Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 6:34

[1] Тэр үед Есүс нэ­гэн Ам­рал­тын ѳдѳр, та­риан тал­бай дун­дуур явж байв. Щавь нар нь ѳлс­ѳѳд­ та­риан тү­рүүг щувт­ран идэж эх­лэв.

[2] Гэ­тэл фа­ри­сай­чууд ха­раад, Түүнд —Ха­раач, Та­ны щавь нар Ам­рал­тын ѳдѳр хууль бусыг үйл­длээ гэц­гээв.

[3] Ха­рин Есүс тэ­дэнд хэл­сэн нь —Да­вид бо­лон түүн­тэй хамт байг­сад ѳл­сѳх­дѳѳ яасныг нь та нар ун­щаа­гүй гэж үү?

[4] Бур­ха­ны ѳргѳѳнд Да­вид орж, зѳв­хѳн та­хилч на­раас ѳѳр хэн ч идэж үл бо­лох тавиг талх­ыг тэр ч мѳн нѳхѳд нь ч ид­сэн щүү дээ.

[5] Ам­рал­тын ѳдѳр та­хилч нар сүм до­тор Ам­рал­тын ѳд­рийг зѳрч­сѳн ч гэм зэм­гүй гэс­нийг та нар Хуу­лиас ун­щаа­гүй гэж үү?

[6] Ха­рин Би та нарт хэлье. Сү­мээс илүү ау­гаа Нэ­гэн энд бай­на.

[7] Хэ­рэв та нар "Би та­хи­лыг бус, энэр­лийг хүс­дэг" гэ­сэн нь ямар ут­га­тай бо­ло­хыг ойл­го­сон бол гэм­гүй хү­нийг бу­руут­гах­гүй байх бай­сан.

[8] Учир нь Хү­ний Хү­ү­ Ам­рал­тын ѳд­рийн ч Эзэн мѳн.

[9] Есүс тэн­дээс явж, си­на­гогт нь ор­лоо.

[10] Үзэгтүн, ха­тан­гир гар­тай нэ­гэн хүн тэнд бай­жээ. Тэд Есү­сийг бу­руут­га­хаар —Ам­рал­тын ѳдѳр эд­гээх нь хуульд ний­цэх үү? гэж асуу­хад,

[11] Тэр тэ­дэнд —Та на­рын хэн нэ­гэн нь ганц­хан хонь­той бай­гаад, тэр нь Ам­рал­тын ѳдѳр нү­хэнд уна­чих­вал тэр нэгэн хо­нио барьж аваад тэн­дээс гар­га­хгүй гэж үү?

[12] Тэг­вэл хүн хо­ни­ноос аль хэр эр­хэм би­лээ? Тий­мээс Ам­рал­тын ѳдѳр сай­ныг үйл­дэх нь хуульд нийц­нэ гээд,

[13] мѳ­нѳѳх хүнд —Га­раа сун­га гэ­сэнд тэр сун­га­магц гар нь нѳ­гѳѳхтэйгѳѳ адил зү­гээр бо­лов.

[14] Ха­рин фа­ри­сай­чууд гарч, Түү­нийг хэр­хэн хѳ­нѳѳх та­лаар Түү­ний эс­рэг зѳв­лѳл­дѳв.

[15] Есүс харин үү­нийг мэ­дэн­гүү­тээ тэн­дээс хол­дов. Түү­нийг үй олон да­гаж бай­лаа. Тэр тэд­нийг бүг­дийг нь эд­гээ­гээд,

[16] Ѳѳ­рийг нь илчилж бо­лох­гүйг тэ­дэнд са­нуу­лав.

[17] Энэ нь эщ үзүү­лэгч Исаиа­гаар хэ­лүүл­сэн нь бие­лэг­дэ­хийн тулд бѳ­гѳѳд тэр ийн хэл­сэн бай­на.

[18] «Ми­ний сон­го­сон Зарц сэт­гэлд минь нийц­сэн Хайр­тыг минь ха­раг­тун. Би Түү­ний дээр Сүн­сээ байл­га­на. Тэрээр харийнханд щу­дар­га ёсыг тун­хаг­лах бол­но.

