Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:08

[1] Адамын удам угсааныхны түүх нь ийм ажгуу. Бурхан хүнийг бүтээхдээ Бурханы дүр төрхөөр

[2] эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээжээ. Тэдний бүтээгдсэн өдөр Бурхан тэдэнд ерөөл хайрлан, тэднийг хүн хэмээн нэрлэжээ.

[3] Адамзуун гучин жил насалж, өөрийнхөө төрхтэй, өөрийнхөө дүртэй адилхан хүү төрүүлж, түүнийг Сет хэмээн нэрлэв.

[4] АдамСетийг төрснөөс хойш найман зуун жил амьдарч, бас үр хүүхдүүдтэй болжээ.

[5] Адамесөн зуун гучин жил наслаад үхэв.

[6] Сет зуун таван настайдаа Еношийг төрүүлжээ.

[7] Еношийгтөрүүлснээс хойш Сет найман зуун долоон жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.

[8] Сетесөн зуун арван хоёр жил наслаад үхэв.

[9] Енош ерэн настайдаа Кенаныг төрүүлжээ.

[10] Кенаныгтөрүүлснээс хойш Енош найман зуун арван таван жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.

[11] Еношесөн зуун таван жил наслаад үхэв.

[12] Кенан далан настайдаа Махалалелыг төрүүлжээ.

[13] КенанМахалалелыг төрүүлснээс хойш найман зуун дөчин жил амьдарч, үр хүүхдүүдтэй болов.

[14] Кенанесөн зуун арван жил наслаад үхжээ.

[15] Махалалел жаран таван настайдаа Иаредыг төрүүлжээ.

[16] МахалалелИаредыг төрүүлснээс хойш найман зуун гучин жил амьдарч, үр хүүхдүүдтэй болов.

[17] Махалалелнайман зуун ерэн тав наслаад үхжээ.

[18] Иаред зуун жаран хоёр настайдаа Енохыг төрүүлжээ.

[19] ИаредЕнохыг төрүүлснээс хойш найман зуун жил амьдарч, үр хүүхдүүдтэй болов.

[20] Иаредесөн зуун жаран хоёр наслаад үхжээ.

[21] Енох жаран таван настайдаа Метуселаг төрүүлжээ.

[22] Метуселагтөрүүлснээс хойш Енох гурван зуун жил Бурхантай хамт явж, үр хүүхдүүдтэй болжээ.

[23] Енохгурван зуун жаран тав наслав.

[24] ЕнохБурхантай хамт явж байсан ба Бурхан түүнийг авч явсан учир тэрээр дэлхийд байсангүй.

[25] Метусела зуун наян долоон настайдаа Ламехыг төрүүлжээ.

[26] Ламехыгтөрүүлснээс хойш Метусела долоон зуун наян хоёр жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.

[27] Метуселаесөн зуун жаран ес наслаад үхэв.

[28] Ламех зуун наян хоёр настайдаа хүү төрүүлжээ.

[29] Ламехтүүнийг Ноа гэж нэрлээд "ЭЗЭНий хараасан газар шороог хагалах хүнд хүчир ажил болон гарын маань хүнд хөдөлмөрөөс энэ хүү биднийг амраана" гэж хэлжээ.

[30] Ноагтөрүүлснээс хойш Ламех таван зуун ерэн таван жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.

[31] Ламехдолоон зуун далан долоо наслаад үхэв.

[32] Ноа таван зуун нас насалсны дараа Шем, Хам, Иафетыг төрүүлжээ.

Эхлэл — Chapters