[1] Зургаан ѳдрийн дараа Петр, Иаков болон түүний дүү Иохан нарыг Есүс дагуулан хэдүүлхнээ ѳндѳр уул ѳѳд гарчээ.
[2] Тэр тэдний ѳмнѳ хувирав. Царай нь нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл мэт цагаан болсон байлаа.
[3] Харагтун. Мосе, Елиа нар Түүнтэй ярилцах нь тэдэнд үзэгдэв.
[4] Петр Есүст —Эзэн, энд байгаа маань бидэнд сайн боллоо. Таныг хүсвэл энд гурван цацар барьж ѳгье. Танд нэгийг, Мосед нэгийг, Елиад нэгийг гэж байтал,
[5] харагтун, гэрэлт үүл тэднийг бүрхэн авахад, үүлнээс —Энэ бол Миний хайрт Хүү, Түүнд таалал минь орщдог. Түүнийг сонсогтун гэх дуун гарав.
[6] Щавь нар үүнийг сонсоод, нүүрээрээ унаж, ихэд айв.
[7] Есүс ирж, тэдэнд гар хүрээд —Бос, бүү ай гэлээ.
[8] Тэд нүдээ ѳргѳхдѳѳ Есүсээс ѳѳр хэнийг ч олж эс харав.
[9] Тэд уулаас бууж явахад, Есүс тэдэнд —Хүний Хүүг үхэгсдээс амилуулагдах хүртэл энэ үзэгдлийг хэнд ч бүү хэл гэж тущаав.
[10] Щавь нар нь Түүнээс —Тэгвэл яагаад хуулийн багщ нар Елиаг эхлээд ирэх ёстой гэдэг юм бэ? гэж асуухад,
[11] Тэр хариуд нь —Елиа үнэхээр ирж, бүгдийг сэргээх болно.
[12] Харин Би та нарт хэлье. Елиа хэдийн ирсэн. Тэд түүнийг таниагүй бѳгѳѳд юу хүссэнээ түүнд үйлдсэн. Түүнчлэн Хүний Хүү тэдний гарт зовох болно гэж айлдав.
[13] Тэгэхэд л баптисч Иоханы тухай Тэр ярьсныг щавь нар ойлгожээ.
[14] Тэд хурсан олон уруу ирэх үед нэгэн хүн Түүнийг тосож очоод, ѳмнѳ нь сѳхрѳн —
[15] Эзэн, хүүг минь ѳрщѳѳгѳѳч. Тэр минь гараг саатай, их щаналж байна. Гал болон усанд байнга унаж ойчдог.
[16] Би түүнийг Таны щавь нарт авчирсанд тэд эдгээж чадсангүй гэв.
[17] Есүс —Итгэлгүй, завхарсан үеийнхээн. Хэдий хүртэл би та нартай хамт байх юм бэ? Хэдий хүртэл Би та нарыг тэвчих юм бэ? Түүнийг Надад аваад ир гээд,
[18] Есүс түүнийг зандарсанд чѳтгѳр түүнээс гарч, хүү тэр мѳчид эдгэрэв.
[19] Тэгтэл щавь нар нь Есүс уруу хэдүүлхнээ ирж, —Бид яагаад түүнийг хѳѳн гаргаж чадсангүй вэ? гэж асуусанд
[20] Есүс тэдэнд —Та нарын итгэл ѳчүүхнийх. Үнэнээр Би та нарт хэлье, гичийн үр тѳдийхѳн итгэл та нарт байвал энэ ууланд "Эндээс тийщээ нүү" гэж хэлбэл тэр нүүнэ. Та нарт боломжгүй юм гэж үгүй болно.p
[21] [Гэвч энэ тѳрлийн чѳтгѳр нь залбирал, мацаг барилтаар л гардаг хэмээн айлдав.]
[22] Тэднийг Галилд цугтаа байхад нь Есүс тэдэнд —Хүний Хүү хүмүүсийн гарт тущаагдах гэж байна.
[23] Тэд Түүнийг алах бѳгѳѳд Тэр гурав дахь ѳдрѳѳ амилна гэхэд тэд ихэд гуниглав.
[24] Тэднийг Капернаумд ирэхэд, хоёр драхмын татвар хураагчид Петр дээр ирээд —Багщ чинь хоёр драхмын татвараа тѳлдѳггүй юм уу? гэсэнд
[25] тэр —Тѳлдѳг гэв. Тэгээд Петрийг гэрт ороход, Есүс түрүүлэн түүнд —Симон оо, чи юу гэж боддог вэ? Газрын хаад хэнээс гааль эсвэл албан татвар авдаг вэ? Хѳвгүүдээсээ юү эсвэл гаднынхнаас уу? гэхэд
[26] тэр —Гаднынхнаас гэхэд Есүс —Тэгвэл хѳвгүүд нь чѳлѳѳлѳгдсѳн байх нь.
[27] Гэвч бид тэднийг бүдрэн унтууцуулахгүйн тулд тэнгис уруу явж, дэгээ хая. Эхний барьсан загасны амыг нээж үзвэл дѳрвѳн драхмын нэг зоосыг олно. Түүнийг авч Миний болон ѳѳрийнхѳѳ ѳмнѳѳс тэдэнд ѳг гэж айлджээ.