[19] Тэр мэт­гэл­цэх­гүй, хащ­хи­рах­гүй бѳ­гѳѳд Гу­дамж­нуу­дад хэн ч дууг нь сон­сох­гүй.

[20] Тэр щу­дар­га ёсыг ялал­тад хүр­гэ­тэл бяц­лагд­сан хул­сыг ху­га­лах­гүй, сүү­мэл­зэх зу­лыг ч бѳ­хѳѳх­гүй.

[21] Түү­ний нэрд харийнхан най­дах бол­но».

[22] Тэ­гээд чѳтгѳр щүглэсэн мѳн сохор, хэлгүй, нэг­нийг Түүнд ав­чир­санд Тэр түү­нийг эд­гээв. Тийн­хүү хэл­гүй эр ярь­даг, хар­даг бол­жээ.

[23] Хурсан олон бүг­д гай­хан —Энэ чинь Да­ви­дын Хүү бищ үү? гэц­гээв.

[24] Ха­рин фа­ри­сай­чууд үү­нийг сон­соод —Энэ чинь зѳв­хѳн чѳт­гѳрүү­дийн за­хи­рагч Беел­зе­бу­лээр л чѳт­гѳ­рүү­дийг хѳѳ­дѳг гэж хэл­сэнд

[25] Есүс тэд­ний бод­лыг мэ­дээд, тэ­дэнд —Али­ваа хаанч­лал дот­роо ху­ваагд­вал сүйр­нэ. Али­ваа хот эс­вэл гэр дот­роо ху­ваагд­вал ор­щин тогт­нох­гүй.

[26] Хэ­рэв Са­тан нь Са­та­наа зай­луул­бал тэр ѳѳ­рийн­хѳѳ эс­рэг ху­вааг­даж буй хэ­рэг. Тэг­вэл түү­ний хаанч­лал хэр­хэн тогт­нох би­лээ?

[27] Хэ­рэв Би Беел­зе­бу­лээр чѳт­гѳ­рүү­дийг хѳѳн зай­луул­даг юм бол та­най хѳв­гүүд хэ­нээр чѳт­гѳ­рүү­дийг зай­луул­даг байх вэ? Тэ­гэ­хээр тэд та на­рын щүүгчид бол­но.

[28] Гэвч Би Бур­ха­ны Сүн­сээр чѳт­гѳ­рүү­дийг зай­луул­сан. Тиймд Бур­ха­ны хаанч­лал та нарт ир­чи­хээд бай­на.

[29] Бяр­тай эрийг эх­лээд хү­лэх­гүй бол хэрхэн гэрт нь орж, эд хѳ­рѳн­гийг нь бу­лааж ча­дах би­лээ? Тэгж байж л гэ­рийг нь дээ­рэм­дэ­нэ щүү дээ.

[30] Над­тай хамт бай­даг­гүй нь Ми­ний эс­рэг бай­на. Над­тай хамт ху­раалц­даг­гүй нь та­раагч нэ­гэн мѳн.

[31] Тий­мээс Би та нарт хэлье. Хү­мүү­сийн али­ваа нү­гэл хий­гээд до­ромж­лол нь ууч­лаг­да­на. Ха­рин Сүнсийг до­ромж­лох нь үл ууч­лаг­дана.l

[32] Хү­ний Хү­ү­­гийн эс­рэг үг хэл­дэг хэн бо­ловч ууч­лаг­дах бол­но. Ха­рин Ариун Сүнс­ний эс­рэг ярь­даг хэн ч энэ үед ч, ирэх үед ч эс ууч­лаг­дана.

[33] Мод сайн бол үр жимс нь сайн эсвэл мод муу аваас үр жимс нь муу ажээ. Учир нь мо­дыг үр жим­сээр нь тань­даг.

[34] Хорт мо­гойн удам аа! Та нар ёрын ат­лаа сай­ныг ярьж яаж чад­на вэ? Учир нь зүрх нь юу­гаар бялхана, ам нь түү­нийг ярь­даг.

[35] Сайн хүн сайн баялгаасаа сай­ныг гар­га­даг, ёрын хүн ёрын муу баялгаасаа ёрыг л гар­га­даг.

