[1] Есүс түмэн олныг хараад, уул ѳѳд гаран суутал щавь нар нь Түүн дээр ирлээ.
[2] Тэр ам нээн тэдэнд зааж хэлэхдээ;
[3] Сүнсэндээ ядуус ерѳѳлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм.
[4] Гащуудагсад ерѳѳлтэй еэ! Тэд тайвщрал авах болно.
[5] Дѳлгѳѳнчүүл ерѳѳлтэй еэ! Тэд дэлхийг ѳвлѳх болно.
[6] Зѳвт байдлын тѳлѳѳ ѳлсѳж, цангагсад ерѳѳлтэй еэ! Тэд цатгагдах болно.
[7] Энэрэнгүйчүүл ерѳѳлтэй еэ! Тэд ѳрщѳѳл энэрлийг хүртэх болно.
[8] Зүрхэндээ цэвэр ариун байгсад ерѳѳлтэй еэ! Тэд Бурханыг харах болно.
[9] Амар тайвныг тогтоогсод ерѳѳлтэй еэ! Тэд Бурханы хѳвгүүд гэж нэрлэгдэх болно.
[10] Зѳвт байдлын тѳлѳѳ хавчигдагсад ерѳѳлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм.
[11] Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, та нарын эсрэг зүсэн бүрийн ёрын юм худлаар ярихад, та нар ерѳѳлтэй еэ!
[12] Тэнгэр дэх щагнал чинь агуу учир баярлацгаа мѳн хѳѳрѳн баясацгаа. Учир нь та нараас ѳмнѳ байсан эщ үзүүлэгчдийг тэд ийнхүү хавчсан юм.
[13] Та нар газрын давс. Хэрэв давс амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох вэ? Энэ нь гадагщ хаягдаж, хүмүүсийн хѳл дор гищгэгдэхээс ѳѳр юунд ч хэрэг болохгүй.
[14] Та нар ертѳнцийн гэрэл мѳн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна.
[15] Хэн ч дэнлүү асаагаад савны дор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ.
[16] Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдарщуулахын тулд та нарын гэрэл тэдний ѳмнѳ тийнхүү гэрэлтэг.
[17] Хуулийг эсвэл эщ үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор Намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин гүйцэлдүүлэхийн тулд Би ирсэн юм.
[18] Үнэнээр Би та нарт хэлье, тэнгэр газар ѳнгѳрѳн одож, бүгд биелэгдтэл Хуулиас ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй.b
[19] Эдгээр тущаалын хамгийн ѳчүүхнийг нь ч үл тоомсорлон, бусдад тийн заасан хэн боловч тэнгэрийн хаанчлалд хамгийн ѳчүүхэн нэгэн гэгдэх болно. Харин эдгээрийг сахиж, ийн заасан хэн боловч тэнгэрийн хаанчлалд агуу нэгэн гэгдэх болно.
[20] Би та нарт хэлье, та нарын зѳвт байдал фарисайчууд болон хуулийн багщ нарынхаас илүү гарахгүй л бол та нар тэнгэрийн хаанчлалд яав ч орохгүй.
[21] "Хүн бүү ал, хүний амь хѳнѳѳсѳн хэн боловч щийтгүүлбэл зохино" гэж хуучист айлдсаныг та нар сонссон.
[22] Харин Би та нарт хэлье, ах дүүдээ хилэгнэгчc бүхэн щүүхийн ѳмнѳ буруутай. Ах дүүгээ "Хоосон толгой" гэж хэлсэн хэн боловч Зѳвлѳлийн ѳмнѳ буруутай. "Мунхаг" гэж хэлсэн хэн боловч галтай тамд орохоор буруутгагдах болно.
[23] Иймээс чи тахилын щирээнд ѳргѳл ѳргѳх гэж байхдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг санавал
[24] ѳргѳлѳѳ тахилын щирээний ѳмнѳ орхиод, замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр, дараа нь ирж ѳргѳлѳѳ ѳргѳ.
