Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:20

[1] ЭЗЭН Мамрегийн царс модны дэргэд Абрахамд үзэгдэв. Өдрийн халуунд Абрахам майхныхаа үүдэнд сууж байгаад,

[2] хараагааөргөн хартал дэргэд нь гурван хүн зогсож байлаа. Тэрээр тэднийг харангуутаа угтан тосохоор майхныхаа үүднээс яаран гүйж хүрээд, газарт бөхийн сөгдөж, —

[3] Эзэн минь ээ! Хэрэв би таны таалалд нийцсэн бол, өчүүхэн зарц намайгаа битгий орхин өнгөрөөрэй хэмээн би гуйж байна.

[4] Жааханус авчруулж, та нар хөлөө угааж, энэ модны доор амарна уу?

[5] Бижаахан талх авчиръя, тэгээд та нар түр амсхийгээд тэнхээ орж, аян замдаа гараарай. Та нар зарцынхаараа дайрч ирсэн учир ийм болой гэв. Тэд —Чиний хэлсэн ёсоор болог гэв.

[6] Абрахамгэртээ санд мэнд гүйж ороод, Сарад —Түргэлээрэй! Гурван сеа дээд зэргийн гурил аваад зуурч, бин хий гээд

[7] Абрахамхот уруугаа гүйн очоод, нэгэн тарган сайн бяруу барьж авчраад, зарцдаа өгсөнд зарц түүгээр нь хоол бэлтгэх гэж яаравчлав.

[8] Абрахамээдэм, сүү болон зарцынхаа болгосон бярууны махыг тэдний өмнө авчирч тавиад, тэднийг хооллох зуур, өөрөө модны доор зогсож байв.

[9] Тэд Абрахамаас —Чиний эхнэр Сара хаана байна вэ? гэж асуусанд —Майхандаа байна гэж хариулав.

[10] Тэр —Би дараа жилийн энэ үед чамд заавал эргэж ирнэ. Тэгээд чиний эхнэр Сара хүүтэй болох болно гэжээ. Сара ард нь, майхны үүдэнд зогсоод сонсож байжээ.

[11] Абрахам, Сара хоёр өндөр наслан өтөлж, Сара хүүхэд гаргах наснаасаа хэдийнээ хэтэрчээ.

[12] Сарадотроо инээж, өгүүлрүүн, —Би хөгширчихөөд байхад, мөн эзэн маань ч бас өтөлчихөөд байхад би яаж жаргалтай болох юм бэ? гэв.

[13] ЭЗЭНАбрахамд —Яагаад Сара инээгээд "Хөгшин болсон би үнэхээр хүүхэдтэй болж чадна гэж үү" гэж хэлээд байна вэ?

[14] ЭЗЭНддэндүү хэцүү юм байдаг гэж үү? Би тогтоогдсон цагт чамд эргэж ирнэ. Дараа жилийн энэ үед Сара хүүтэй болсон байна гэв.

[15] Сараайсандаа —Би инээгээгүй гэж мэлзсэнд —Үгүй, чи инээсэн шүү дээ гэж Тэр хэлэв.

[16] Тэдгээр хүмүүс тэндээс босоцгоож, Содомын зүг харж, Абрахам тэднийг үдэхээр хамт гарчээ.

[17] ЭЗЭН —Би хийх гэж байгаа юмаа Абрахамаас нууна гэж үү?

[18] Абрахамагуу их, хүчирхэг үндэстэн болж, дэлхийн бүх үндэстэн түүгээр дамжуулан ерөөгдөх биш үү?

[19] Битүүгээр, түүний хүүхдүүд болон гэр бүлийнхэнд тушаалгаж ЭЗЭНий замаар дагуулан, зөв ба шударга ёсыг үйлдүүлэхээр Би түүнийг сонгож авсан юм. Энэ нь ЭЗЭН түүний тухай хэлснээ Абрахамд биелүүлэхийн тулд болой гэв.

[20] ТэгээдЭЗЭН —Содом, Гоморра хоёрын хашхираан үлэмж их болсон бөгөөд тэдний гэм нүгэл маш хүнд ажээ.

[21] Биодоо доош бууж, тэдний хийсэн бүхэн нь надад сонсогдсон хашхираан шигээ эсэхийг үзэж мэдье гэв.

[22] Тэр хүмүүс тэндээс явж, Содомын зүг одоход, Абрахам ЭЗЭНий өмнө зогссоор хоцорчээ.

[23] Абрахамойртон ирж, —Та зөв шударга хүнийг бузар муу хүнтэй нь хамт устгах уу?

[24] Тэрхотод зөв шударга хүн тавь байсан ч, Та тэр газрыг устгах уу? Тэрхүү тавин зөв шударга хүний төлөө тэр газрыг өршөөхгүй юү?

[25] Зөвшударга хүнийг бузар муу хүнтэй адилтган, тэднийг хамтад нь алах ийм зүйл хийх нь Танаас хол байг! Газар дэлхийн Шүүгч Та үнэн шударгыг баримтлахгүй гэж үү? гэв.

[26] ЭЗЭН —Хэрэв би Содом хотынхны дотроос зөв шударга хүн тавийг олбол тэдний төлөө бүх газрыг өршөөнө гэсэнд

[27] Абрахам —Би өөрөө тоос шороо мэт өчүүхэн амьтан боловч Эзэнд үг хэлэхээр зүрхэллээ.

[28] Хэрэвтавин зөв шударга хүнд таван хүн дутвал та тэр таван хүнийг дутсаны учир бүх хотыг устгах уу? гэв. ЭЗЭН —Хэрэв Би тэндээс дөчин таван хүнийг олбол хотыг устгахгүй гэсэнд

[29] Абрахамдахин —Тэндээс дөчин хүн олдвол, та яах вэ? гэсэнд —Дөчин хүний төлөө Би түүнийг устгахгүй гэв.

[30] Абрахам —Эзэн минь, Та битгий уурлаарай. Би бас нэг үг хэлье. Хэрэв тэндээс гучин хүн олдвол Та яах вэ? гэсэнд —Хэрэв Би тэндээс гучин хүнийг олбол устгахгүй гэж хариулжээ.

[31] Абрахам —Би Эзэнд үг хэлэхээр зүрхэлье. Хэрэв тэндээс хорин хүн олдвол, Та хэрхэхсан бол? гэсэнд —Хорин хүний төлөө Би устгахгүй гэжээ.

[32] Абрахамдахин —Эзэн Та битгий уурлаарай. Би одоо ганцхан удаа нэмж хэлье. Хэрэв тэндээс арван хүн олдвол, яах вэ? гэсэнд —Би арван хүний төлөө түүнийг устгахгүй гэж хариулжээ.

[33] ЭЗЭНАбрахамтай яриагаа дуусгангуутаа одоход, Абрахам ч бас өөрийн газар уруу харьжээ.

Эхлэл — Chapters