Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:23

[1] Тэр цагт щавь нар нь Есүс уруу ирж —Тэн­гэ­рийн хаанч­лалд хэн хам­гийн агуу нь байх вэ? гэж асуу­жээ.

[2] Тэр нэ­гэн хүүх­дийг дуу­даад, тэд­ний дунд зог­соож айлд­сан нь —

[3] Үнэнээр Би та нарт хэлье. Та нар ѳѳрч­лѳг­дѳж, хүүх­дүүд­тэй адил бо­лох­гүй бол тэн­гэ­рийн хаанч­лалд орох­гүй.

[4] Ий­мээс хэн ѳѳ­рий­гѳѳ энэ хүү­хэд адил ѳчүүхэн бол­го­но, тэр нь тэн­гэ­рийн хаанч­лалд хам­гийн агуу нь бол­но.

[5] Хэн Ми­ний нэ­рээр ийм хүүх­дийг хү­лээн ав­на, тэр На­майг хү­лээн ав­ч байгаа юм.

[6] На­дад ит­гэгч энэ ба­л­чруу­даас нэ­гийг нь хэн бүд­рүүл­нэ, тэр хү­зүүн­дээ тээр­мийн чу­луу зүү­гээд, тэн­ги­сийн гүнд жив­сэн нь дээр.

[7] Бүд­рүү­ллийн ул­маас ер­тѳнц зол­гүй еэ! Юу гэ­вэл бүд­рүү­лэл ирэх нь зайлщ­гүй бѳ­гѳѳд ха­рин бүд­рүүл­лийг гүй­цэл­дүү­лэгч тэр хүн зол­гүй еэ!

[8] Гар чинь эсвэл хѳл чинь ча­майг бүд­рүүлвээс тас цав­чиж хая. Хоёр гар­тай­гаа эсвэл хоёр хѳл­тэй­гѳѳ мѳн­хийн галд хаягд­са­наас гар­гүй эсвэл хѳл­гүй­гээр амь уруу орох нь чамд дээр.

[9] Нүд чинь ча­майг бүд­рүүл­вээс ухаж хая. Хоёр нүд­тэйгээ­ галт тамд хаягд­са­наас нэг нүд­тэйгээр амь уруу орох нь чамд дээр.

[10] Та нар энэ ба­га­чуу­дын нэ­гийг нь ч бүү ба­сам­жил. Би та нарт хэлье. Тэн­гэр дэх тэд­ний тэн­гэр элч нар тэн­гэрт бай­гаа Эцэ­гийн минь царайг байн­га харж байдаг.q

[11] [Учир нь Хү­ний Хү­ү­ ал­дагд­са­ныг ав­ра­хаар ир­сэн юм]

[12] Та нар юу гэж бо­дож бай­на вэ? Хэ­рэв нэ­гэн хүн зуун хонь­той бай­тал тэд­нээс нэг нь тѳѳр­вѳл тэр ерэн есѳн хо­нио уу­ланд ор­хи­чи­хоод, тѳѳр­снийг нь хай­хаар явах­гүй гэж үү?

[13] Үнэнээр Би та нарт хэлье. Хэ­рэв тэр ол­чих­вол тѳѳ­рѳѳ­гүй ерэн есѳн хо­ни­ноо­соо илүү­гээр түүнд баяр­лах бол­но.

[14] Тиймд энэ ба­га­чуу­даас хэн нэг нь алдагдах нь тэн­гэрт бай­гаа Эцэ­гийн чиньr хү­сэл бищ юм.

[15] Ах дүү чинь нү­гэл үйлд­вээсs явж түүн­тэй ган­цаарч­лан уул­заж зэм­лэ.

[16] Ха­рин тэр үл сонс­вол ѳѳр­тэй­гѳѳ хамт нэг юмуу хоёрыг да­гуул. Тэг­вэл хоёр бу­юу гур­ван гэр­чийн амаар хэ­рэг нь бү­рэн нот­лог­дох бол­но.

[17] Тэр тэд­нийг сон­со­хоос тат­галз­вал чуул­ганд хэл. Хэ­рэв чуул­га­ныг ч хүр­тэл эс сон­своос тэр чи­ний хувьд харь бо­лоод тат­вар ху­раагч мэт байг.

