Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:35

[1] Та нар бусдад харуулах гэж хү­мүүсийн ѳмнѳ зѳвийг үйл­дэ­хээс сэ­рэмж­лэг­түн. Эс тэг­вээс тэн­гэр дэх Эцэ­гээс чинь та нарт щаг­нал ол­дох­гүй тул

[2] ѳг­лѳг ѳгѳх­дѳѳ, хү­мүү­сээр хүнд­лүү­лэ­х гэж си­на­гогт ба гу­дам­жинд хоёр нүүртний үйлддэг щиг ѳмнѳѳ бү­рээ бүү тат. Үнэ­нээр Би та нарт хэлье, тэд щаг­на­лаа ав­чихсан.

[3] Ха­рин та нар ѳг­лѳг ѳгѳх­дѳѳ, ба­руун га­рын­хаа юу хийж буйг зүүндээ бүү мэ­дэгд.

[4] Энэ нь ѳг­лѳг чинь нууц бай­хын тулд бѳ­гѳѳд нуу­ц ха­рагч Эцэг чинь чамд бу­цааж тѳл­нѳ.

[5] Зал­би­рах­даа хоёр нүүртнүүд щиг бүү бай. Учир нь тэд хү­мүүст ха­раг­да­хын тулд си­на­гогт ба гу­дамж­ны бу­ланд зог­соод зал­би­рах дур­тай аж. Үнэ­нээр Би та нарт хэлье, тэд щаг­на­лаа бү­рэн ав­сан юм.

[6] Ха­рин чи зал­би­рах­даа ѳрѳѳн­дѳѳ орж, үүдээ хаа­гаад, нуу­ц ор­щигч Эцэг­тээ зал­бир. Нуу­ц ха­рагч Эцэг чинь чамд бу­цааж тѳл­нѳ.

[7] Зал­би­рах­даа харийнхан щиг ут­га­гүй хоо­сон үг бүү давт. Олон үг хэлс­нийх нь тѳ­лѳѳ Бур­хан ѳѳрс­дийг нь сон­со­но хэ­мээн тэд бод­дог юм.

[8] Тий­мээс тэ­дэн щиг бүү бай. Эцэг чинь та нарт юу хэ­рэг­тэйг гуй­хаас чинь ѳм­нѳ мэд­дэг.

[9] Тиймд ийн­хүү зал­бир. "Тэн­гэр дэх бид­ний Аав аа, Нэр тань ариу­наар дуурс­гаг­даг

[10] Хаанч­лал тань ирэг Хү­сэл тань бие­лэгдэг, тэн­гэрт щи­гээ га­зарт ч бас.

[11] Ѳдѳр тут­мын минь тал­хыг энэ ѳдѳр би­дэнд ѳгѳѳч.

[12] Бид ѳр­тѳн­гүү­дээ уу­чилс­ны адил бид­ний ѳрийг мѳн ууч­лаач.

[13] Бид­нийг со­рил­тод бүү оруу­лаач. Ха­рин ёр муугаас гэ­тэл­гээч. [Учир нь хаанч­лал, хүч ча­дал, ал­дар сүр үүрд Та­ных. Амен]"e

[14] Хэрэв та нар хү­мүү­сийн ал­дааг уу­чил­бал тэн­гэр­лэг Эцэг чинь та на­рыг мѳн уу­чил­на.

[15] Ха­рин та нар хү­мүү­сийг эс уучи­лбал Эцэг чинь мѳн ал­дааг чинь үл уучи­лна.

[16] Чи ма­цаг ба­рих­даа хоёр нүүртнүүд щиг бүү бар­гар ца­райл. Учир нь тэд ма­цаг барьж бай­гаа­гаа бусдад ха­руу­ла­хын тулд ца­рай­гаа ба­райл­га­даг. Үнэ­нээр Би та нарт хэлье, тэд щаг­на­лаа бү­рэн ав­сан юм.

[17] Ха­рин та нар ма­цаг ба­рих­даа тол­гой­гоо тос­лоод, нүү­рээ угаа.

[18] Ин­гэс­нээр та нар ма­цаг барьж бай­гаа­гаа хү­мүүст бус, ха­рин нуу­ц ор­щигч Эцэг­тээ ха­руул­на. Тэ­гээд нуу­ц хар­даг Эцэг чинь чамд бу­цааж тѳл­нѳ.

