Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:38

[1] Ам­рал­тын ѳд­рийн да­раа до­лоо хо­но­гийн эх­ний ѳдѳр үү­рээр Маг­да­лын Ма­риа бо­лон нѳ­гѳѳ Ма­риа нар бул­щийг үзэ­хээр ирэв.

[2] Ха­раг­тун, мащ хүч­тэй га­зар хѳд­лѳлт бол­жээ. Учир нь Эзэ­ний тэн­гэр элч тэн­гэ­рээс буун ирж, чу­лууг зай­луу­лаад дээр нь суу­жээ.

[3] Түү­ний дүр аян­га лу­гаа адил, хув­цас нь цас щиг ца­гаан байв.

[4] Ха­руу­лууд түү­нээс айн чи­чирч, үх­дэл мэт бол­жээ.

[5] Тэг­тэл тэн­гэр элч эмэг­тэй­чүү­дэд —Бүү ай. Цовд­логд­сон Есү­сийг хайж буйг чинь мэ­дэж бай­на.

[6] Тэр энд байх­гүй. Учир нь хэлснээрээ Тэр амил­сан. Ирэг­түн. Түүнийb хэв­тэж бай­сан газ­рыг үзэг­түн.

[7] Хур­дан очиж, щавь нарт нь "Тэр үхэгс­дээс амил­жээ. Харагтун, Тэр та на­раас тү­рүүнд Га­лил руу явсан тул та нар тэнд Түү­нийг ха­рах бол­но" гэж хэл. Үзэгтүн, би та нарт хэл­лээ гэв.

[8] Тэд ай­дас бо­лон бѳѳн баяртайгаар бул­щнаас хур­дан зайлж, щавь нарт нь мэ­дэг­дэ­хээр гүйлд­лээ.

[9] Харагтун, Есүс тэ­днийг тосон ирж, —Амар бай­на уу? гэхэд тэд дѳхѳн очоод хѳ­лѳѳс нь зуурч, Түүнд мѳр­гѳ­лѳѳ.

[10] Тэ­гээд Есүс тэ­дэнд —Бүү ай. Явж, ах дүүст минь Га­лил уруу яв гэж мэ­дэгд. Тэнд На­майг тэд ха­рах бол­но гэж айлд­лаа.

[11] Тэд­нийг зам­даа явж байх зуур, харагтун, ха­руу­луу­дын за­рим нь хо­тод ирж, ах­лах та­хилч нарт бол­сон бүх­нийг мэ­дэг­дэв.

[12] Тэд ах­лагчидтай чуулж зѳв­лѳл­дѳѳд, цэр­гүү­дэд их мѳн­гѳ ѳгч, —

[13] "Щавь нар нь щѳ­нѳ ирээд, бид­нийг ун­таж байх зуур Түү­нийг хул­гайл­чих­лаа" гэж та нар хэл.

[14] За­хи­раг­чийн со­норт энэ тухай хү­рэх юм бол бид ят­гаж, та на­рыг гай­гаас мул­тал­на гэ­в.

[15] Тэд мѳн­гийг аваад, заа­сан ёсоор нь гүй­цэт­гэв. Энэ яриа иу­дей­чүү­дийн дунд энэ ѳд­рийг хүр­тэл тарх­жээ.

[16] Ха­рин ар­ван нэ­гэн щавь нь Га­ли­лын зүг, Есү­сийн тов­ло­сон уул ѳѳд явав.

[17] Есүсийг хар­маг­цаа Түүнд тэд мѳр­гѳж за­рим нь харин эр­гэл­зэж бай­лаа.

[18] Есүс дѳхѳж ирээд, тэ­дэнд —Тэн­гэр га­зар дээрх бүх эрх мэд­лийг На­дад ѳг­сѳн.

[19] Ий­мээс яв, бүх харь үн­дэст­нийг да­гал­дуулаг­тун, Эцэг, Хүү, Ариун Сүнс­ний нэ­рээр тэ­дэнд бап­тисм хүр­тээж,

[20] та нарт ту­щаа­сан бүг­дийг минь са­хин бие­лүү­лэ­хийг тэ­дэнд заа. Ха­раг­тун, үеийн тѳгс­гѳл хүр­тэл Би та нар­тай үр­гэлж хамт байх бол­но гэж айл­дав.

Ма­тай — Chapters