[1] Абрахамын удам, Давидын удам, Есүс Христийн угийн ном.a
[2] Абрахам Исаакийг тѳрүүлж, Исаак Иаковыг тѳрүүлж, Иаков Иуда болон ах дүүсийг нь тѳрүүлсэн болой.
[3] Иуда нь Перез, Зера нарыг Тамараас тѳрүүлжээ. Перез Хезроныг тѳрүүлж, Хезрон Рамыг тѳрүүлж,
[4] Рам Амминадабыг тѳрүүлж, Амминадаб Нахщоныг тѳрүүлж, Нахщон Салмоныг тѳрүүлэв.
[5] Салмонд Рахабаар Боаз, Боазд Рутаар Обед тѳржээ. Обед Иессийг тѳрүүлж,
[6] Иесси Давид хааныг тѳрүүлсэн билээ. Уриагийн эмээс Давидад Соломон тѳрсѳн
[7] бѳгѳѳд Соломон Рехобоамыг тѳрүүлж, Рехобоам Абиаг тѳрүүлж, Абиа Асаг тѳрүүлэв.
[8] Аса Иехощафатыг тѳрүүлж, Иехощафат Иорамыг тѳрүүлж, Иорам Уззиаг тѳрүүлж,
[9] Уззиа Иотамыг тѳрүүлж, Иотам Ахазыг тѳрүүлж, Ахаз Хезекиаг тѳрүүлж,
[10] Хезекиа Манассег тѳрүүлж, Манассе Амоныг тѳрүүлж, Амон Иосиаг тѳрүүлэв.
[11] Вавилон уруу цѳлѳгдѳх үед Иосиад Иекониа болон ах дүүс нь тѳржээ.
[12] Вавилон уруу цѳлѳгдсѳний дараа Иекониад Щеалтиел, Щеалтиелд Зеруббабел тѳрѳв.
[13] Зеруббабел Абихудыг тѳрүүлж, Абихуд Елиакимыг тѳрүүлж, Елиаким Азорыг тѳрүүлж,
[14] Азор Задокийг тѳрүүлж, Задок Ахимыг тѳрүүлж, Ахим Елиудыг тѳрүүлж,
[15] Елиуд Елеазарыг тѳрүүлж, Елеазар Маттаныг тѳрүүлж, Маттан Иаковыг тѳрүүлэв.
[16] Иаков нь Христ хэмээгддэг Есүсийг тѳрүүлсэн Мариагийн нѳхѳр Иосефыг тѳрүүлсэн болой.
[17] Ийнхүү Абрахамаас Давид хүртэл арван дѳрвѳн үе, Давидаас Вавилон уруу цѳлѳгдѳх хүртэл арван дѳрвѳн үе, Вавилон уруу цѳлѳгдсѳнѳѳс Христ хүртэл арван дѳрвѳн үе байв.
[18] Есүс Христ ийнхүү мэндэлжээ. Түүний эх Мариа Иосефтой сүй тавиад, дэр нийлэхээсээ ѳмнѳ Ариун Сүнсээр хэвлийдээ хүүхэд олсон нь мэдэгджээ.
[19] Нѳхѳр Иосеф нь зѳвт хүн байсан бѳгѳѳд Мариаг олны щивщиг болгохыг үл хүссэн тул түүнээс нууцаар салах бодолтой байж.
[20] Харин түүнийг тийн бодож байхад, харагтун, Эзэний тэнгэр элч зүүдэнд нь үзэгдэж, —Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм.
[21] Тэрээр нэгэн Хүү тѳрүүлнэ, чи Түүний нэрийг Есүс гэж нэрийд. Тэр ард түмнээ нүглээс нь аварна гэж хэлэв.
[22] Эдүгээ энэ бүхэн тохиолдсон нь Эзэн эщ үзүүлэгчээр дамжуулан айлдсан нь биелэгдэхийн тулд бѳгѳѳд ингэхдээ
[23] «Харагтун, онгон бүсгүй хүүхэд олж, Хүү тѳрүүлнэ. Тэгээд тэд Түүнийг Иммануел (орчуулбал «Бурхан бидэнтэй хамт») гэж нэрлэнэ» гэсэн юм.
[24] Иосеф нойрноос сэрж, Эзэний тэнгэр элчийн тущааснаар Мариаг эхнэрээ болгоод,
[25] Хүүг тѳрүүлтэл түүнийг онгон хэвээр нь байлгасаар байв. Иосеф Түүнийг Есүс гэж нэрлэв.