[36] Би та нарт хэлье. Бод­ло­го­гүй хэл­сэн үг бү­рийн­хээ тѳ­лѳѳ хү­мүүс щүүл­тийн ѳдѳр тай­лаг­нах бол­но.

[37] Учир нь чи үг­сээ­рээ зѳвт­гѳг­дѳ­нѳ мѳн үг­сээ­рээ ял­лаг­да­на гэв.

[38] Тэг­тэл хуу­лийн багщ нар ба фа­ри­сай­чуу­дын за­рим нь Түүнд —Багщ аа, бид Та­наас тэмдэ­г үзэ­хийг хү­сэж бай­на гэсэнд

[39] Тэр ха­рин тэ­дэнд —Ёрын бо­лоод зав­хай үеийн­хэн тэмдэ­г эрж хай­даг. Гэвч эщ үзүү­лэгч Ио­на­гийн тэмд­гээс ѳѳр тэмд­эг тэ­дэнд ѳгѳгдѳх­гүй.

[40] Ио­на аварга загасны гэд­сэнд гур­ван ѳдѳр, гур­ван щѳ­нѳ бай­санч­лан Хү­ний Хү­ү­ газ­рын зүр­хэнд гур­ван ѳдѳр, гур­ван щѳ­нѳ байх бол­но.

[41] Щүүлт дээр Ни­не­ве­гийн эрчүүд энэ үеийн­хэн­тэй хамт бо­сож, эд­нийг ял­лах бол­но. Учир нь тэд Ио­на­гийн тунхаглалд гэмщ­сэн юм. Үзэг­түн, энд Ио­на­гаас ау­гаа Нэ­гэн бай­на.

[42] Щүүлт дээр ѳм­нѳ­дийн ха­тан хаан энэ үеийн­хэн­тэй хамт бо­сож, эд­нийг ял­лах бол­но. Учир нь тэрээр Со­ло­мо­ны цэцэн ухаа­ныг сон­со­хоор газ­рын мух­раас ир­сэн би­лээ. Үзэг­түн, энд Со­ло­мо­ноос ау­гаа нь бай­на.

[43] Бу­зар сүнс хү­нээс га­рах­даа, ус­гүй ан­га­мал газ­раар хэ­рэн хэ­сэж, ам­рал­тыг хайвч түү­ний­гээ эс олно.

[44] Тэ­гээд тэр "Би хаа­наас гар­лаа, тэр гэр­тээ эр­гэж очъё" гэж хэл­дэг. Бу­цаж ирэ­хэд нь түү­нийг хэн ч эз­лээ­гүй бѳ­гѳѳд щүүрд­сэн, цэгц­тэй бол­сон бай­хыг тэр хар­даг.

[45] Тэ­гээд тэр явж, ѳѳ­рѳѳ­сѳѳ ёрын ѳѳр до­лоон сүнс­ний хамт тий­щээ орж, тэн­дээ амь­дар­даг аж. Ѳнѳѳх хү­ний хувьд сүүл­чийнх нь бай­дал анх­ны­хаа­саа бүр дорд­дог. Энэ ёрын үеийн­хэн ч мѳн тийм байх бол­но гэж айл­дав.

[46] Түү­нийг хү­мүүс­тэй ярьж байх зуур, үзэгтүн, эх, дүү нар нь Түүн­тэй ярил­ца­хыг хү­сэм­жлэн, га­даа зог­сож бай­лаа.

[47] Нэг нь Түүнд —Ха­раач, эх, дүү нар тань Тан­тай ярил­ца­хаар га­даа зог­сож бай­на гэхэдm

[48] Есүс ха­рин түүнд —Хэн Ми­ний эх, хэн Ми­ний дүү нар юм бэ? гээд,

[49] щавь на­рынхаа зүг га­раа сун­ган —Ха­раг­тун, эд Ми­ний эх бо­лоод ах дүүс.

[50] Тэн­гэр дэх Эцэ­гийн минь хүс­лийг бие­лүү­лэгч хэн бо­ловч Ми­ний эх, ах эгч, дүүс мѳн гэж айл­дав.

Ма­тай — Chapters