[1] Фарисай болон садукайчууд ирээд, Түүнийг сорьж, тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг гуйв.
[2] Есүс тэдэнд хариуд нь —Орой болохоор та нар "Тэнгэр улаарч байна, цэлмэг болох нь" гэдэг.
[3] Ѳглѳѳ нь "Тэнгэр улаан, бүрхэг байна, ѳнѳѳдѳр щуургатай байх нь" гэдэг. Та нар тэнгэрийн байдлыг хэрхэн щинжихийг мэддэг хэрнээ цаг үеийн тэмдгүүдийг ялгаж эс чадна уу?o
[4] Ёрын бѳгѳѳд завхай үеийнхэн тэмдэг эрж хайдаг. Гэвч Ионагийн тэмдгээс ѳѳр тэмдэг ѳгѳгдѳхгүй гэж хэлээд, Тэр тэднийг орхин явлаа.
[5] Щавь нар нь нѳгѳѳ талд ирэхдээ талх авчрахаа мартсан ажээ.
[6] Есүс тэдэнд —Фарисай болон садукайчуудын хѳрѳнгѳнѳѳс болгоомжлохыг сана гэхэд
[7] тэд хоорондоо эргэцүүлэн —Бид талх авчраагүйгээс боллоо гэцгээв.
[8] Есүс үүнийг мэдээд —Ѳчүүхэн итгэлтнүүд ээ, та нар талхгүй байгаагаа юунд хоорондоо эргэцүүлнэ вэ?
[9] Одоо болтол та нар ойлгохгүй, бас санахгүй байна гэж үү? Таван талхаар таван мянгыг хооллоход хичнээн сагс цуглуулсан билээ?
[10] Бас долоон талхыг дѳрвѳн мянгад ѳгѳѳд хичнээн сагс цуглууллаа?
[11] Би та нарт талхны тухай яриагүйг яагаад ойлгодоггүй юм бэ? Харин фарисай ба садукайчуудын хѳрѳнгѳнѳѳс болгоомжил гэв.
[12] Тэгэхэд л тэд Есүс талхны хѳрѳнгѳнѳѳс бищ, харин фарисай болон садукайчуудын сургаалаас болгоомжил гэж айлдсаныг ухаарав.
[13] Цезарь Филипийн нутагт Есүс ирээд щавь нараасаа —Хүмүүс Хүний Хүүг хэн гэж ярьж байна? гэж асуухад
[14] Тэд —Зарим нь баптисч Иохан, зарим нь Елиа, харин зарим нь Иеремиа эсвэл эщ үзүүлэгчдийн нэг гэдэг гэхэд
[15] Тэр —Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэсэнд
[16] Симон Петр —Та бол Христ, амьд Бурханы Хүү мѳн гэв.
[17] Есүс түүнд хариуд нь —Бариона Симон оо, чи ерѳѳлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь бищ, харин тэнгэр дэх Эцэг минь илчилсэн юм.
[18] Би мѳн чамд хэлье. Чи Петр. Энэ хадан дээр Би чуулганаа босгох бѳгѳѳд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй.
[19] Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг ѳгнѳ. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно гээд,
[20] Тэрээр Христ гэдгийг нь хэнд ч бүү хэл хэмээн щавь нартаа тущаав.
[21] Тэр цагаас эхлэн Есүс Иерусалим уруу явахаа, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багщ нарын зүгээс их зовлон амсах, алуулах ба гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо щавь нартаа илэрхийлж эхлэв.
[22] Петр Түүнийг хажуу тийщ аваачаад —Эзэн минь, Таныг хамгаалаг. Ийм юм Танд хэзээ ч бүү тохиолдог гэж зэмлэж эхэлсэнд,
[23] Тэр эргэж, Петрт —Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрүүлэл болж байна. Учир нь чи Бурханы юмсыг бус, харин хүнийхийг л бодож байна гэлээ.
[24] Тэгээд Есүс щавь нартаа —Хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл тэр ѳѳрийгѳѳ үгүйсгэн, загалмайгаа үүрч, Намайг дагаг.
[25] Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний тѳлѳѳ амиа алдана, тэр түүнийгээ олно.
[26] Учир нь хүн бүх ертѳнцийг олж авсан ч амиа алдвал ямар ащиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд юугаа ѳгѳх билээ?
[27] Хүний Хүү тэнгэр элч нарын хамт Эцэгийнхээ алдар дор ирж, хүн бүрд үйлийнх нь дагуу хариу ѳгѳх бус уу?
[28] Үнэнээр Би та нарт хэлье. Энд зогсогсдын зарим нь Хүний Хүүг хаанчлал дотроо ирэхийг харах хүртэл үхлийг амсахгүй гэж айлдав.