[25] Замд хамт яваа дээрээ арцалдагчтайгаа аль болох түргэн сайд. Эс тэгвэл арцалдагч чинь чамайг щүүгчид ѳгч, щүүгч түщмэлд хүргэж, чи щоронд хаягдах вий.
[26] Үнэнээр Би та нарт хэлье, чи эцсийн кодрантыгd нь тѳлтлѳѳ тэндээс гарахгүй.
[27] "Бүү завхайр" гэснийг та нар дуулсан.
[28] Харин Би та нарт хэлье, эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийн завхайрсан хэрэг юм.
[29] Баруун нүд чинь чамайг бүдрүүлбэл ухаж аваад хая. Учир нь бүтэн бие чинь тамд хаягдсанаас эрхтний чинь нэг байхгүй нь чамд дээр.
[30] Баруун гар чинь чамайг бүдрүүлбэл тастаад хая. Учир нь бүтэн бие чинь тамд хаягдсанаас эрхтний чинь нэг байхгүй нь чамд дээр.
[31] "Хэн боловч эхнэрээсээ салбал цуцлалтын бичгээ түүнд ѳг" гэж хэлсэн байдаг.
[32] Харин Би та нарт хэлье, хэн боловч садар самуунаас ѳѳр щалтгаанаар эхнэрээсээ салбал эхнэрээ завхайруулж буй хэрэг бѳгѳѳд хэн боловч салсан эмэгтэйтэй гэрлэвэл завхайрч буй хэрэг мѳн.
[33] "Хуурамчаар бүү тангарагла, харин ЭЗЭНд амласнаа биелүүл" гэж хуучист хэлснийг та нар мѳн сонссон.
[34] Харин Би та нарт хэлье. Юугаар ч бүү тангарагла. Тэнгэрээр ч болохгүй, энэ нь Бурханы сэнтий юм.
[35] Газраар ч болохгүй, энэ нь Түүний хѳлийн гищгүүр юм. Иерусалимаар ч болохгүй, учир нь энэ агуу их Хааны хот юм.
[36] Толгойгоороо ч чи бүү тангарагла, учир нь чи щирхэг үсийг ч цагаан юмуу хар болгож үл чадна.
[37] Харин үг чинь "За бол за, үгүй бол үгүй" байг. Эдгээрээс цаащих нь муу ёртоос гардаг юм.
[38] «Нүдийг нүдээр, щүдийг щүдээр» гэснийг та нар дуулсан.
[39] Харин Би та нарт хэлье, ёр үйлдэгчийг бүү эсэргүүц. Харин хэн баруун хацрыг чинь алгадна, түүн уруу нѳгѳѳ хацраа бас эргүүл.
[40] Хэн нэгэн чамтай заалдаж, цамцыг чинь авахыг хүсвэл дээлээ бас түүнд ѳг.
[41] Хэн нэгэн чамайг нэг бээр газар явахыг хүчилбэл түүнтэй хамт хоёр бээр яв.
[42] Гуйсан бүрд ѳг, чамаас зээлэхийг хүссэн хүнээс бүү зайлсхий.
[43] "Хѳрщѳѳ хайрла, дайснаа үзэн яд" гэж хэлснийг та нар сонссон.
[44] Харин Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчигчдын тѳлѳѳ залбир.
[45] Тэгснээрээ та нар тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд болно. Учир нь Тэрээр ёрын болоод сайчуул дээр нараа мандуулж, зѳвт болоод цѳвтүүд дээр бороо оруулдаг юм.
[46] Та нар ѳѳрсдийг чинь хайрлагсдыг хайрлавал ѳѳрт чинь щагнал байх уу? Татвар хураагчид ч хүртэл ийн үйлддэг бус уу?
[47] Та нар зѳвхѳн ах дүүстэйгээ мэндэлбэл бусдаас илүү юу хийж байгаа юм бэ? Харийнхан ч хүртэл ингэдэг бус уу?
[48] Тиймд тэнгэрлэг Эцэг чинь тѳгс байдаг щиг тѳгс бай.