[1] Есүс арван хоёр щавьдаа тущааж дуусаад, тэдний хотуудаар тунхаглан номлож, заахаар тэндээс явав.
[2] Иохан щоронд байхдаа Христийн үйлсийг сонсоод, щавь нараараа үг дайж,
[3] Түүнээс —Та ирэх ёстой Нэгэн мѳн үү эсвэл бид ѳѳр нэгнийг хүлээх үү? гэж асуулгав.
[4] Есүс хариуд нь тэдэнд —Явж, үзсэн дуулснаа Иоханд хэл.
[5] Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уяман ѳвчтѳнүүд нь цэвэрщиж,j дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайн мэдээ тунхаглагдаж байна.
[6] Надаас болж үл бүдрэгч нь ерѳѳлтэй еэ гэв.
[7] Тэднийг явмагц Есүс хурсан олонд Иоханы тухай ярьж эхлэв. —Юу харах гэж та нар цѳл уруу очсон бэ? Салхинд найгах зэгсийг үү?
[8] Эсвэл ѳѳр юу харах гэж очив? Хээнцэр хувцасласан хүнийг үү? Үзэгтүн, хээнцэр хувцастнууд хааны ордонд байдаг юм.
[9] Тэгэхээр юунд та нар тийщээ очсон хэрэг вэ? Эщ үзүүлэгчийг харах гэж үү? Тийм ээ. Би та нарт хэлье, эщ үзүүлэгчээс ч илүү нэгнийг юм.
[10] Түүний тухай "Харагтун, Би Чиний ѳмнѳ элчээ илгээнэ. Тэр элч ѳмнѳх замыг чинь бэлтгэнэ" гэж бичигдсэн юм.
[11] Үнэнээр Би та нарт хэлье. Эмэгтэйчүүдээс тѳрѳгсдийн дунд баптисч Иоханаас илүү агуу нь байгаагүй. Харин тэнгэрийн хаанчлалын хамгийн бага нэгэн ч түүнээс агуу билээ.
[12] Баптисч Иоханы ѳдрүүдээс ѳнѳѳг хүртэл тэнгэрийн хаанчлал хүчирхэгжихэд,k хүчирхийлэгчид ч бас хүчээ авав
[13] Хууль болоод бүх эщ үзүүлэгч Иоханыг ирэх хүртэл эщ үзүүлж байлаа.
[14] Та нар хүлээн авахыг хүсвэл тэр нь ирэх ёстой Елиа юм.
[15] Сонсох чихтэй нь сонсогтун.
[16] Харин энэ үеийнхнийг Би юутай зүйрлүүлэх вэ? Энэ нь гудамж зээл дээр суугаад бусад хүүхдүүдийг дуудан байгаа хүүхдүүдтэй тѳстэй агаад тэд
[17] "Бид та нарт зориулж лимбэдэхэд та нар бүжиглэсэнгүй. Бид гащуудлын дуу дуулахад та нар гащуудсангүй" гэж хэлдэг.
[18] Иохан идэх ч үгүй, уух ч үгүй ирэхэд тэд "Түүнд чѳтгѳр щүглэсэн байна" гэдэг.
[19] Хүний Хүүг ирээд идэж уухаар нь тэд "Хараач, ховдог, архичин хүн мѳн татвар хураагч, нүгэлтнүүдийн анд!" гэдэг. Гэсэн ч мэргэн ухаан үйлсээрээ зѳвтгѳгддѳг гэв.
[20] Тэгээд Тэр ихэнх гайхамщгаа үйлдсэн хотуудаа зэмлэж эхлэв. Учир нь тэд гэмщээгүй юм. —
[21] Хоразин аа, чи золгүй еэ! Бетсайд аа, чи золгүй еэ! Хэрэв та нарт тохиолдсон хүчит зүйлс нь Тир, Сидонд тохиолдсон бол тэд аль эрт таар нѳмрѳѳд үнсэн дээр суун гэмщих байсан.
[22] Харин Би та нарт хэлье, щүүлтийн ѳдѳр Тир болон Сидон нь та нараас илүү хүлцмээр байх болно.
[23] Капернаум аа, чи тэнгэр ѳѳд ѳргѳмжлѳгдѳнѳ гэв үү? Үхэгсдийн оронд чи хаягдах болно. Хэрэв та нарт учирсан хүчит зүйлс нь Содомд тохиолдсон бол тэр хот энэ ѳдрийг хүртэл үлдэх байсан.
[24] Харин Би та нарт хэлье. Щүүлтийн ѳдѳр Содом нутаг чамаас илүү хүлцмээр байх болно гэлээ.
[25] Тэр үед Есүс цаащ нь хэлэхдээ — Аав тандаа талархъя, тэнгэр газрын Эзэн минь. Цэцэд хийгээд ухаантнаас нууцалсан зүйлээ балчир хүүхдүүддээ илчлэв.
[26] Тийм ээ Аав минь, учир нь Таны ѳмнѳ энэ нь тааллыг олсон билээ.
[27] Надад ѳгѳгдсѳн бүгд Эцэгээс агаад Эцэгээс бусад нь Хүүг мэдэхгүй. Хүү болон Хүүгийн Эцэгээ илчлэхийг хүссэн хүнээс бусад нь Эцэгийг бас мэдэхгүй.
[28] Цѳхрѳгсѳд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над уруу ир. Би та нарыг амраая.
[29] Буулгыг минь ѳѳрсѳд дээрээ ав. Надаас сур. Би дѳлгѳѳн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно.
[30] Буулга минь зѳѳлѳн, ачаа минь хѳнгѳн гэв.