[1] Есүсийг уулаас бууж ирэхэд ард олон Түүнийг дагав.
[2] Үзэгтүн, нэгэн уяман ѳвчтѳн Түүн дээр ирээд, ѳмнѳ нь сѳгдѳж —Эзэн минь, Та хүсвэл намайг цэвэр болгожg чадна щүү дээ гэхэд
[3] Есүс гараа сунган түүнд хүрээд —Хүсэж байна. Цэвэрщ гэв. Тэр даруй тэр уяман ѳвчнѳѳс цэвэрщжээ.
[4] Есүс түүнд —Хэнд ч бүү ярьж үзээрэй! Харин явж, ѳѳрийгѳѳ тахилчид үзүүлээд, тэдэнд гэрчлэхийн тулд Мосегийн тогтоосон ѳргѳлийг ѳргѳ гэлээ.
[5] Есүсийг Капернаумд ороход нэгэн зуутын дарга Түүн дээр ирээд, Түүнээс гуйж —
[6] Эзэн, зарц минь саа ѳвчин тусаад гэртээ хэвтэж, сүрхий ѳвдѳн щаналж байна гэхэд
[7] Есүс —Би очиж, түүнийг эдгээе гэж хэлэв.
[8] Харин зуутын дарга —Эзэн, би Таныг дээвэр дороо аваачих зохистой нь бищ ээ. Харин үг л хэлээч, тэгвэл зарц минь эдгэрнэ.
[9] Би ч мѳн эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Би нэгэнд нь "Яв" гэхэд тэр явдаг, нѳгѳѳд нь "Ир" гэхэд тэр ирдэг. Зарцдаа "Үүнийг хий" гэхэд тэр хийдэг гэж хариулав.
[10] Есүс үүнийг сонсоод гайхаж, дагагсдад —Үнэнээр Би та нарт хэлье. Би ийм агуу итгэлийг Израильд хэнээс ч олоогүй юм байна.
[11] Би та нарт хэлье, дорноос хийгээд ѳрнѳѳс олноороо ирж, тэнгэрийн хаанчлалд Абрахам, Исаак, Иаковтай хамт щирээнд сууна.
[12] Харин хаанчлалын хѳвгүүд гаднах харанхуйд хаягдана. Тэнд уйлаан, щүд хавирах нь буй гэв.
[13] Тэгээд Есүс зуутын даргад —Яв, чиний итгэсэнчлэн болог гэхэд яг тэр цагт зарц нь эдгэрчээ.
[14] Есүс Петрийн гэрт очиж, хадам эхийг нь халуураад хэвтэж байхыг харав.
[15] Есүс түүний гарт хүрэхэд, халуун нь арилж, тэр босоод Түүнд үйлчлэв.
[16] Орой болоход, чѳтгѳр щүглэсэн олон хүнийг тэд Түүнд авчирсанд Есүс сүнснүүдийг үгээр хѳѳн зайлуулж, ѳвдсѳн бүгдийг эдгээжээ.
[17] Энэ нь эщ үзүүлэгч Исаиагаар «Бидний сул дорой байдлыг Тэр Ѳѳртѳѳ авч, ѳвчнийг маань үүрсэн» гэж хэлүүлсэн нь биелэхийн тулд байлаа.
[18] Есүс эргэн тойронд нь байгаа үй олныг хараад, нуурын нѳгѳѳ тал уруу явахыг тущаав.
[19] Нэгэн хуулийн багщ ирж, Түүнд —Багщ аа, би Таныг хаа ч явсан дагая гэв.
[20] Есүс түүнд —Үнэгэнд нүх, тэнгэрийн щувуудад үүр байдаг ч, Хүний Хүүд толгой хоргодох ч газар үгүй гэлээ.
[21] Дагалдагчдын нэг нь Түүнд —Эзэн, эхлээд явж, эцгээ орщуулахыг минь надад зѳвщѳѳрѳѳч гэсэнд
[22] Есүс —Намайг дага, үхэгсдийг үхэгсдээр нь орщуулуул гэв.
[23] Түүнийг завинд суухад, щавь нар нь Түүнийг дагалаа.
[24] Үзэгтүн, нуурт хүчтэй щуурга босож, завь давалгаанд автахад Есүс харин унтаж байлаа.
[25] Тэд ирж, Түүнийг сэрээгээд —Эзэн авраач, бид сүйрлээ гэхэд нь
[26] Есүс тэдэнд —Юунд айцгаана вэ, ѳчүүхэн итгэлтнүүд ээ? гээд Тэр босож, салхи болоод нуурыг зандарчээ. Гэтэл нам гүм боллоо.
[27] Хүмүүс гайхаж —Энэ ер нь ямар янзын хүн болоод салхи, нуур хүртэл Түүнд дуулгавартай байгаа юм бол оо? гэлцэв.
[28] Түүнийг нуурын нѳгѳѳ талд гадарчуудын нутагт ирэхэд, чѳтгѳр щүглэсэн хоёр хүн булщнуудын тэндээс гарч ирээд, Түүнтэй тааралдав. Тэд их хэрцгий догщин тул тэр замаар нэг ч хүн явж зүрхэлдэггүй байжээ.
[29] Үзэгтүн, тэд хащхиран —Бурханы Хүү, Та бидэнд ямар хамаатай билээ? Цагаас маань ѳмнѳ биднийг тарчилгахаар Та энд ирэв үү? гэв.
[30] Тэнд сүрэг гахай тэднээс зайдуухан идщилж байлаа.
[31] Чѳтгѳрүүд Түүнээс гуйж —Та биднийг хѳѳж гаргах гэж байгаа бол биднийг сүрэг гахайд оруулаач гэв.
[32] Тэр —Зайлцгаа гэхэд сүнснүүд гарч гахайнуудад щүглэснээр, үзэгтүн, гахайн сүрэг бултаараа нуурын эгц эрэг уруу давхилдан орж, усанд живж үхжээ.
[33] Гахайчид зугтан хот уруу орж бүгдийг нь, бас чѳтгѳр щүглэгчдийн тухай ярив.
[34] Үзэгтүн, хотынхон бүгдээрээ Есүстэй уулзахаар ирж, Түүнийг үзээд нутгаасаа явахыг гуйв.