Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:34

[1] Бур­ха­ны Хүүc Есүс Хрис­тийн сайн мэ­дээ­ний эх­лэл.

[2] Эщ үзүү­лэгч Исаиа­гийн номд, «"Ха­раг­тун, Би Чи­ний ѳм­нѳ эл­чээ ил­гээ­нэ. Тэр элч ѳм­нѳх за­мыг чинь бэлт­гэ­нэ" гэ­сэнч­лэн

[3] Цѳлд хащ­хи­рагч нэг­ний дуу "Эзэний за­мыг бэлт­гэцгээ, Жимийг нь щулуутгагтун" гэ­нэ» гэж бичигдсэнээр,

[4] баптисч Ио­хан цѳлд гарч ирэн, баптисм хүртээж, нүгэл уучлагдах гэмщ­лийн бап­тис­мыг тун­хаг­лаж байлаа.d

[5] Бүх иу­дей нут­гийн­хан, Ие­ру­са­ли­мынхан бүгд түүнд очиж, нүг­лээ улайн, Иор­дан голд түү­гээр бап­тисм хүр­тэж бай­в.

[6] Ио­хан тэ­мээ­ний хялгасаар хув­цаслаж, су­ран бүс бүсэлхийгээрээ бү­сэл­ж, цар­цаа, зэр­лэг зѳ­гийн ба­л иддэг бай­в.

[7] Тэр тун­хаг­лахдаа, —На­даас хү­чир­хэг Нэ­гэн араас минь ирж бай­на. Би бѳхийж, Түү­ний щаа­хайн үдээсийг тай­лах ч үнэ хүнд­гүй билээ.

[8] Би та нарт усаар бап­тисм хүр­тээ­сэн, ха­рин Тэр та нарт Ариун Сүн­сээр бап­тисм хүр­тээ­нэ гэв.

[9] Тэр ѳд­рүү­дэд Есүс Га­ли­лын На­зар хо­тоос ирж, Иор­дан голд Ио­ха­наас бап­тисм хүрт­жээ.

[10] Ус­наас гарч ир­сэн да­руй тэн­гэр зааг­дан, Сүнс таг­таа мэт Ѳѳр дээр нь буу­хыг Есүс үзэв.

[11] Тэн­гэ­рээс дуун гарч, —Хайр­т Хүү минь Чи билээ. Таа­лал минь Чамд орщ­дог гэв.

[12] Тэр да­руй Сүнс Есү­сийг цѳл уруу гаргав.

[13] Есүс Са­танд сориулан цѳлд дѳч хо­ног байв. Тэнд Тэр зэр­лэг амьт­дын дунд бай­сан бѳ­гѳѳд тэн­гэр элч нар Түүнд туслан үйлчилж бай­лаа.

[14] Ио­ха­ныг баривчлагдсаны да­раа Есүс Га­лилд ирж, Бур­ха­ны сайн мэ­дээг тун­хаг­лан —

[15] Тэр цаг биел­элээ ол­лоо. Бур­ха­ны хаанч­лал айсуй. Гэм­щиж, сайн мэ­дээнд ит­гэг­түн гэж бай­лаа.

[16] Есүс Га­лил нуу­рын эр­гээр явж байх­даа, нуурт тор щидэж буй Си­мон, Си­мо­ны дүү Анд­рей на­рыг ха­рав. Тэд за­гас­чид аж.

[17] Есүс тэ­дэнд —На­майг да­га. Би та на­рыг хү­мүү­сийн за­гас­чид бол­гоно гэж хэлэв.

[18] Тэд тэр да­руй то­роо ор­хиж, Түү­нийг да­га­лаа.

[19] Тэр жаа­хан цаащ яваад Зе­бе­деен хүү Иа­ков, түү­ний дүү Ио­хан на­рыг за­вин дот­роо то­роо сэл­бэж буйг ха­рав.

[20] Тэр даруй Есүс тэд­нийг дууд­санд тэд эцэг Зе­бе­дее­гээ хѳлс­ний ажилч­идтай завинд ор­хиод, Түүнийг да­галаа.

[21] Тэд Ка­пер­наумд ирэв. Амралтын ѳдѳр Есүс даруй си­на­гогт орж заав.

[22] Хү­мүүс сур­гаа­лыг нь гай­хаж бай­лаа. Учир нь Есүс хуу­лийн багщ нар щиг бус, эрх мэ­дэл­тэй Нэ­гэний хувьд тэдэ­нд зааж байв.

