Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:15

[1] Түүнээс хойно Египетийн хааны сөнч, талхчин хоёр өөрсдийн эзэн Египетийн хаанд нүгэл үйлджээ.

[2] Фараонөөрийнхөө хоёр албат ахлах сөнч, ахлах талхчин хоёрт уурлаж,

[3] тэднийгордны харуулын ахлагчийн байшин доторх Иосефын хоригдож байсан шоронд хийв.

[4] Ордныхаруулын ахлагч Иосефыг тэдэнтэй хамт байлгасанд Иосеф тэдэнд үйлчилжээ. Тэд тэр шоронд олон хоног суув.

[5] Шорондхоригдож байсан Египетийн хааны сөнч, талхчин хоёр нэгэн шөнө хоёулаа зүүдэлсэн бөгөөд тэр хоёрын зүүдний совин нь өөр өөр байлаа.

[6] Иосефыгөглөөгүүр тэдэн дээр орж ирээд харахад тэд их гунигтай болсон байв.

[7] Иосефэзнийхээ байшингийн дотор өөртэй нь хамт хоригдож байгаа Фараоны хоёр албатад хандан —Өнөөдөр та хоёр яагаад их гунигтай харагдана вэ? гэж асуусанд

[8] тэд —Бид хоёулаа зүүд зүүдэллээ, харин түүнийг тайлах хүн алга гэсэнд Иосеф тэдэнд —Тайлал нь Бурханд байгаа биш үү? Надад хэлнэ үү? гэв.

[9] Тэгээд ахлах сөнч нь өөрийнхөө зүүдийг Иосефт ярьсан нь —Намайг зүүдэндээ харахад миний өмнө усан үзмийн мод байх ба

[10] тэрусан үзмийн мод гурван мөчиртэй байх бөгөөд тэр нь соёолж дэлгэрээд, усан үзэм боловсорчээ.

[11] Минийгар дээр Фараоны аяга байх ба би усан үзмийг авч, Фараоны аяганд шүүсийг нь шахаж хийгээд, тэр аягаа Фараоны гарт өгч байлаа гэв.

[12] Иосефтүүнд —Түүний тайлал нь гэвэл, гурван мөчир нь гурван өдөр юм.

[13] Фараонгурван өдрийн дотор таны толгойг өндийлгөж, хуучин ажилд чинь дахин оруулна. Тэгээд та урьд түүний сөнч байх үедээ хийдэг байсан шигээ Фараоны аягыг дахин гарт нь бариулж өгөх болно.

[14] Бүхюм чинь сайн болбол, намайг дурсан санаарай. Надад энэрэл хайр үзүүлж, Фараонд миний тухай хэлж, энэ байшингаас намайг гаргаж өгнө үү?

[15] Үнэнээхэлэхэд, би бол еврейчүүдийн нутгаас хүчээр хүргэгдэж ирсэн хүн. Би энд шоронд орох ямар ч хэрэг хийгээгүй гэжээ.

[16] Түүнийг сайнаар тайлсанд ахлах талхчин хараад, Иосефт хандан —Би бас зүүдэндээ үзсэн нь миний толгой дээр цагаан талхтай гурван сагс байв.

[17] Дээдталын сагсанд нь Фараонд зориулж жигнэсэн янз бүрийн хоол хүнс байлаа. Гэтэл шувууд миний толгой дээрх сагснаас түүнийг авч идэж байлаа гэсэнд

[18] Иосеф —Түүний тайлал нь гэвэл, гурван сагс нь гурван өдөр юм.

[19] Гурванөдрийн дотор Фараон таны толгойг авч, таныг модонд өлгөөд, шувууд махыг чинь идэх болно гэв.

[20] Гурав дахь өдөр нь Фараоны төрсөн өдөр байв. Фараон бүх түшмэддээ зориулсан найран дээр ахлах сөнч, ахлах талхчин хоёрынхоо толгойг түшмэдийнхээ дунд дээш өргүүлж,

[21] ахлахсөнчийг сөнчийнх нь ажилд дахин оруулав. Тэрээр Фараоны гарт аягыг нь барьж өгчээ.

[22] Харинахлах талхчныг дүүжилжээ. Тэгээд тэдэнд Иосефын тайлсан ёсоор болсон ч

[23] ахлахсөнч Иосефыг эргэн санасангүй, харин түүнийг мартав.

Эхлэл — Chapters