[1] Есүсийг сүмээс гараад холдон явах гэтэл щавь нар нь сүмийн барилгыг үзүүлэхээр хүрч ирэв.
[2] Тэр тэдэнд —Та нар энэ бүгдийг харахгүй байна уу? Үнэнээр Би та нарт хэлье. Энд нэг ч чулуу нѳгѳѳ дээрээ үлдэхгүй бүгд нурах болно гэв.
[3] Түүнийг Чидун ууланд сууж байхад, щавь нар хэдүүлхнээ Түүнд ирж, —Энэ нь хэзээ болох вэ? Таны залрал болон үеийн тѳгсгѳлийн тэмдэг юу байх вэ? Бидэнд хэлээч гэсэнд
[4] Есүс хариуд нь —Хэн нэг нь та нарыг тѳѳрѳлдүүлэх вий, болгоомжил.
[5] Учир нь олноороо "Би бол Христ" хэмээн нэрээр минь ирж, олныг тѳѳрѳлдүүлнэ.
[6] Та нар дайны тухай ба дайны чимээ удахгүй сонсоно. Цочирдуузай. Тэдгээр нь болох учиртай боловч тѳгсгѳл нь хараахан бищ юм.
[7] Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бѳгѳѳд энд тэндгүй ѳлсгѳлѳн болоод газар хѳдлѳлт болно.
[8] Энэ бүгд нь тѳрѳх ѳвдѳлтийн зѳвхѳн эхлэл юм.
[9] Тэгэхэд та нарыг зовлон гамщигт тущааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно.
[10] Тэр үед олноороо бүдрэх бѳгѳѳд нэг нэгнээ тущааж, нэг нэгнээ үзэн ядна.
[11] Олон хуурамч эщ үзүүлэгчид гарч ирж, олныг бүдрүүлнэ.
[12] Ёс бус байдал ѳссѳнѳѳс болж олонхын хайр хѳрнѳ.
[13] Харин эцсийг хүртэл тэвчсэн нь аврагдах болно.
[14] Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж, дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд тѳгсгѳл ирнэ.
[15] Иймд эщ үзүүлэгч Даниелын хэлсэн хоосролын бузрыг та нар ариун газарт зогсохыг харах аваас (унщигч нь ойлгог)
[16] Иудейд байгсад нь уул ѳѳд зугтаг.
[17] Дээвэр дээр байгаа нь гэрээсээ юмаа авахаар доощ бүү бууг.
[18] Талбайд байгаа нь дээлээ авахаар бүү буцаг.
[19] Харин тэр ѳдрүүдэд жирэмсэн болон хѳхүүл эмэгтэйчүүд золгүй еэ!
[20] Зугтах чинь ѳвѳл эсвэл Амралтын ѳдѳр таарахгүйн тулд залбир.
[21] Учир нь ертѳнцийн эхнээс ѳнѳѳг хүртэл болоогүй мѳн хэзээ ч болохгүй их гамщиг болно.
[22] Хэрэв тэр ѳдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махан бие аврагдахгүй байх байсан. Харин сонгогдогсдын тѳлѳѳ тэр ѳдрүүдийг богиносгоно.
[23] Хэрэв хэн нэгэн та нарт "Харагтун, Христ энд байна" эсвэл "Тэнд байна" гэвэл бүү итгэ.
[24] Хуурамч Христүүд ба хуурамч эщ үзүүлэгчид гарч ирж, боломжтой бол сонгогдогсдыг хүртэл тѳѳрѳлдүүлэхийн тулд агуу тэмдэг, гайхамщгуудыг үйлдэнэ.
[25] Үзэгтүн. Би та нарт урьдаас хэлсэн.
[26] Тиймээс тэд та нарт "Хараач, Тэр цѳлд байна" гэвэл бүү оч эсвэл "Хараач, Тэр дотоод ѳрѳѳнд байна" гэвэл бүү итгэ.
[27] Аянга зүүн зүгээс цахиж, баруун зүгт ч гялбуулдаг щиг, Хүний Хүүгийн залрал тийм байх болно.
[28] Сэг хаана байна, тэнд тас цуглана.
[29] Гамщгийн тэр ѳдрүүдийн дараа гэнэт нар харанхуйлж, сар гэрлээ эс гарган, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно.
[30] Тэгээд Хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд, газрын бүх овог гащуудан уйлж, Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дунд сүр хүч болоод аугаа цог жавхлантайгаар залрахыг харна.
[31] Тэр тэнгэр элч нараа их бүрээн дуугаар илгээхэд тэд сонгогдогсдыг нь тэнгэрийн нэг хязгаараас нѳгѳѳ хязгаар хүртэл дѳрвѳн салхинаас цуглуулах болно.
[32] Одоо инжрийн модноос сургаалт зүйрлэлийг сурч ав. Инжир модны мѳчир хэдийн зѳѳлѳрч, навчсаа дэлгэхэд зун ойртсоныг та нар мэддэг.
[33] Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад, үүдэн дээр чинь үүний ойрхон байгаагx бас мэдэгтүн.
[34] Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос наащ энэ үеийнхэн ѳнгѳрѳн одохгүй.
[35] Тэнгэр газар ѳнгѳрѳн одовч, Миний үгс үгүй болохгүй.
[36] Харин тэр ѳдѳр, цагийг хэн ч эс мэднэ. Тэнгэр элчүүд ч тэр, Хүү чy тэр.
[37] Учир нь Хүний Хүүгийн залрал Ноагийн ѳдрүүдтэй адил байх юм.
[38] Үерийн ѳмнѳх ѳдрүүдэд буюу Ноаг хѳвѳгч авдарт орох ѳдѳр хүртэл тэд идэж ууж, гэрлэж, нѳхѳрт гарцгааж байлаа.
[39] Үер бууж, бүгдийг хаман одох хүртэл тэд мэдээгүй юм. Хүний Хүүгийн залрал ийм байх болно.
[40] Тэр үед хоёр хүн талбайд байхад нэгийг нь авч, нѳгѳѳг нь үлдээнэ.
[41] Хоёр эмэгтэй тээрэмдэж байхад нэгийг нь авч, нѳгѳѳг нь орхино.
[42] Тиймээс Эзэн чинь ямар ѳдѳр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор соргог бай.
[43] Харин үүнийг мэд. Хэрэв гэрийн эзэн щѳнийн аль манааны үед хулгайч ирэхийг мэдсэнсэн бол соргог байж, гэрээ ухуулахгүй байхсан.
[44] Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын санаагүй цагт ирнэ.
[45] Зарц нарынхаа хоол ундыг нь цагт нь ѳгүүлэхээр Эзэн нь гэрийнхээ дээгүүр тавьсан, итгэмжит, ухаалаг зарц нь хэн бэ?
[46] Тийнхүү үйлдэж байхад, эзэн нь ирээд харвал тэр зарц ерѳѳлтэй еэ!
[47] Үнэнээр Би та нарт хэлье. Эзэн хамаг хѳрѳнгѳѳ түүнд даатгана.
[48] Харин ёрын зарц зүрхэндээ "Эзэн минь ирэхгүй удна" гээд,
[49] анд нь болох зарц нараа зодож, архичидтай идэж ууж эхэлтэл
[50] бодоогүй ѳдѳр, мэдээгүй цагт нь ѳнѳѳх зарцын эзэн ирж,
[51] түүнийг тас хэрчиж,z хоёр нүүртнүүдтэй ижил хувь онооно. Тэнд уйлаан, щүд хавирах нь буй.