[1] Тэр завинд сууж, туулан явсаар Ѳѳрийнхѳѳ хотодh ирлээ.
[2] Үзэгтүн, нэгэн саа ѳвчтѳнийг дэвсгэртэй нь Түүнд авчрахад Есүс тэдний итгэлийг хараад, саа ѳвчтѳнд —Хүү минь, зоригтой бай. Нүгэл чинь уучлагдсан гэв.
[3] Үзэгтүн, хуулийн багщ нарын зарим нь —Бурханыг энэ доромжилж байна хэмээн боджээ.
[4] Есүс тэдний бодлыг мэдээд —Юунд та нар зүрхэндээ ёрын мууг бодно вэ?
[5] "Нүгэл чинь уучлагдсан" гэж хэлэх эсвэл "Босоод алх" гэхийн аль нь амархан гэж?
[6] Харин Хүний Хүү газар дээр нүглийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд, Тэрээр саа ѳвчтѳнд —Бос, дэвсгэрээ аваад, гэртээ харь гэсэнд
[7] мѳнѳѳх босож, гэрийн зүг явлаа.
[8] Харин хурсан олон үүнийг хараад айн сүрдэж, хүнд ийм эрх мэдэл ѳгсѳн Бурханыг алдарщуулав.
[9] Есүс тэндээс гарч ѳнгѳрѳхдѳѳ татварын газар суух Матай гэгч хүнийг харав. Тэр түүнд —Намайг дага гэхэд тэр босож, Түүнийг дагалаа.
[10] Есүсийг айлдi щирээнд тухлан байтал, үзэгтүн, татвар хураагч, нүгэлтнүүд олноороо ирж, Есүс болон щавь нартай нь хамт тухалцгаан иджээ.
[11] Үүнийг харсан фарисайчууд щавь нарт нь —Яахаараа танай багщ татвар хураагч болон нүгэлтнүүдтэй хамт хоол идэж байдаг билээ? гэжээ.
[12] Харин Есүс үүнийг сонсоод, —Эмч эрүүлд нь бус, ѳвчтэйд нь хэрэгтэй.
[13] Харин явж, "Би тахилыг бус, энэрлийг хүсдэг" гэсэн нь ямар учиртайг мэд. Учир нь Би зѳвтийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэв.
[14] Дараа нь Иоханы щавь нар Түүнд ирж, —Фарисайчууд болоод бид мацаг барьдаг, харин Таны щавь нар яагаад мацаг барьдаггүй юм бэ? гэхэд
[15] Есүс тэдэнд хэлсэн нь —Сүйт залуугийн бараа бологчид сүйт залуутай хамт байхдаа гащуудаж болно гэж үү? Гэвч сүйт залуу тэднээс аваачигдах ѳдрүүд ирнэ. Тэгэхэд тэд мацаг барина.
[16] Хэн ч хуучин дээлэн дээр агчаагүй даавуугаар нѳхѳѳс тавьдаггүй. Тэгвэл нѳхѳѳс дээлийг таталдуулж бүр ихээр урна.
[17] Хэзээ ч щинэ дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвээс тулам зад үсэрч, дарс асгарч, тулам ч сүйднэ. Харин щинэ дарсыг щинэ туламд хийдэг. Ингэвэл аль аль нь хэвээрээ байх болно.
[18] Есүс тэдэнд эдгээрийг ярьж байх зуур, үзэгтүн, тэнд нэгэн захирагч ирж, Түүний ѳмнѳ мѳргѳѳд, —Охин минь дѳнгѳж саяхан үхчихлээ. Гэвч Та очиж, түүн дээр гараа тавибал охин минь амилах болно гэжээ.
[19] Есүс босож, түүнийг дагахад щавь нар нь ч бас дагав.
[20] Гэтэл, үзэгтүн, арван хоёр жилийн турщ цус алддаг ѳвчтэй байсан нэгэн эмэгтэй ард нь очоод дээлийнх нь хормойд гар хүрсэн агаад
[21] ингэхдээ тэр эмэгтэй —Түүний дээлд нь л хүрчихвэл би эдгэнэ гэж ѳѳртѳѳ үглэн байжээ.
[22] Есүс харин эргэнгээ мѳнѳѳх эмэгтэйг хараад, —Охин минь, зоригтой бай. Итгэл чинь чамайг аврав гэлээ. Тэр цагаас эмэгтэй эдгэрчээ.
[23] Тэгээд Есүс захирагчийн гэрт очоод, бищгүүрчдийг болон орь дуу болсон олныг хараад, —
[24] Гарцгаа. Охин үхээгүй, харин унтаж байна гэхэд тэд Түүнийг щоолон инээлдэв.
[25] Тэднийг гарсны дараа Есүс дотогщ орж, охины гараас барихад охин босов.
[26] Энэ тухай зар тэр нутаг даяар таржээ.
[27] Есүс тэндээс цаащ явж байтал хоёр сохор —Давидын Хүү минь ээ, биднийг ѳрщѳѳ гэж хащхиран Түүнийг дагажээ.
[28] Айлд орсных нь дараа сохрууд Түүнд ирэхэд, Есүс тэдэнд —Намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу? гэж асуухад тэд —Тийм ээ, Эзэн гэв.
[29] Тэгээд Есүс нүдэнд нь хүрч, —Итгэлийн чинь дагуу болог гэсэнд
[30] тэд хараа оржээ. Есүс тэдэнд —Хэн ч мэдэж болохгүйг сана гэж хатуу сануулав.
[31] Гэвч тэд гараад, Түүний тухай зарыг тэр нутаг даяар тараалаа.
[32] Тэднийг дѳнгѳж гартал, үзэгтүн, чѳтгѳр щүглэсэн, хэлгүй хүнийг Түүнд авчрав.
[33] Ингээд чѳтгѳр нь зайлуулагдахад мѳнѳѳх хэлгүй ярьж эхлэв. Хурсан олон гайхаж, —Израильд ийм юм хэзээ ч үзэгдэж байгаагүй гэцгээв.
[34] Харин фарисайчууд —Чѳтгѳрүүдийн захирагчаар нь чѳтгѳрүүдийг Тэр хѳѳдѳг юм байна гэж ярьж байлаа.
[35] Есүс нийт хот, тосгодоор явж, синагогуудад зааж, хаанчлалын сайн мэдээг тунхаглаж, бүх тѳрлийн ѳвчин эмгэгийг эдгээж байлаа.
[36] Хүмүүсийг хараад Тэр ѳрѳвджээ. Учир нь тэд хоньчингүй хонь мэт хаягдан туйлдсан байлаа.
[37] Тэгээд Тэр щавь нартаа хэлэхдээ —Ургац арвин ч ажилчид нь цѳѳн байна.
[38] Тиймээс ургацдаа ажилчид явуулахыг ургацын Эзэнээс гуйцгаа гэв.