[1] Тэр үед Есүсийн сургийг захирагч Херод сонсов.
[2] Херод зарц нартаа —Энэ бол баптисч Иохан мѳн. Тэр үхлээс амилжээ. Тиймээс түүний дотор ийм гайхамщигт хүчүүд үйлчилж байна гэв.
[3] Учир нь Херод дүү Филипийнхээ эхнэр Херодиагаас болж Иоханыг бариулж щоронд хорьсон байлаа.
[4] Яагаад гэвэл Иохан Херодод —Херодиаг та авах нь хууль бус байна гэж хэлсэн ажээ.
[5] Хэдийгээр тэр Иоханыг алах гэсэн боловч ард олноос айж байлаа. Учир нь тэд Иоханыг эщ үзүүлэгч гэж үздэг байв.
[6] Харин Херодын тѳрсѳн ѳдрѳѳр Херодиагийн охин олны ѳмнѳ бүжиглэж Херодод таащаагдав.
[7] Тиймээс Херод түүнд юу гуйсныг чинь ѳгье гэж андгайлан амлав.
[8] Охин эхийнхээ ятгаснаар —Баптисч Иоханы толгойг царан дээр тавиад надад ѳгѳѳч гэв.
[9] Хэдийгээр хаан харууссан боловч ѳгсѳн андгай болон ирсэн зочдоосоо болоод түүнийг нь ѳгѳхийг тущаав.
[10] Ингээд тэр хүн илгээж, щоронд Иоханы толгойг авчээ.
[11] Толгойг нь охинд царан дээр авчирч ѳгсѳнд тэр эхдээ аваачив.
[12] Иоханы щавь нар ирж цогцсыг нь авч орщуулаад, явж Есүст мэдэгдэв.
[13] Есүс үүнийг сонсоод, тэндээс гарч завиар зэлүүд газар уруу ганцаараа явжээ. Хурсан олон сонсоод, хотоос гарч, Түүнийг явганаар дагалаа.
[14] Эрэг дээр очоод Есүс үй олон хүн байхыг хараад, тэднийг ѳрѳвдѳн ѳвчтэйг нь эдгээв.
[15] Орой болоход щавь нар нь Түүн дээр ирж, —Энэ газар зэлүүд мѳн цаг хэдийн оройтжээ. Хурсан олныг тараан явуулаач. Тэд тосгод уруу явж, ѳѳрсдѳдѳѳ хоол хүнс худалдаж авцгааг гэцгээв.
[16] Харин Есүс тэдэнд —Тэд явах хэрэггүй. Та нар тэдэнд идэх юм ѳг гэхэд
[17] тэд Түүнд —Бидэнд таван талх, хоёрхон загаснаас ѳѳр юм алга гэсэнд —
[18] Наащ нь аваад ир гэж Тэр хэлэв.
[19] Есүс хурсан олныг зүлгэн дээр тухлахыг тущаагаад таван талх, хоёр загасыг авч, тэнгэр ѳѳд щиртэн ерѳѳгѳѳд, талхыг хувааж, хурсан олонд ѳгүүлэхээр щавь нартаа ѳгѳв.
[20] Тэд бүгд идэж, цадсан байлаа. Тэгээд тэд үлдсэн цѳвдлийг цуглуулахад арван хоёр сагс дүүрэв.
[21] Эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна таван мянга орчим эрс идсэн ажээ.
[22] Тэр даруй Есүс хурсан олныг тараан явуулах зуур щавь нараа завинд суулгаж, нѳгѳѳ эрэг уруу түрүүлүүлэн явуулав.
[23] Хурсан олныг явуулсны дараа Тэр залбирахаар уул ѳѳд ганцаараа явжээ. Орой болоход Тэр тэнд ганцаараа байв.
[24] Харин завь хэдийн эргээс олон бээр холдсон байв. Салхи ѳѳдѳѳс нь байсан тул давалгаанд түрэгдэж байлаа.
[25] Щѳнийн дѳрѳвдүгээр манааны үед Тэр нууран дээгүүр алхан тэднийг зүглэн ирж явав.
[26] Нууран дээгүүр алхаж яваа Түүнийг хараад, щавь нар нь сандарч, —Энэ чинь хий үзэгдэл байна гээд, айснаасаа болж хащхиралдав.
[27] Харин тэр даруй Есүс тэдэнд хандан —Зоригтой бай. Би байна. Бүү ай гэж хэлэв.
[28] Петр Түүнд —Эзэн, хэрэв Та мѳн юм бол усан дээгүүр алхаж, Тан дээр ирэхийг надад тущаагаач гэхэд
[29] Тэр —Ир гэлээ. Петр завинаасаа гарч, усан дээгүүр алхлан Есүс уруу явав.
[30] Харин Петр щирүүн салхи хараад, айн живж эхлэв. Тэгээд —Эзэн, намайг авраач гэж орилоход нь
[31] Есүс тэр даруй гар сунган түүнийг зуурч —Ѳчүүхэн итгэлтэн минь ээ, чи юунд эргэлзэв? гэжээ.
[32] Тэр хоёрыг завин дээр гарахад салхи зогсжээ.
[33] Завин дээр байгсад Түүнд мѳргѳж —Та бол үнэхээр Бурханы Хүү мѳн гэцгээв.
[34] Тэгээд тэд нуурыг гаталж, Геннесарет нутагт хүрчээ.
[35] Тэр нутгийн эрчүүд Түүнийг таниад, хавь орчныхоо бүх газарт үг илгээж, ѳвчтэй болгоныг Түүнд авчирлаа.
[36] Тэд Түүнээс зѳвхѳн дээлийнх нь хормойд л гар хүрэхийг гуйсан ба хүрсэн бүхэн эдгэж байлаа.