснээр тэдгээр амьтад газар дээр үржин олшрох болно! гэв.

[18] ТэгээдНоа хөвгүүд, эхнэр, бэрүүдээ аваад гарч иржээ.

[19] Бүхараатан амьтан, бүх мөлхөгч, бүх жигүүртэн шувуу, дэлхий дээрх хамаг хөдлөгчид төрөл төрлөөрөө хөвөгч авдраас гарчээ.

[20] Ноа ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгож, бүх цэвэр амьтад, бүх цэвэр шувуудаас аваад, тахилын ширээн дээр шатаалт тахил өргөв.

[21] ТэгэхэдЭЗЭН тааламжит анхилуун үнэрийг таашаан соёрхож, дотроо айлдсан нь —Би хүн төрөлхтнөөс болж газрыг дахин хэзээ ч хараахгүй. Хүний зүрхний хандлага нь бүр багаас нь бузар муу байдаг. Би хамаг амьтныг урьдынх шигээ дахин хэзээ ч устгахгүй.

[22] Газар дэлхий байсан цагт Тариа тарих ба ургац хураах, Хүйтэн ба халуун, Зун ба өвөл, Өдөр ба шөнө тасралтгүй үргэлжлэх болно гэжээ.

Эхлэл — Chapters