[1] ЭЗЭН хэлсэн ёсоороо Сарагийнд айлчилж, мөн ЭЗЭН амласан ёсоороо Сарагийн төлөө үйлджээ.
[2] Саражирэмсэлж, Бурханы түүнд хэлж тогтоосон цагт нь нас өтөлсөн Абрахамд хүү төрүүлж өгөв.
[3] Абрахамөөрт нь төрсөн хүүдээ буюу Сарагийн төрүүлж өгсөн хүүд Исаак гэдэг нэр өгөв.
[4] Исаакийгнайман хоногтой байхад нь Абрахам Бурханы тушааснаар түүнд хөвч хөндөх ёслолыг үйлджээ.
[5] Абрахамөөрийн хүү Исаакийг төрөхөд зуун настай байлаа.
[6] Сара —Бурхан надад инээмсэглэл авчирлаа. Сонсогч хэн бүхэн надтай хамт инээх болно гэв.
[7] Сара —"Сара хүүхдүүдээ хөхүүлнэ" гэж Абрахамд хэн хэлэх байсан юм бэ? Гэлээ ч би Абрахамыг нас өтөлсөн үед нь хүү төрүүллээ гэв.
[8] Хүү өсөж, хөхнөөсөө гарчээ. Исаакийн хөхнөөсөө гарсан өдөр Абрахам том найр хийжээ.
[9] Египетбүсгүй Хагарын Абрахамд төрүүлсэн хүү нь Исаакийг дооглож байгааг Сара хараад,
[10] Абрахамдхандаж —Энэ зарц бүсгүй, түүний хүү хоёрыг зайлуул. Энэ зарц бүсгүйн хүү миний хүү Исаактай хамт өв залгамжлахгүй гэжээ.
[11] Хүүгийнхнь талаарх энэ зүйл Абрахамыг ихэд зовоов.
[12] БурханАбрахамд —Чи тэр хүү, зарц бүсгүй хоёроос болж сэтгэл бүү зов. Сарагийн чамд хэлсэн бүгдийг сонс. Учир нь Исаакаас төрсөн нь л чиний үр удам гэж дуудагдах болно.
[13] Харинзарц бүсгүйн хүү ч чиний үр учир Би түүгээр нэгэн үндэстэн бий болгоно гэв.
[14] Абрахамөглөө эртлэн босож, талх болон туламтай ус авч, Хагарын мөрөнд үүрүүлээд, хүүтэй нь хамт явуулжээ. Хагар тэндээс гарч, Бершибагийн зэлүүд талаар тэнүүчлэн явав.
[15] Туламтайус нь дуусаж, Хагар хүүгээ нэгэн бутны доор тавьж орхиод
[16] "Би хүүгийнхээ үхэхийг харж байж чадахгүй гээд харвасан сумны тусгалын газар очиж, хүүгийнхээ эсрэг харж суугаад, дуугаа өндөрсгөн уйлав.
[17] Бурханхүүгийн уйлахыг сонсоод, Бурханы тэнгэр элч тэнгэрээс Хагарыг дуудаж —Хагар аа! Юу болсон бэ? Бүү ай. Учир нь Бурхан тэнд байгаа хөвгүүний дууг сонсжээ.
[18] Бос, хөвгүүнийг босгож, гар дээрээ ав! Учир нь Би түүгээр том үндэстэн бий болгож өгье гэв.
[19] БурханХагарын нүдийг нээсэнд, тэр усны ундарга олж хараад, очиж тулмаа усаар дүүргэн, хөвгүүндээ уулгалаа.
[20] Бурхантэр хөвгүүнтэй хамт байж, хөвгүүн өсөж том болжээ. Тэр зэлүүд талд амьдран сууж, харваач болов.
[21] ТэрПараны зэлүүд талд амьдран сууж, ээж нь түүнд Египет нутгаас эхнэр авч өгчээ.
[22] Тэр үед Абимелех, түүний цэргийн жанжин Фикол хоёр Абрахамд —Таныг юу ч хийсэн Бурхан тантай хамт байна.
[23] Чинадад болон миний хүү, миний ачид хуурамч үйл хийхгүй гэдгээ Бурханы нэрийг барьж энд надад одоо тангарагла. Миний чамд сайнаар хандсан шиг чи бас надад болон өөрийнхөө сууж байгаа энэ газар нутагт хандагтун гэсэнд —
[24] Би тангараглая гэж Абрахам хэлэв.
[25] Абимелехийнзарц нар Абрахамын худгийг булаан авсан хэргийн талаар Абрахам Абимелехийг зэмлэсэнд
[26] Абимелех —Үүнийг хэн хийснийг би мэдэхгүй, чи ч бас надад хэлээгүй. Би энэ тухай сонсоогүй, өнөөдөр л сонсож байна гэв.
[27] Абрахамхонь, үхэр авч, Абимелехт өгөөд, тэр хоёр хоорондоо гэрээ байгуулжээ.
[28] Абрахамдолоон охин хургыг сүргээс нь таслан тавихад,
[29] АбимелехАбрахамд —Чиний сүргээс таслан тавьсан энэ долоон охин хурга ямар учиртай вэ? гэж асуусанд
[30] Абрахам —Намайг энэ худгийг ухсаныг надад гэрчлэхээр энэ долоон охин хургыг чи миний гараас авах болой гэв.
[31] Тэрхоёр тэнд бие биедээ тангараг тавьсан учраас тэр газрыг Беершеба гэж нэрлэх болжээ.
[32] Тэгээдтэд Беершебад гэрээ байгуулаад, Абимелех, түүний цэргийн жанжин Фикол хоёр хөдөлж, филистчүүдийн нутаг уруугаа буцацгаажээ.
[33] АбрахамБеершебад сухай модыг тарьж, тэндээс Мөнхөд оршигч Бурхан ЭЗЭНий нэрийг дуудав.
[34] ТэгээдАбрахам филистчүүдийн нутагт олон хоног суужээ.