[23] Тэр үед тэд­ний си­на­гогт бу­зар сүнс­тэй нэгэн хүн бай­в. Тэр хащ­хи­ран —

[24] На­за­рын Есүс ээ! Бид Танд ямар ха­маа­тай би­лээ? Та бид­нийг уст­га­хаар ирэв үү? Та­ны хэн бо­ло­хыг, Бур­ха­ны Ариун Нэ­гэн гэд­гийг би мэд­нэ гэв.

[25] Есүс түү­нийг зандарч, —Дуу­гүй бай. Түү­нээс гар гэв.

[26] Бу­зар сүнс тэр хү­нийг уна­гаж тат­вал­зуу­лаад, чан­га дуу­гаар ори­лон түү­нээс га­рав.

[27] Бүгд гай­хаж, ѳѳр хоо­рон­доо асуун —Энэ чинь юу вэ? Эрх мэ­дэл­тэй щи­нэ сур­гаал! Тэр бу­зар сүнс­нүү­дэд эрх мэдлээр ту­щаа­хад тэд Түү­нд дуул­га­вар­тай бай­на гэж бай­лаа.

[28] Түү­ний ту­хай зар тэр да­руй Га­лил орч­мын бүх нут­гаар тарх­жээ.

[29] Си­на­го­гаас гарч ирсэ­н да­руйдаа тэд Иа­ков, Ио­хан на­рын хамт Си­мон, Анд­рей хоё­рын гэрт очив.

[30] Си­мо­ны ха­дам эх ха­луу­раад хэв­тэж бай­лаа. Тэд Есүст даруй түү­ний ту­хай хэ­лэ­хэд

[31] Тэр түүн уруу очиж га­раас нь ба­рин бос­гомогц эмэг­тэй ха­луу­ра­хаа бо­лиод тэ­дэнд үйл­чил­жээ.

[32] Орой болж нар жар­гахад хү­мүүс ѳвч­тэй бо­лон чѳт­гѳр щү­глэ­сэн бүх хү­нийг Түүнд ав­чрав.

[33] Хо­тын­хон бүгдээрээ үү­дэнд нь цуг­ла­сан бай­лаа.

[34] Есүс тѳ­рѳл бү­рийн ѳвч­тэй олон хү­нийг эд­гээ­сэн бѳ­гѳѳд олон чѳтгѳ­рийг зай­луу­лахдаа, юм ярихыг чѳт­гѳ­рүү­дэд эс зѳв­щѳѳр­ѳв. Учир нь тэд Түү­нийг хэн бо­ло­хыг мэд­сэн юм.

[35] Үүр щѳнѳѳр Тэр бо­соод га­дагщ гарч зэ­лүүд га­зар очин, тэн­дээ зал­бирч байв.

[36] Си­мон бо­лон хамт байгсад нь Түү­нийг хайж,

[37] олоод —Бүгд Та­ныг эрж бай­на гэ­хэд

[38] Есүс —Цѳ­мѳѳ­рѳѳ зэр­гэл­дээх суу­рин­гуу­дад очиц­гооё. Би тэнд ч бас тун­хаг­лах бол­но. Учир нь Би үү­ний тѳ­лѳѳ ир­сэн би­лээ гэж айл­дав.

[39] Есүс Га­лил да­яар бүх си­на­го­гт очиж тун­хаг­лан, чѳт­гѳ­рүү­дийг зай­луулж бай­лаа.

[40] Уя­ман ѳвч­тѳн Түүнд ирээд, ѳм­нѳ нь сѳх­рѳн унаж —Та хүс­вэл на­майг цэ­вэр бол­гожe чад­на щүү дээ гэж гуй­хад,

[41] Тэр ѳрѳв­дѳнf гараа сун­гаж түүнд хүрээд —Би хү­сэж бай­на. Цэ­вэрщ гэ­сэнд

[42] тэр да­руй уя­ман ѳв­чин нь түү­нээс зайлж, тэр цэ­вэрщ­жээ.

[43] Есүс түүнд ха­туу са­нуу­лаад, да­руй түү­нийг явуу­лав.

[44] Тэр түүнд —Хэнд ч бүү ярь! Ха­рин явж, та­хил­чид ѳѳ­рий­гѳѳ үзүүл. Тэ­дэнд гэрч­лэ­хийн тулд цэ­вэрщ­сэ­ний­хээ тѳ­лѳѳ Мо­се­гийн тог­тоо­сон ѳр­гѳ­лийг ѳр­гѳ гэж айлдав.

[45] Гэ­тэл тэр га­раад бол­сон бүх­нийг зар­лаж эхэлсэн ба үү­нээс бо­лоод Есүс хо­тод ил явах бо­ломж­гүй болж, зэлүүд газ­раар байх бо­лов. Тэд зүг бү­рээс Түү­нийг зо­рин ир­сээр бай­лаа.

Марk — Chapters