[18] Үнэнээр Би та нарт хэлье. Та нар га­зар дээр юуг хол­бо­но, тэр нь тэн­гэрт хол­бог­дох бѳ­гѳѳд га­зар дээр юуг тайл­на, тэр нь тэн­гэрт мѳн тай­лаг­дах бол­но.

[19] Би та нарт да­хин хэлье. Та на­раас хоёр чинь ямар нэ­гэн зүй­лийг гуйх та­лаар га­зар дээр са­наа нийл­бэл тэн­гэр дэх Эцэг минь үү­нийг чинь тэдэнд үйлдэх бол­но.

[20] Учир нь хоёр бу­юу гур­вуулаа Ми­ний нэ­рээр хаа­на цуг­ла­на, тэнд Би тэд­ний дунд бай­на гэж айл­дав.

[21] Да­раа нь Петр ирж, Түүнд —Эзэн, ах дүү маань ми­ний эс­рэг нү­гэл үйл­дэ­хэд би хэ­дэн удаа ууч­лах вэ? До­лоон удаа юу? гэ­хэд нь

[22] Есүс айлд­сан нь —Би чамд до­лоон удаа бус, ха­рин дал да­хин до­лоон удааt гэж хэлье.

[23] Ий­мээс тэн­гэ­рийн хаанч­ла­л нь зарц нартайгаа тоо­цоо хий­хийг хүс­сэн нэ­гэн хаан лугаа адил юм.

[24] Тэр тоо­цоо хийж эх­лэх үед ар­ван мян­ган та­лан­тын ѳр­тэй нэ­гнийг түүнд аваа­чив.

[25] Ха­рин түүнд тѳ­лѳх юм байх­гүй тул эзэн нь түү­нийг эх­нэр, хүүх­дүү­дийнх нь хамт ха­маг юм­тай нь ху­дал­даад, ѳрийг нь ба­раг­дуу­ла­хыг ту­щаа­жээ.

[26] Зарц сѳх­рѳн унаж, түүнд мѳр­гѳѳд, "Эзэн, на­майг тэв­чин хүл­цэ­нэ үү, би танд бүг­дийг тѳл­нѳ" гэж гуй­хад

[27] тэр­хүү зарцын эзэн ихэд ѳрѳв­дѳн түү­нийг сул­лаж, ѳрийг нь хэлт­рүүл­жээ.

[28] Ха­рин ѳнѳѳх зарц га­дагщ га­раад, ѳѳрт нь зуун де­на­рын ѳр­тэй бай­сан анд бо­лох нэ­гэн зарцыг олж ха­раад, ба­рьж авч хоо­лойг нь ща­хан, "Ѳрѳѳ тѳл" гэв.

[29] Ха­рин анд нь бо­лох тэр зарц сѳх­рѳн унаж, түү­нээс гуйн "На­майг тэв­чин хүл­цээч, чамд бүгдийг тѳл­нѳ" гэ­жээ.

[30] Харин тэр үл хүсэн, явж түү­нийг ѳр щи­рээ тѳл­тѳл нь що­ронд хаяв.

[31] Анд зарц нар нь бол­сон явд­лыг ха­раад, ихэд гутарч, эзэндээ очиж бол­сон бүг­дийг мэ­дэгд­жээ.

[32] Тэг­тэл эзэн нь түүнийг дуу­даад, түүнд "Цѳвт зарц, чи на­даас гуй­сан тул би бүх ѳрийг чинь хэлт­рүүл­сэн.

[33] Би ча­майг ѳр­щѳѳс­ний адил чи бас анд чинь бо­лох тэр зарцыг ѳр­щѳѳх ёс­той бай­сан бус уу?" гээд,

[34] ихэд хи­лэг­нэн уур­лаж, ѳр щи­рээ бүг­дийг тѳ­лѳх хүр­тэл нь түү­нийг зан­дал­чинд ту­щаа­жээ.

[35] Түүнч­лэн та на­рын нэг бүр чинь ах дүү­гээ зүрхнээ­сээ эс ууч­лах аваас тэн­гэр­лэг Эцэг минь ч та нарт мѳн тэгж хан­дах бол­но гэ­лээ.

Ма­тай — Chapters