[1] Иаковыг аян замдаа явж байтал, Бурханы тэнгэр элч нар түүнтэй уулзав.
[2] Иаковтэднийг хармагцаа —Энэ бол Бурханы цэргийн хуаран байна гээд, тэр газрыг Маханаим гэж нэрлэв.
[3] Иаков Сеирийн нутаг Едомын талд байгаа ах Есав уруугаа өөрөөсөө түрүүлж, элч нарыг илгээгээд,
[4] тэдэндтушааж —Миний эзэн Есавд ингэж хэл. "Таны зарц Иаков ингэж хэлүүллээ «Би Лабантай хамт өнөөг хүртэл суулаа.
[5] Нададүхэр, илжиг, хонин сүрэг, эрэгтэй, эмэгтэй зарц нар байна. Би таны хайр ерөөлийг хүртэхээр эзэн танд энэ хэлийг хүргүүлж байна» гэж хэл" гэв.
[6] Элчнар Иаковд буцаж ирээд, —Бид таны ах Есавд хүрч очлоо. Тэрээр тантай уулзахаар дөрвөн зуун хүнийг дагуулан ирж байна гэжээ.
[7] Иаковихэд айн, сэтгэлийн дарамтанд оров. Тэгээд хамт байсан хүмүүсээ болон хонь, үхэр, тэмээдээ хоёр хэсэг болгон хуваав.
[8] ТэгээдИаков —Хэрэв Есав ирээд, нэг хэсэг уруу нь дайрвал үлдсэн хэсэг нь зугтах болно гэжээ.
[9] Иаков —Миний өвөг Абрахамын Бурхан, миний эцэг Исаакийн Бурхан, ЭЗЭН минь! Та надад "Чи төрсөн нутаг, төрөл төрөгсөд уруугаа буц, Би чамайг ерөөх болно" гэж надад хэлсэн.
[10] БиТанаас өчүүхэн зарц надад үзүүлсэн хайр ерөөл, үнэн шударга бүхнийг хүртэх зохисгүй. Би энэ Иордан голыг ганцхан таягтайгаа гаталж очсон. Харин би одоо хоёр ч хэсэг сүрэгтэй болсон.
[11] Минийах Есавын гараас намайг авраач гэж гуйн залбирч байна. Учир нь тэр хүрч ирээд, намайг болон эхнэр хүүхдүүдийг минь дайрна гэхээс би айж байна.
[12] Та"Би чамд хайр ерөөлөө хүртээж, үр хүүхдүүдийг чинь далайн тоо томшгүй элс мэт олон болгож өгнө" гэж хэлсэн биз дээ гэв.
[13] Иаков тэр шөнөдөө тэндээ хонож, ах Есавдаа зориулан эд хөрөнгөөсөө бэлэг сонгожээ.
[14] Хоёрзуун эм ямаа, хорин ухна, хоёр зуун эм хонь, хорин хуц,
[15] гучинботготой ингэ, дөчин үнээ, арван үхэр, хорин эр, арван эм илжиг бэлтгэв.
[16] Тэдгээрийгхэсэг хэсгээр нь зарц нарынхаа гарт өгөөд, зарц нартаа хандан —Та нар надаас түрүүлэн гаталж, хэсэг бүрийн хооронд зай барьж яв хэмээжээ.
[17] Тэрээртүрүүнд нь яваа зарцдаа захиж —Миний ах Есав чамтай уулзаад, "Чи хэний хүн бэ? Хаашаа явж байна вэ? Чиний өмнө яваа эдгээр мал сүрэг хэнийх вэ?" гэж асуувал,
[18] "Энэ бол таны зарц Иаковынх. Үүнийг өөрийн эзэн Есавдаа бэлэг болгон явуулсан юм. Иаков өөрөө бас бидний ард ирж байгаа" гэж хэл гэв.
[19] Тэрээрбас хоёр дахь, гурав дахь хэсэг болон бусад хэсэг тус бүрийг тууж яваа хүмүүст хандаж, —Та нар ч бас Есавтай уулзахдаа энэ үгийг хэлээрэй.
[20] Танар бас "Таны зарц Иаков бидний ард ирж байгаа" гэж хэлээрэй гэв. Иаков —Би өөрийнхөө түрүүнд явуулж байгаа бэлгээрээ түүнийг тайтгаруулаад, дараа нь би өөрөө түүнтэй уулзвал ах минь намайг хүлээн авч магадгүй гэж боджээ.
[21] ТэгээдИаков бэлгээ өөрөөсөө түрүүлж явуулаад, өөрөө тэр шөнө хуарандаа хонов.
[22] Тэр шөнө босож, хоёр эхнэр, хоёр шивэгчин, арван нэгэн хүүхдээ дагуулан, Иаббок голын гарцаар гарчээ.
[23] Иаковтэднийг дагуулан гол гаргаад, дараа нь өөрт нь байсан болгоноо гаргажээ.
[24] Иаковганцаараа үлдсэн бөгөөд нэгэн хүн Иаковтай үүр цайтал барилдав.
[25] ТэрээрИаковыг дийлж чадахгүйгээ үзээд, гуя уруу нь цохисонд Иаковын түнх нь тэр хүнтэй барилдаж байхад мултарчээ.
[26] Тэрхүн —Үүр цайж байгаа учир намайг явуул гэсэнд Иаков —Таны намайг ерөөхөөс нааш би таныг явуулахгүй гэжээ.
[27] Тэгээдтэр хүн —Чиний нэр хэн бэ? гэж асуусанд тэрээр —Иаков гэж хэлжээ.
[28] Тэрхүн —Үүнээс хойш чамайг Иаков гэхгүй, харин Израиль гэж нэрлэх болно. Учир нь чи Бурхантай, бас хүмүүстэй тэмцэлдэж ялсан билээ гэв.
[29] Иаков —Та нэрээ хэлээч гэж гуйсанд тэр хүн —Чи яагаад миний нэрийг асуугаад байгаа юм бэ? гэж хэлээд тэнд Иаковыг ерөөжээ.
[30] ТэгээдИаков тэр газрыг Пениел гэж нэрлээд, —Би Бурхантай нүүр нүүрээрээ уулзсан боловч, миний амь нас мэнд үлдсэн гэв.
[31] ИаковыгПенуелээр өнгөрч байхад нар гарч, тэрээр түнхнээсээ болж доголон явжээ.
[32] Тэрхүн Иаковын түнхнийх нь шөрмөсийг цохисноос болж, Израильчууд өдий хүртэл гуяны шөрмөс иддэггүй билээ.