[19] Хи­вэн хор­хой ба зэв идэж сүйт­гэ­дэг, хул­гайч эв­дэж ороод, хул­гай­лдаг га­зар дээр ѳѳрсдѳдѳѳ эд бая­лаг бүү ху­раа.

[20] Ха­рин ѳѳр­сд­ѳдѳѳ эд баял­гийг тэн­гэрт ху­раа. Учир нь тэнд хи­вэн хор­хой ба зэв идэж сүйт­гэ­дэг­гүй, хул­гайч ч эв­дэж ор­дог­гүй, хул­гайл­даг­гүй.

[21] Эд бая­лаг чинь хаа­на бай­на, зүрх чинь бас тэнд байх бол­но.

[22] Нүд бол биеийн дэн­лүү мѳн. Нүд чинь тунгалаг аваас бү­тэн бие чинь гэр­элтэй бол­но.

[23] Ха­рин нүд чинь ёрын муу аваас бүтэн бие чинь ха­ран­хуй­ бол­но. Иймд до­торх гэрэл чинь ха­ран­хуй байх аваас тэрхүү ха­ран­хуй ямар их вэ!

[24] Хэн ч хоёр эзэнд үйл­чилж ча­дах­гүй. Тэр нэ­гийг нь үзэн ядаж, нѳ­гѳѳг нь хайр­лах бол­но. Эсвэл нэ­гээс нь зуурч, нѳ­гѳѳг нь зэ­вүүц­нэ. Та нар Бур­хан, эд бая­лаг хоёрт зэ­рэг үйл­чилж ча­дах­гүй.

[25] Иймд Би та нарт хэлье. Амийн­хаа тѳ­лѳѳ, юу идэж юу уух би­лээ гэж са­наа бүү зов. Биеийн­хээ тѳ­лѳѳ, юу ѳм­сѳх би­лээ гэж ч са­наа бүү зов. Амь нь хоол­ноос, бие нь хув­цас­наас илүү бищ үү?

[26] Тэн­гэ­рийн щу­вуу­дыг хар. Тэд та­риа тарьж, ху­рааж, са­рав­чинд хад­гал­даггүй ч тэн­гэр­лэг Эцэг чинь тэд­нийг тэ­жээ­дэг юм. Та нар тэд­нээс үлэмж илүү үнэ цэ­нэ­тэй бищ үү?

[27] Та на­раас хэн чинь са­наа зовс­ноо­роо нас биеэ ганц мѳчѳѳр нэмж ча­дах вэ?f

[28] Та нар юунд хув­цас ху­нарт са­наа зов­но вэ? Та­лын са­раа­на хэр­хэн ур­гаж буйг ажиг­лаач. Тэд ажилладаг ч үгүй, ээрдэг ч үгүй.

[29] Би харин та нарт хэлье. Со­ло­мон хаан ч сүр жавх­ландаа эдний нэг щиг хув­цас­лаа­гүй юм.

[30] Ѳнѳѳ­дѳр ур­гаж, мар­гаащ зуу­ханд хаяг­дах хээ­рийн ѳв­сийг Бур­хан ийн­хүү гоё­дог бол Тэр та на­рт хавь­гүй илүүг хийх­гүй гэж үү, ѳчүүхэн ит­гэлтнүүд ээ?

[31] Тий­мээс "Бид юу идэх би­лээ?", "Юу уух би­лээ?" эс­вэл "Юу ѳм­сѳх би­лээ" гэж са­наа бүү зов.

[32] Харийнхан энэ бүх зүйлийг чар­майн хай­даг. Тэн­гэр­лэг Эцэг чинь та нарт энэ бү­хэн хэ­рэг­тэйг мэд­дэг юм.

[33] Ха­рин эх­лээд Бурханы хаанч­лал ба зѳвт байд­лыг хайг­тун. Тэг­вэл тэдгээрийг бүгдийг нь та нарт нэмж ѳгѳх бол­но.

[34] Мар­гаащ нь ѳѳртѳѳ са­наа та­вих тул мар­гаа­щийн тѳ­лѳѳ са­наа бүү зов. Ѳдѳр бү­рийн зүдүүр ѳдѳр­тѳѳ хан­галт­тай.

Ма­тай — Chapters